Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийтлэл

Хуваарилахаасаа өмнө хуримтлуулах, хадгалахад анхааръя

Манай улсад 8000 орчим төрлийн ашигт малтмал, эрдэс бодисын илэрц бий гэдэг. Үүний эдийн засгийн өгөөжийг 3.1 их наяд ам.доллар хэмээн үнэлж, нэг хүнд нэг сая “ногоон” ногдох боломжтой хэмээн Үндэсний баялгийн сангийн зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэх үеэр (өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр) УИХын дарга С.Бямбацогт өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгийг хөрөнгө болгож, олсон орлогоо зохистой хуваарилж чадвал 3.5 сая гаруй хүн бүрд нэг сая ам.доллар ногдоно хэмээн спикер шууд мэдэгдсэн нь гайхалтай. 
2026-04-07

“Монголд мэдээлэл хомс биш, түүнийг зөв ашиглах соёл, институц дутагдалтай байна”

“Монголчуудын 80 хувь нь зөвхөн манай “Зариг.мн”-ээс л мэдээлэл авч байна шүү дээ. Чадаж байгаа юманд арга алга” хэмээн тус сайтын эрхлэгч омогшил бахархлаа барьж дийлэхгүй огшиж байхтай зэрэгцээд Германы Манхаймын их сургуулийн Нийг­мийн шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Жулиан Диркес “Улс төрийн хариуцлагыг хангахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр нээлттэй лекцээ МУИС-д уншиж таарав.
2026-04-07

1008 айлын орон сууц эзэнгүй хагас жилийн нүүр үзэх нь

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Ногоон нуур 1008 айлын орон сууцын барилгыг гүйцэтгэгч талаас манай улсад хүлээлгэн өгөөд таван сар гаруйн хугацаа өнгөрлөө. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 16-нд тухайн барилга, байгууламжийг албан ёсоор хүлээлгэн өгөх ёслол болж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, БНХАУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар оролцсон юм.
2026-04-07

“Тэнгэр”-ийн тээвэр 316 тэрбум төгрөгөөр босож байна

Улаанбаатарыг “үлгэрийн хот” болгох 24 мега төсөл “гараанаас хөдлөөд” 16-гийнх нь ажил ид өрнөж байна. Гэвч мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн тооцоолол, эдийн засгийн үр өгөөж одоо болтол нийтэд ил тод бус, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь ч тодорхойгүй, зөвхөн албаныхны өөдрөг төсөөллөөр л урагшилж буй.
2026-04-06

Н.УЧРАЛ: Төсвийн тодотгол хийж, хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, шаардлагагүй төслийг хойш тавина

УИХ-ын дөрөвдүгээр сарын 3-ны нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар буюу 20.30 цагт Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ танилцуулав. Тэрбээр намын эрх ашиг, дотоод зөрч­ лөө хойш тавьж, улс орны төлөө ажил хийх олон түмний нэхэл хатуутай шаардлага ч өдөр бүр өсөн нэмэгдэж байгааг анхааруулж, бодлогын залгамж чанар, тогтвортой байдал, тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах, мөн цаг үеийн онцгой нөхцөлийг харгалзан, хуульд нийцүүлэн Засгийн газраа байгуулж буйгаа илэрхийлэв.
2026-04-06

Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа

Дэлхийн томоохон хотуудын төв талбай тухайн үндэстний өв соёлын дархлаа, түүхэн ой санамж, оршин тогтнохуйн утга учрыг илэрхийлдэг онцгой орон зай байдаг. Тухайлбал, Лондоны Трафальгар, Францын Эв нэгдлийн буюу Конкорд тал­байн хажуугаар жуулчид чөлөөтэй алхаж, уран баримал, архитектурын өвийг шимтэн үзэж, түүх, соёлоор нь аялан тухалдаг билээ.
2026-04-03

Богд хааны ордон музейн эзэмшил газарт татварын хөнгөлөлтөөр объект барихаар хөөцөлдөж явна гэв үү

Монгол Улсыг 270-аад жилийн турш эрхшээлдээ байлгаж, дарласан Манж чин гүрнээс туурга тусгаарлан эрх чөлөөгөө олж авах тэмцлийг оройлон оролцсон хүний нэг бол VIII Богд Жавзандамба гэдгийг түүхчид дуу нэгтэй баталдаг билээ. Шашин төрийг хослон баригч, наран гэрэлт, түмэн наст VIII Богд Жавзандамба хааныг хуучин тогтолцооны үед элдвээр гоочилж, муулж байсан ч өнөө цагийн түүхчид түүний гавьяаг бодитоор үнэлэн гаргаж ирсээр буй юм.
2026-04-02

Эрх мэдлийн төлөөх марафон

Гуравдугаар ээлжид хоолонд орохыг хэн хүнгүй л хүсэж байгаа аж. Улс төрчдийн ухаан санаа тийш хандаад, үндсэн ажилдаа анхаарах “завтай” хүн цөөн байна. Төрийн ордонд энд тэнд нэгнийхээ өрөөнд хуралдсан, амьсгаа дээгүүр улс төрчид илт олшров.
2026-04-02

Төсөл хэрэгжүүлдэг эх орончид ба түүнийг гацаагч дайснууд

Б.Чойжилсүрэн сайдад өгсөн хугацаат үүрэг, Засгийн газартайгаа “хамт дууссан”-ыг тохиолдуулан дөрөвдүгээр сард цахилгаан хязгаарлах хуваарь гаргажээ. Идэр есийн хүйтэн, оргил ачааллын үе өнгөрчихөөд байгаа ч үхэр тэрэгний хурдаар хөгжиж буй эрчим хүчний салбарыг үнэн аргагүй л гүйцэж.
2026-04-01

Туулын заяа ус уух хувь

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2013 оны БАЛДОРЖ шагналын “Шилдэг10”-т “Өдрийн сонин”-ы Хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэрт сэтгүүлч Жамбалын Гангаа агсан “Туулын заяа ус уух хувь”, “Засаатай эмгэн буюу хошин урлаг” нийтлэлээрээ шалгарсан юм.
2026-04-01

“Гандангийн суурьшлын бүсийг устгах биш, бүр хөгжүүлэх ёстой”

Гандантэгчэнлин хийдийн бүсэд цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн Улаанбаатар хотын захиргаанаас мэдэгдэж, зарим айлын газрыг чөлөөлөөд байгаа билээ. Цаашлаад 5-10 жилийн хугацаанд Гандангийн нийт 55 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна хэмээн хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
2026-04-01

Нийтийн аюулгүй байдал нэрээр иргэний хувийн орон зай үгүй болох нь

Та өнөөдөр гэрээсээ гараад харьтлаа хаагуур явснаа эргээд нэг бодоод үзээрэй. Магадгүй нэгбүрчлэн санахгүй ч байж болох юм. Тэгвэл нийтийн орон зайд байршуулсан хяналтын камерууд таныг өөрөөс чинь ч илүү мэдэж байдаг гэвэл итгэх үү. Өөрөөр хэлбэл, орцноос гарах мөчөөс эхлээд л таныг “дагаж”, гудамж, зам, талбай, уулзвар, гарц, дэлгүүр, банк, ажлын байр гээд алхам бүрийг чинь чимээгүйхэн “бичиж”, хадгалж байгаа.
2026-03-31

Н.Учрал зөв нүүдэл хийх, эсэхээс танхимынх нь “нас” хамаарна

МАН-ынхан нэг жил есөн сарын дотор хоёр ч Засгийн газраа огцруулаад байна. Парламентын нийт бүрэлдэхүүний 54 хувийг эзэлсэн ч дотроо эрх мэдлээ булаацалдвал эвлэрч чаддаггүйн жишээ энэ болов. Л.Оюун-Эрдэнэ авлигын асуудалд нэр холбогдсоноос болж огцорсон. Гэвч нам доторх бүлэглэлүүд нь ойлголцож чадаагүйгээс л огцорсон гэж боддог юм билээ.
2026-03-31

Түүхээ бодитоор нэгтгэн дүгнэх үү, Ерөнхийлөгчийн пиарыг хийх үү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар “Монгол Улсын түүх” (I-XXX боть) зохиох ажлыг 2027 оны гуравдугаар сард багтаан дуусгахаар Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхэн тэргүүтэй 150иад түүхч толгой өөд татах завгүй шамдаж байна. 20 гаруй жилийн дараа улсынхаа бүрэн түүхийг нарийвчлан тодруулж гаргах хүндтэй даалгавар авсан эрдэмтэн, судлаачид маш шахуу хугацаанд 30 боть зохиох гэж буй нь энэ юм.
2026-03-30

МАН-ын “царцаанууд”-аас дэмжлэг авсан АН-ын дотоод сонгууль

АН-ын анхан, дунд шатны дотоод сонгууль болж өндөрлөв. 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргын болон тэднээс Үндэсний бод­логын хороо (ҮБХ)-нд орж ажиллах 378 төлөөллөө сонгосон юм. Эдүгээ тус намаас парламентад сонгог­дон ажиллаж буй 42 гишүүнээс нь есөн хүн төлөөллийн төв байгууллагадаа сонгогдож чад­сангүй. Баянхонгор аймгаас сонгогдсон гурван гишүүн нь ч бүгд мултарчээ.
2026-03-27

Харьд гаргасан олдворуудыг авч чадахгүйн бодит жишээ буюу Оросын талын хариулт

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучууд (ССАЖЗ)-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Ч.Номин хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд “2023 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын Соёлын сайд О.Б.Любимова болон Эрмитаж музейн захирал Б.М.Пиотровскийтай уулзаж, Ноён уулын олдворуудаа гэрээ ёсоор буцаан авах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс хойш хоёр улсын хооронд хэрэгжиж буй өндөр дээд хэмжээний айлчлал бүрийн ярианы сэдэвт энэ асуудал тогтмол багтдаг болсон юм.
2026-03-26

"Эзэн”-дээ хүрдэггүй хүүхэд хамгааллын төсөв

Боловсролын ерөнхий хуулийг ба­талснаар улсын сургууль, цэ­­ цэр­лэг анх удаа хүүхдийн эрх, хам­гаал­лын үйл ажиллагаанд зо­риулсан тус­гай төсөвтэй болсон юм. Тус хуулийг 2023 онд шинэчлэн найруулж, 2024 оны нэг­дүгээр сарын 1-нээс мөрдөж эхэл­сэн билээ. Боловсролын ерөнхий хуу­лийн 38.1.2-т “Хүүхдийн тоо, бүлэг, дүүр­гэлт, хүчин чадлын ашиг­лалт, сур­галтын хөтөлбөр, тө­лөвлөгөө, баг­шийн мэргэжлийн хөг­жил, сур­гал­тын ца­хим хэрэглээ, сургуулийн ор­чин дахь хүүх­дийн эрх, хамгаалал, бо­ловс­ро­лын стан­дарт, багш, ажилтны дун­даж ца­лин хөлснөөс хамаарсан сургалтын үйл ажил­лагааны хувьсах зард­­ лыг ул­сын бо­лон орон нутгийн төс­вөөс гар­гана” гэж заажээ.
2026-03-26

2.7 их наяд төгрөгийн өртөгтэй трамвай хотын түгжрэлийг шийдэхэд нэмэр болохгүй

Улаанбаатар хотын удирдлагууд ирэх 2-3 жилийн дотор л мега төслүүдээр дамжуулан нийслэлийн хөгжлийг айхавтар хурдасгана гэж амлах боллоо. Толгой эргүүлж, төөрөлдмөөр том том төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Улаанбаатарыг “үл­гэрийн хот” болгох юм байх. Нийт 24 төсөл “гараанаас хөдөлсний” 10 гаруйнх нь ажил алдаг оног ч урагшилж л буй.
2026-03-25