Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Ерөнхийлөгч УИХ-ын даргыг “сүрдүүлээгүй” гэв

МАН-ын даргын сонгууль тойрсон “бужигнаан” үргэлжилж байна. Уг сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэний дараа Төрийн тэргүүн түүнтэй уулзаж, “Боль, үгүй бол хэрэг үүсгэнэ” гэсэн тухай нэр бүхий хэвлэлд мэдээлсэн.
2025-09-17

МАН-ын Удирдах зөвлөл энэ долоо хоногт хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв болон төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцсан аж. Сангийн сайд Б.Жавхлан улсын төсвийн талаар танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулжээ. Үүнээс гадна “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцсэн юм байна.
2025-09-16

Үе үеийн УИХ-ын дарга нар чуулганы нээлтэд оролцлоо

УИХ-ын намрын чуулганыг өчигдөр нээлээ. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой тохиосон сард нээж буйгаараа уг чуулган онцлог. Тийм ч учраас үе үеийн УИХ-ын дарга болох Н.Багабанди, Н.Энхбаяр, С.Төмөр-Очир, Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, М.Энхболд, З.Энхболд нар эл нээлтэд оролцсон юм.
2025-09-16

Татварын дарамтыг 3-4 их наядаар бууруулна гээд Г.Занданшатар юу хэлчихэв ээ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын индрээс 2026 оны төсөв бол ардын нурууг амрааж, татвар хураамжийн ачааллыг 3-4 их наяд төгрөгөөр бууруулах шинэ эхлэл, данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам, өсөлтийг өрх бүрийн үүдээр оруулж, иргэн бүрд хаяглан хүргэх хүний хөгжлийн мега төсөл, иргэдтэйгээ хамт бичсэн, 240 мянган монгол хүний хүсэл шингэсэн, түүхэнд анхны ардчилсан зөвшилцлийн төсөв юм хэмээн мэдэгдлээ.
2025-09-15

Үе үеийн парламентын тэргүүн нар “Хуралдай” зөвлөлдөх танхимын уулзалтад оролцлоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.
2025-09-15

“Элдэвтэй” Х.Ганхуяг

Баянгол дүүргээс Улсын Их Хурлын гишүүнээр 2020, 2024 онд хоёр дараалан сонгогдож, өдгөө Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж буй Хассуурийн Ганхуягийн намтар манай бусад улстөрчийнхтэй адил дээш, доош хэлбэлзсэн “зүрхний бичлэг” шиг үелзэлтэй. Гурван нам сольсон, 2016 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихдээ чамгүй санал авч, УИХ-ын дарга асан З.Энхболдыг “унагасан”, Хөгжлийн банкны хэрэгт холбогдон яллагдагчаар татагдаж, эцэст нь УИХ-ын гишүүн Х.Ганхуяг болсон хойно шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон гээд “баялаг” намтартай нэгэн.
2025-09-15

Н.Энхбаяр: Өндөр албан тушаалтнууд нүүрстэй холбоотой Монголд хохиролтой, Хятадад ашигтай гэрээ хийсэн

эрбээр, "Өндөр албан тушаалтнуудын ёс зүйн асуудал хэрээс хэтэрсэн байна. Бүдүүлэг үг хэллэгээр ард иргэдтэйгээ харьцдаг ийм байдал байж болохгүй. Бусад соёлтой Ардчилсан оронд ёс зүйн асуудалтай албан тушаалтнууд аль хэдийн огцорчихсон байх байсан. Үүний нэг тодорхой жишээ бол өчигдрийн Б.Дэлгэрсайхан сайдын үг, хандлага ямар байгааг бид харлаа. 
2025-09-11

ЗАСГИЙН ГАЗАР: Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгожээ

"Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчиллөө. Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах юм. 
2025-09-10

ЗАСГИЙН ГАЗАР: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ

Засгийн газрын “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2025 оны долоодугаар сарын 23-ны 29 дүгээр тогтоолоор Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан байгууллага болгоход холбогдох судалгаа хийхийг үүрэг болгосон.
2025-09-10

 Долоон нам, эвсэлд 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно

Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авч, төрийн санхүүжилт хүртэх болзол хангасан намуудад ирэх онд олгох мөнгөний дээд хэмжээг тогтоосон байна.
2025-09-10

Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг болжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.
2025-09-08

ИТХ-ын төлөөлөгчөөс дэд сайд хүртэл дэвшсэн М.Ганхүлэг

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2025-09-08

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
2025-09-05

Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцоно

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт ОХУ-ын Владивосток хотод өчигдөр (2025.09.03) эхэлсэн. Гурав хоног үргэлжлэх тус форумыг жил бүрийн есдүгээр сард зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг Владивосток хотын “Кневичи” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Приморск хязгаарын Засгийн газрын орлогч дарга К.В.Хижинский, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны сайд К.Г.Сидоренко нарын албаны хүмүүс угтан авлаа.
2025-09-04

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Монгол, Зөвлөлтийн амь үрэгдсэн дайчдад зориулсан дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
2025-09-03

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Дэлхийн банктай хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Г. Занданшатар Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Мануэла В.Феррог /2025-09-02/ хүлээн авч уулзлаа. 
2025-09-03

Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн уулзлаа

Гурван улсын бизнес эрхлэгчдийн ажил хэрэгч уулзалт, үзэсгэлэн худалдаа зэргийг тогтмол зохион байгуулж, хүмүүнлэг, хилийн ус, аялал жуулчлалын дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарт гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхийг онцлов.
2025-09-02

Хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурав

Уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын дээд түвшний уулзалт болон Дэлхийн II дайн, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн баярт хүрэлцэн ирж оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.
2025-09-02