“Эрүүл, аюулгүй сургууль”-ийн загварыг улсын хэмжээнд нутагшуулна
Ерөнхий боловсролын сургуулиудын хүүхэд хамгааллын үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл, аюулгүй сургуулийн орчин бүрдүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангаас зохион байгуул¬лаа. Сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын хүүхдийн хөгжил, хамгаалал, тэгш хамран сургах боловсролын мэргэжилтнүүд хамрагдаж, “Эрүүл, аюулгүй сургууль”-ийн орчин бүрдүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв. Тэр дундаа орон нутгийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах, сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлтийг багасгах талаар туршлага солилцож, шийдэл хайсан юм.
2025-11-10
Хөгшрөхөөс сэргийлж хөлөө арчилж байгаарай
Анагаах ухааны эртний ном сударт хөгшрөлтийг удаашруулахад тустай хөлийн ул болон шилбэнд зориулсан дасгалуудын тухай бичиж үлдээсэн нь зүгээр нэг тохиолдол биш юм. Хөл нүцгэн яв. Байгальд урин дулааны улиралд аль болох хөл нүцгэн явах нь эрүүл мэндэд тустай. Хэрэв боломжгүй бол гэртээшаахайгаа тайлаад 10-15 минутаарөдөрт гурван удаа хөл нүцгэн яваарай.
2025-11-08
Аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил, зөвлөмж боловруулжээ
Боловсролын ерөнхий газар, МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэдтэй хэрхэн ажиллах талаар арга барил, зөвлөмж боловсруулсныг хүргэе. Бүх шатны боловсролын байгууллагуудын багш, ажилтнууд аутизмтай хүүхэдтэй ажиллахдаа эхлээд тухайн суралцагчид өдөр тутмын төлөвлөгөө, хичээлийн дарааллыг урьдчилан хэлж өгөх, гэнэтийн өөрчлөлт, шинэзүйлд дасан зохицох хугацаа өгөх, өөрт нь тохирсон хуваарь, дүрмийг боловсруулан ашиглах нь тэднийг тайван байхад тусална.
2025-11-08
“Утсаа тавиад, урлантай нөхөрлөе”
Хүүхдийн урлан бүтээх төвийнхөнхүүхэдбагачуудыгцахим донтолтоос урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Утсаа тавиад, урлантай нөхөрлөе” аян өрнүүлж байна. Тус төвийн суралцагч хүүхдүүд аянд нэгдэн, уран зураг, монгол уран бичлэгийн 70 гаруй бүтээл туурвиж, үзэсгэлэн гаргажээ. Энэхүү нөлөөллийн аяныг цахим сүлжээгээр давлагаалсны үр дүнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд олноор хамрагдан, сурагчдын бүтээлүүдээрээанги танхим, урлаг заалаа чимцгээж байна.
2025-11-07
Орон нутгийн яаралтай тусламжийг өргөжүүлэх 215 сая ам.долларын гэрээг үзэглэлээ
ЭМЯ, Азийн хөгжлийн банктай хамтран “Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах” төсөл хэрэгжүүлэхээр болж талууд 215 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн зорилго нь улсын хэмжээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхэд хөрөнгө оруулах юм.
2025-11-06
2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжуулэх, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2027 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил"-ээр зарлаж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөболовсруулан Засгийн газарт танилцуулахыг Эруул мэндийн сайд Ж. Чинбүрэнд даалгав.
2025-11-05
“Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аян эхлүүллээ
ХЭҮК-ынхон цахилгаан дугуй, скүүтер болон мотоциклтой холбоотой ослоос урьдчилан сэргийлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зорилгоор “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аяныг өчигдөр эхлүүллээ.
2025-10-31
Манай улсын халдварт өвчний үед хариу арга хэмжээ авах чадавх бэхжиж буй түвшинд үнэлэгдэв
Гамшиг, осол, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хүргэж болзошгүй халдварт өвчний үед мэдээлэл солилцох, эрсдэлийн үнэлгээ хийх, тохиолдлын удирдлагын тогтолцоогоор хангах тухай тушаалыг шинэчлэх үндэсний хэлэлцүүлгийг өнгөрсөн өдрүүдэд зохион байгууллаа. Манай улс өнгөрсөн хугацаанд улаанбурхан, тарваган тахал, боом, менингит, “Ковид-19”-ийн халдвар, химийн бодисын болон хоолны хордлого зэрэг нийгмийн эрүүл мэндийн ноцтой 100 гаруй тохиолдлын үед уг журмыг баримтлан тухайн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийж, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлжээ.
2025-10-31
30 гаруй эмнэлгийн эмч, ажилтнууд ажил хаяхад бэлэн гэдгээ илэрхийлжээ
Эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаях шийдвэр гаргасан талаараа Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдээд буй. Тодруулбал, тус холбооноос “Эмч, ажилтнууд олон жил тэвчсэн. Одоо тэгж чадахгүй. Эрүүл мэндийн салбар бол онцгой гэж их анхааруулсан. Гэвч цалин нэмэх асуудлаар тодорхой шийдэл гаргаагүй тул ажил хаяхад бэлэн байна.
2025-10-31
Сувилахуйн зөвлөх зэргийн шалгалтад 46 хүн хамрагджээ
Манай улсад нийт 13 мянга гаруй сувилагч ажиллаж байна. Тэдгээр сувилагчид мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шалгалтыг Монголын сувилагчдын нийгэмлэгээс Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д энэ сарын 24-26-нд зохион байгууллаа. Шалгалтад нийт 46 сувилагч хамрагдсан байна.
2025-10-28
Алхах бүрд өвчин эдгэрнэ
Японы Нагао Казүкиро эмч өөрийн олон жилийн судалгаа, шинжилгээнд тулгуурлаж дөрвөн цуврал бүтээл туурвисан. Тэрбээр “Алхалт” хэмээх номоо хэвлүүлэхдээ өмнөх хавтаст нь “Алхах төдийд өвчний 90 хувь нь эдгэрнэ” хэмээсэн нь дэлхийн уншигчдын сонирхлыг ихэд татжээ. Тэрбээр алхалтын тухай тайлбарлахдаа:
2025-10-28
Эмч нарын цалинг тав хоногт багтаан нэмэхгүй бол ажил хаяна гэв
Эмч, эмнэлгийн ажилтнууд үндсэн цалингаа 3.5 саяд хүргэхийг шаардан Сүхбаатарын талбайд суулт зарлаад хэдийн долоо хоног өнгөрсөн. Гэвч холбогдох байгууллагуудаас хариу өгөөгүй тул тэд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, ажил хаяхаар болжээ.
2025-10-28
Ирэх оноос эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг анхан шатны тусламж, үйлчилгээ рүү чиглүүлэх нь
“Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хөгжил, шинэчлэл-25 жил” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд зохион байгууллаа. Монголд өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо, өрхийн эмнэлэг үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар Өрхийн эрүүл мэндийн 227 төв үйл ажиллагаа явуулсны 151 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Өрхийн эмнэлгүүдэд ажиллаж буй 3867 эмч, мэргэжилтэн 2024 онд 7.1 сая үзлэг хийсэн аж. Үүнийг сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад сая гаруйгаар, 2023 оныхоос 616 мянгаар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
2025-10-27
“Хувийн эмнэлгүүд дампуурвал улсынх ачааллаа дийлэхгүй”
Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооноос “Ковид-19” цар тахлын үед ЭМДС-гаас 543 тэрбум төгрөгийг хэрхэн зарцуулсныг ил болгох, сангийн мөнгийг шударгаар хуваарилах талаар болон хувийн эмнэлгүүд санхүүгийн хүндрэлд орсон тухай өчигдөр мэдээлэл хийв.
2025-10-24
Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх төлөвлөгөө боловсруулжээ
ЭМЯ, СЭМҮТ, салбар дундын байгууллагууд хамтраад “Амиа хорлох оролдлогыг бууруулах, сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөө” боловсруулснаа мэдээллээ. Уг төлөвлөгөөг үндэсний хэмжээнд хэлэлцүүлэн, зөвлөмжийг Засгийн газарт танилцуулж, батлуулахад ийнхүү бэлэн болгожээ.
2025-10-22