Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Мансуурахтай холбоотой зөрчил 63.5 хувиар өсжээ

Мансуурах зөрчилд 2024 онд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан хэрэг 2023 оноос 52.3 хувиар, 2025 оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь 2024 оны мөн үеэс 63.5 хувиар өссөн байна.  
2025-07-31

“Хубилай хаан ба түүний эрин үе” үзэсгэлэнг Тайваньд толилуулж байна

Тайванийн үндэсний хааны ордон музейнхэн “Хубилай хаан ба түүний эрин үе” үзэсгэлэнг ирэх аравдугаар сарын 12-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэ¬хүү үзэсгэлэнгийн үеэр Хубилай хаан болон түүний хатны хөрөг зургууд, Юань гүрний үеийн хаш чулуу, шаазан эдлэл зэрэг түүх, соёлын дурсгалт өвүүдийг нийтэд дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой юм байна. Мөн Төвөдийн буддизм, Исламын ертөнцийн олон талт харилцаа болоод Юань гүрний үеийн бэлчээрийн соёл, тэдний сэтгэлгээний онцлогийг ч эл үзэсгэлэнгээс мэдэх боломжтой гэнэ. Түүнчлэн ан агнуурын зураг, эд зүйлс дээрх хээ угалзаас эхлээд Хубилай хааны үеийн олон үндэстний соёл иргэншлийн цогц ул мөрийг ч тэндээс тольдож болох нь.
2025-07-30

10 мянга гаруй зүйлийн шувуутай “уулзсан” америк судлаач Монголд иржээ

Шувуу судлаачид болон мэргэжилтнүүд дэлхий дахинд 11 мянган зүйлийн жигүүрт¬нийг илрүүлж, шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлсэн байдаг гэнэ. Тэгвэл үүний 10 мянга гаруйг нь нүдээр үзэж, гэрэл зургаар баталгаажуулсан АНУ-ын шувуу судлаач Петер Кэстнер манай улсад ирээд байна. Тэрбээр Монголын шувуу ажиглагчдын клубийнхний урилгаар “Монголика” зочид буудалд өнөөдөр орой мэргэжил, хорхой нэгтнүүдтэйгээ уулзаж, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, туулсан адал явдлаасаа хуваалцах нь. Уулзалтын танхимын зай талбай бага тул хамгийн түрүүнд бүртгүүлсэн 20 хүнийг үнэ төлбөргүй хамруулахаар болжээ.
2025-07-30

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн сайд Элина Валтоненийн урилгаар 2025 оны 07 дугаар сарын 30-аас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. 
2025-07-30

Өвчин намдаах эм эрсдэлтэй үйлдэл хийхэд хүргэдэг байж болзошгүй

Ацетаминофен буюу олны хэлж заншсанаар парацетамол нь хүний танин мэдэхүйд нөлөөлдөг байх магадлалтай хэмээв. Тодруулбал, Охайо мужийн их сургуулийн мэдрэлийн судлаачид “Энэ эмийг ууснаар хүнэрсдэлтэй үйлдэл хийхдээ айдас түгшүүр бага мэдэрч байгаа нь ажиглагдсан. АНУ-ын нийт хүн амын 25 орчим хувь нь долоо хоног бүр парацетамол хэрэглэдэг тул эл хариу урвал нь нийгэмд томоохон нөлөө үзүүлж байж болзошгүй” гэсэн байна. 500 гаруй хүнийг хамруулсан тус судалгаа нь ацетаминофен бие махбодын өвдөлт намдаахаас гадна сэтгэл зүйн төлөв байдалд ч нөлөөлж байгааг харуулснаараа олны анхаарал татаад буй юм.
2025-07-30

Шоуны үеэр сонсголоо хамгаалах нь ухамсарт хүний дадал

Урин дулаан цагт гадаа талбайд зохиогдох амьд хөгжмийн тоглолтууд шил шилээ дардаг билээ. Зуны сар зургаа биш хэмээн үзэгч, сонсогчид долоо хоног бүр л задгай талбайн шоуг зорьж байх шиг. Концерт, амьд хөгжмийн шоу тоглолт хүний сэтгэлийг хөгжөөн цэнгүүлэх нь сайхан ч энэ үеэр сонсголоо хамгаалах нь чухал байгааг мэргэжилтнүүд анхааруулж буй юм. Энэ нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж буй хүнд ч хамаарахыг сануулах нь зөв биз.
2025-07-30

Гангийн эрсдэлийн үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байна

Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээгээр Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь их эрсдэлтэй, Увс, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий аймгууд дунд эрсдэлтэй, Булган, Хөвсгөл, Орхон аймгууд бага эрсдэлтэй байна.
2025-07-30

“Alibaba”-гийнхан дуудлага хийж, дэлгүүр хэсэх боломжтой нүдний шил бүтээв

БНХАУ-ын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийнхан хиймэл оюун ухаанд тулгуурлан ажилладаг “Quark ai” ухаалаг нүдний шил бүтээжээ. Ингэснээр дээрх компанийнхан энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд хүч түрэн орж ирж буй бөгөөд 2025 оны эцэст худалдаанд гаргахаар төлөвлөсөн байна.
2025-07-30

“Айргийн баяр-2025” арга хэмжээг Архангайд зохион байгуулна

“Айргийн баяр-2025” арга хэмжээ Архангай аймгийн Хотонд сумд ирэх сарын 8-нд болно. Эл арга хэмжээний үеэр аймгийн аварга адуучныг шалгаруулахаас гадна шагайн харваа болон жороо морины уралдаан зохион байгуулна. Мөн адууны тоноглол, морьтон түмний өв соёлыг таниулсан үзэсгэлэнг ч энэ үеэр дэлгэх бөгөөд ногт, хазаар, дөнгө зангидах тэмцээн зохион байгуулах гэнэ.
2025-07-30

ХБНГУ-д галт тэрэг осолдож, гурван хүн нас баржээ

ХБНГУ-д хүчтэй аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, суудлын галт тэрэг осолдож, гурван хүн нас баржээ.
2025-07-30

Энэ сард бүртгэгдсэн 63 ой, хээрийн түймрээс 51 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.30/ 12:00 цагийн байдлаар 11 ойн түймэртэй байгаагаас  Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-1, Хүдэр суманд-3 буюу нийт 4 ойн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд-4, Ерөө суманд-2, Мандал суманд-1 буюу 7 ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.  
2025-07-30

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд дахин орон сууц барихыг иргэд эсэргүүцэв

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Баянмонгол” хороололд “Ай Би Эй” компани 16 давхар бүхий хоёр блок орон сууц барихаар газар ухаж, хашаа татжээ. Үүнийг тус хорооны иргэд эсэргүүцэж, өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Улсын өмчийн ганц ч цэцэрлэггүй тус хороонд цэцэрлэг, сургуулиас эхлээд тоглоомын талбай, хүүхэд хөгжүүлэх төв хэрэгтэй байхад ийн орон сууц барихаар улайрч байгааг оршин суугчид нь эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
2025-07-30

Гадаадаас цахимаар үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд НӨАТ ногдуулна

Татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслийн хүрээнд НӨАТын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж буй. Үүнд гадаадын орнуудаас Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн зайнаас болон цахимаар үзүүлсэн үйлчилгээнд НӨАТ ногдуулахаар тусгажээ. Тодруулбал, манай улсад оршин суугч бус хуулийн этгээд гадаадаас манайд үйлчилгээ үзүүлж, жилийн 400 сая төгрөг ба түүнээс дээш борлуулалтын орлого олсон бол тэднийг татвар суутган төлөгчөөр бүртгэх аж. Үүнд “Meta”, “Google”, “Netflix” зэрэг цахим платформ эрхлэгч, видео, стрийминг, зар сурталчилгаа, программ хангамж тэргүүтэй онлайн үйлчилгээ үзүүлэгч хувь хүн, хуулийн этгээд хамаарах гэнэ.
2025-07-30

Хушин ой бүхий аймгуудад байгаль хамгааллын сургалт зохион байгуулж байна

Монголын байгаль хамгаалагчдын холбоо болон “Монголын самрын кластер” төрийн бус байгууллагынхан хушин ойн нөөцийг хэрхэн хамгаалах аргачлалын талаар байгаль хамгаалагч, экологийн цагдаа, ойн ангийнхны дунд сургалт зохион байгуулж, нэгдсэн зөвлөмж, мэдээлэл хүргэж эхэлжээ. Түүнчлэн самрыг аль үед, хэрхэн түүж, бэлтгэх тухай технологийн зөвлөмжийг орон нутгийн иргэдэд өгч буй гэнэ.
2025-07-30

Цахим мөрийтэй тоглоомын гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлэн шалгаж байна

Цахим мөрийтэй тоглоомын их хэмжээний мөнгөний гүйлгээ хийсэн 113 агентыг илрүүлэн шалгаж байгаа талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас өчигдөр мэдээллээ.
2025-07-30

Автобусны зогсоолын мэдээллийн самбарыг шинэчилж эхлэв

Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд автобусны зогсоолын мэдээллийн самбарыг автоматжуулж эхэлжээ. Тодруулбал, мэдээллийн самбарын зураглалыг илүү ойлгомжтой, хүртээмжтэй байлгахын тулд газрын зургаар илэрхийлж буй гэнэ.
2025-07-30

Зам, тээврийн ослын улмаас 41 иргэн гэмтэж, найман хүн нас баржээ

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас баяр наадмын үеийн нөхцөл байдал болон зам тээврийн осол, урьдчилан сэргийлэх аяны талаар өчигдөр мэдээлэл өгөв. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 2-ноос энэ даваа гаргийг хүртэлх хугацаанд нийт 117 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийхэд дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын гурваас нь зөрчил илэрчээ.
2025-07-30

АНУ визийн хураамжаа 135 хувиар нэмжээ

АНУ энэ сарын 4-нд баталсан Нэгдсэн төсвийн багц хуулийн шинэчлэлийн хүрээнд цагаачлалын бус буюу тус улсад түр зорчих виз мэдүүлгийн хураамжийг 250 ам.доллароор нэмэх шийдвэр гаргажээ. Энэ нь АНУ-ын Төрийн департаментээс хэрэгжүүлдэг VWP хөтөлбөр болон цахим бүртгэл, зөвшөөрлийн ESTA системд холбогдсон улс орнуудын иргэдээс бусад бүх виз мэдүүлэгчид үйлчлэх бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх гэнэ
2025-07-30