Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Баян-Өлгий, Хэнтий аймгийнхан багийн харваанд тэргүүлжээ

“Чингисийн хүрээ” цогцолборт зохион байгуулсан үндэсний сур харвааны багийн аварга шалгаруулах тэмцээнд 83 багийн нийт 1010 харваач өрсөлдлөө. Салхитай, бороотой, хүйтэнд гурван өдөр цэц сорьсон харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Баян-Өлгийн “Өлгийн мэргэчүүд” багийнхан түрүүлж, улсын аварга болсон юм.
2026-06-04

Байгалийн хийн нөөцийг анх удаа ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэв

Тавантолгойн нүүрсний давхаргын метан хийн төсөл (TTCBM Project)-ийн нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталгаажуулж, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн санд бүртгэжээ. Ингэснээр тус төслийг хэрэгжүүлж буй компани урт хугацааны ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх боломжтой болов. Түүнчлэн энэ нь байгалийн хийн нөөцийг албан ёсоор бүртгэсэн анхны тохиолдол болсон аж.
2026-06-04

Т.Мөнхдалайг ах Т.Даваадалайгийнхаа хамжигч хэмээн саатуулжээ

Нийслэлийн төсөв, хөрөнгийн бусад эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу явуулсан, эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа, үгүйг тогтоохоор тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөгчид ажил­лаж буй билээ.
2026-06-04

Түүх давтагдана: Финалын хоёр багийг шинжвэл

1999 онд яг адил тайзан дээр аварга цолны төлөө хүч сорьж байсан хоёр баг болох “Сан-Антонио спөрс”, “Нью-Йорк никс” баг NBA-ийн 2026 оны финалд дахин учраа таарлаа.
2026-06-03

44 настай Серена теннистээ эргэн ирнэ

Францын нээлттэй тэмцээн (Ролан Гаррос) гурван жилийн дараа анх удаа эмэгтэйчүүдийн тоглолтыг өдрийн гол тоглолт болгосноо зарласан онцгой өдөр түүхэн дэх шилдэг эмэгтэй теннисчин, 44 настай С.Уильямс  спортдоо эргэн ирэхээ нотлов.
2026-06-03

Хиймэл оюуны 500 багш олон улсын гэрчилгээ гардан авчээ

“Үндэсний хиймэл оюуны аян” хөтөлбөрийн хүрээнд 500 багш бэлтгэх хоёр дахь удаагийн сургалт өндөрлөж, төгсөлтийн арга хэмжээ өчигдөр боллоо. Тэд AI болон санхүүгийн удирдлагын мэдлэг, туршлагаа бусдад түгээж, өөрсдийн бүтээсэн “Capstone” төслөө танилцуулсан бөгөөд ирэх намраас 20 мянга гаруй сурагчдад хиймэл оюуны боловсрол түгээх гэнэ.
2026-06-03

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)-ийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ

Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон УИХ-аас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөлөө. 
2026-06-03

Т.Даваадалай, Н.Билгүүн нарын өмгөөлөгчдийн гомдлыг шүүх хүлээн авахаас татгалзав

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг АТГ-ынхан өнгөрсөн сарын 19-нөөс хойш шалгаж буй билээ. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх заалтын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тусгай ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон.
2026-06-03

Монголбанк 5 дугаар сард 758.5 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2026 оны 5 дугаар сард 758.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 5.0 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 190.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 1,098.6 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 17.4 хувиар өссөн үзүүлэлт байна. 
2026-06-03

330 сая ам.долларыг боловсруулсан ноолуурын экспортоос олсон байна

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд “Ханбогд кашимер” компанийн үйл ажиллагаатай албаныхан өчиг­дөр танилцжээ. 1998 онд байгуулагдсан тус компани нь 700 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, жилд 1500 гаруй тонн ноолуур боловсруулан самнадаг байна. Үүнээс 600 000 гаруй ширхэг сүлжмэл, нэхмэл, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг аж
2026-06-03

Хуурамч сугалаа зохион байгуулж, 28.500 иргэнийг залилжээ

Орон сууц, тээврийн хэрэгслийн “Хуурамч сугалаа” зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоожээ.  Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.
2026-06-03

Томоохон гол, нуурын усны түвшин 10-25 см нэмэгджээ

Амралт, зугаалгын цаг эхэлж буй энэ үед гол, нуурт живж амиа алдах, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол нэмэгддэгийг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэв. Тухайлбал, Увс аймгийн Баруунтуруунд Хангилцагийн гол гэх газар ачааны автомашин усанд унах гэж байна гэсэн дууд­лага аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 1-ний 11.17 цагт бүртгэгджээ.
2026-06-03

АНУ, Иран хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулж магадгүй гэх сургаар газрын тосны үнэ унажээ

Хөрөнгө оруулагчид АНУ, Израил, Иран улс гал зогсоох тохиролцоонд хүрэх, эсэхийг анхааралтай ажиглаж буй энэ үед газрын тосны фьючерс үнэ өнгөрсөн баасан гарагт хоёр хувиар буурсан байна. Түүнчлэн брент төрлийн газрын тосны ханш өнгөрсөн сард 1.66 ам.доллар буюу 1.8 хувиар унаж, 92.05 ам.долларт хүрсэн аж. Брент 11, WTI төрлийн газрын тосны үнэ ес гаруй хувиар буурсан нь сүүлийн зургаан долоо хоног дахь хамгийн том уналт болов.
2026-06-03

Гурван настай хүүхэд эндсэн тул орон нутгийн уул уурхайн компанийг шалгаж эхлэв

Төв аймгийн Заамар сумын уурхайн цооногт өнгөрсөн сарын 27-нд гурван настай хүү­хэд унаж, онцгой байдлын болон бусад 15 байгууллагын 100 гаруй хүн 55 цагийн турш аврах ажиллагаа явуулсан ч харамсалтай нь охин амиа алдсан юм. Улс даяараа охины төлөө санаа зовж, аврагдаасай хэмээн хүлээж байсан ч өнгөрсөн сарын 30-ны 00.23 цагт цогцсыг нь гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөв.
2026-06-03

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна

Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа юм. 
2026-06-03

Сэлэнгэ аймагт барьж буй ДЦС-ын эхний блокийг наймдугаар сард системд холбоно

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумд 70 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц (ДЦС)-ыг “Райд Монголиа” ХХК барьж буй. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолсон уг төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн 148 сая ам.доллар аж.
2026-06-03

Таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, нэг гэр бүлийн таван хүний амь аварсан сурагчийг “Шударга журам” медалиар шагнав. Тодруулбал, З.Эмүжин нь ангийнхаа найз болон түүний гэр бүлийн дөрвөн гүшүүнийг угаартсан байхад нь сэрээж, аюулыг зайлуулан, ийнхүү баатарлаг гавьяа байгуулсан байна.
2026-06-03

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
2026-06-03