Дорнод аймагт "Хоёрдугаар байранд хар утаа гараад байна" гэсэн дуудлага өчигдөр 13:20 цагт ОБГ-т иржээ. Аймгийн ОБГ-ын алба хаагчдыг очиход тус байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.
Хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас 1 болон 5 настай хоёр охин, 3 болон 11 настай хоёр хүү, 35 настай эмэгтэй С нарыг тус тус гарган эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Иргэн 35 настай эмэгтэй С, 11 настай хүү, 1 настай охин гурав нь эмнэлэгт хүргэгдэн очоод нас баржээ. Бусад гурван хүүхдийн биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Утаажилтын бүсээс 8 том хүн, 2 хүүхдийг аюулгүй гаргаж, 2 том хүн, 2 хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.