Нийслэлийн өнгөрсөн оны орлогын төлөвлөгөө 94.4 хувьтай биелжээ
Мөн долоон дүүргийг өөрчлөлтгүй, Багануур, Налайх дүүргийг хязгаарлалттай, 124 байгууллагаас 96-г нь өөрчлөлтгүй, 19-ийг нь хязгаарлалттай гэж дүгнэв. Нийслэлийн төсвийн 2022 оны орлогыг өмнөх оны гүйцэтгэлээс 0.8 хувиар, зардлыг 20 хувиар нэмэгдүүлж баталсан. Орлогын төлөвлөгөө 5.6 хувиар тасарч, 94.4 хувьтай биелжээ. Харин хотын шуудын татварын орлого 37.5 хувиар давсан аж. Дүүргүүдийн орлогын биелэлт 93.9 хувьтай байв.
2023-06-23
Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус12 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав.
2023-06-23
Улаанбаатарыг ногоон болгох нь
Гэвч хотыг бүхэлд нь ногооруулахад тулгамд даг нэг асуудал бий. Улаанбаатар хотын газар нутгийн хэмжээ 470 440 га. Энэ талбайн 83 хувь нь иргэдэд өмчлөгдсөн болон аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшилд байдаг. Үлдсэн 27 нь хувь нь л нийтийн эзэмшлийн талбай юм. Тэгэхээр зөвхөн нийтийн эзэмшлийн талбайд мод тарьж, зүлэгжүүлэх нь хангалтгүй. Тиймээс өөрийн эзэмшлийн талбайдаа ногоон байгууламж бий болгох, мод тарих аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг нийслэлийн удирдлага дэмжин ажиллаж буй.
2023-06-23
Жуулчдын тасалбарын захиалгыг энэ сарын 30 хүртэл авахаар болжээ
Үндэсний их баяр наадам үзэх хүсэлтэй гадаад жуулчдын тасалбар захиалга, суудал хуваарилалтыг одоо хүртэл тодорхой болгохгүй байгаад аялал жуулчлалын салбарынхан шүүмжлэлтэй хандаж, холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлсэн юм. Тэгвэл нийслэлийн Аялал жуулчлалын газар info@tourism.ub.gov цахим хуудас болон Бичиг хэргийн хэлтсээрээ дамжуулан уржигдраас захиалгын хүсэлт авч эхэлжээ. Аялал жуулчлалын байгууллагууд энэ сарын 30-ны дотор хүсэлтээ илгээх боломжтой гэнэ.
2023-06-23
“Замын-Үүд-Эрээн чиглэлд суудлын 50 автомашинаар зорчигч тээвэрлэнэ”
Замын-Үүдийн боомтоор Эрээн хот руу зорчих зорчигч болон ачаа тээврийн автомашины тоо нэмэгдэн, хил нэвтрэхээр урт дараалал үүсгэсээр байгааг иргэд мэдээлж буй. Тэгвэл Замын-Үүд-Эрээн чиглэлд өдөрт зорчигч тээвэрлэх 40 автобус үйлчлэхээр хоёр тал тохиролцсон юм байна. Эдгээрийн 20-ыг манайх, 20-ыг нь урд хөршөөс хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.
2023-06-23