Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Нийт дуудлагын 55 нь гал түймрийнх байжээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 19 аймгийн 36 сумд аюулт үзэгдэл, ослын 80 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2024-08-27

Нисэх загварын тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ

АНУ-ын Индиана мужийн Манси хотод зохион байгуулсан нисэх загварын спортын жолоодлогот загварын ДАШТ-д Монголын шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Ж.Баярбат, Д.Мөнхмандах нарын удирдлагад 31 орны 400 гаруй тамирчинтай ур чадвараа сорьсон.
2024-08-27

Баяннуурыг сэргээх ажил 75 хувьтай байна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар усны нөөц, хангамжийг сайжруулах зорилгоор “333 нуур” санаачилга гаргаад буй. Шинээр хөв цөөрөм байгуулах, бохирдож, усны түвшин нь багассан нууруудыг сэргээх, хуучин услалтын систем, хаягдсан байгууламжуудыг засажсайшруулахзамаар эл санаачилгаа хэрэгжүүлэхээр болсноо зарласан билээ.
2024-08-27

Буддын шашны асуудлаар 60 гаруй эрдэмтэн илтгэл хэлэлцүүлэв

“Монголын бурхны шашин судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өчигдөр эхэллээ. Хурлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхим, Монголын Бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Олон улсын монгол судлалын холбоо хамтран тус хийдийн “Батцагаан” дуган болон МУИС-ийн номын санд зохион байгууллаа.
2024-08-27

 ЭМДЕГ-аас 58 эмнэлгийн санхүүжилтийг зогсоожээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас хувийн хэвшлийн гэрээт зарим эмнэлэгт он дуустал санхүүжилт нэмж олгохгүй гэсэн мэдэгдэл хүргүүлжээ. Үүнд иргэд, эмнэлгээр үйлчлүүлэгчид ихэд бухимдаж, эрүүл мэндийн даатгалын үр ашиггүй байдлыг шүүмжилж эхлэв. ЭМДЕГ-аас эмнэлгүүдийг яагаад даатгалаар санхүүжүүлэхгүй болсон шалтгааныг лавлахад “Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй” гэсэн хариу өгсөн. Тодруулбал, Худалдан авалт, гэрээлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Соёлмаа “ЭМДЕГ холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн байгууллагуудтай тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээнд тухайн эмнэлгийн үзүүлэх тусламж, үйлчилгээний тоо хэмжээ, чанарын шалгуур, мөн талуудын хүлээх хариуцлагыг тусгадаг.
2024-08-27

 Төв Азийн сарьсан багваахайн судалгааны баг Монголд ажиллаж байна

 Төв Азийн сарьсан багваахайн судалгааны баг Монголд ажиллаж байна
2024-08-27

Боловсролын зээлийн сангийн захирал асан П.Лхагвасүрэнг шүүхэд шилжүүллээ 

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн захирлаар ажиллаж байсан П.Лхагвасүрэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 39 931, мөрдөн байцаалтын 2394 хэрэгт хяналт тавьж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 365 даалгавар мөрдөгчид бичгээр өгч, эрүүгийн 159 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсний дотор дээрх албан тушаалтны хэрэг багтсан юм. 
2024-08-27

БНСУ-ын иргэн Булган аймагт аялж яваад нас барав

Манай улсад аялахаар ирсэн БНСУ-ын иргэн өнгөрсөн бямба гарагт гэнэт нас баржээ. Булган аймгийн нутаг, Чилүүст хойд хэсэг гэх газарттус улсын 66 настай иргэн биедээ ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсан гэнэ. Улмаар үхлийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг цагдаагийн байгууллага үргэлжлүүлж байна.
2024-08-27

ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарыг дахин шалгаж дуусав

ЗХЖШ-ын орлогч дарга асан, бригадын генерал Ц.Жавхланбаатарыг дахин шалгаж дуусав
2024-08-27

Сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулна

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж буй юм.
2024-08-27

Халх голын байлдааны ойд зориулсан цэргийн жагсаал боллоо

Дорнод аймгийн Чойбалсан хотод Халх голын байлдааны ялалтын 85 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо
2024-08-27

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаан байна

2024 оны наймдугаар 28-наас есдүгээр сарын 01-нийг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:
2024-08-27

Ахмад дайчин Ц. Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

Халхын голын байлдааны ахмад дайчин Ц. Чимэдцэрэн Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөлөө. Тэрбээр түүхт ялалтын баярын хуралд оролцож, Монгол, Оросын ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, зочид, иргэдийн төлөөлөлд баяр хүргэлээ.
2024-08-27

ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзан Орос, Монгол хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, авто тээвэр, далайн тээврийн салбар дахь өргөн хүрээтэй хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
2024-08-26

Оюутнуудыг мөөгөнцөртсөн дотуур байранд хүлээж авсаар л байх уу

Оюутнуудыг мөөгөнцөртсөн дотуур байранд хүлээж авсаар л байх уу
2024-08-26

Сургуулиуд сурагчдаа ус уух, бие засах нөхцөлөөр хангана уу

Сурагчдын сургуульдаа “аж төрдөг” цаг тун удахгүй ирэх нь. Анги танхим, номын сан, спорт зааланд хүүхдүүд бужигналдаж, өдөрт дунджаар найман цагийг сургуульдаа өнгөрүүлдэг билээ. Энэ хугацаанд хүүхдүүд шингэнээ хангалттай нөхөж, хооллож, хүссэн цагтаа бие засаж чаддаг уу.
2024-08-26

Д.Оюун: Та хоёр "Хулан хонгор" дууны дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулжээ

Д.Оюун: “Хулан хонгор” дуу та хоёрын өмч биш!!! Би ч хөгжим мэдэхгүй гэхдээ маш багаар гадарлана. Гэхдээ та хоёр хоёулаа дахилтын сүүлийн хоёр тактыг буруу дуулж дутуу барьсныг мэдэж байгаа!!! Эх зохиолоо эхлээд сайн судалж байж дуулж бай!!! Эзнээс нь зөвшөөрөл авч бай!!!
2024-08-26

Улсын олимпиадуудын даалгаврыг нээлттэй болгов

2024 оны улсын олимпиадуудын материалуудыг нээлттэй болгосноо Боловсролын яамнаас мэдээлэв. Улсын хэмжээнд энэ онд зохион байгуулсан математик, физик, хими, англи хэл, мэдээлэл зүй, газар зүй, монгол хэл, биологи, техник технологи гэсэн есөн төрлийн хичээлийн олимпиадыг үүнд хамруулжээ.
2024-08-26