Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

ЭХЭМҮТ олон улсын магадлан итгэмжлэл авахаар бэлдэж байна

Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Жон Юн, “Интермед” эмнэлгийн чанар, аюулгүй байдал хариуцсан захирал И.Бат-Эрдэнэ нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д өчигдөр ажиллажээ. Тус эмнэлэг нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Жон Юн Монголд ажиллахдаа тус төвд зочилсон юм байна.
2024-08-15

Эрдэнэтолгой орчмын ус зайлуулах шугам хоолойг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр шинээр хийхээр боллоо

Авто замын засвар шинэчлэлтийн ажлын тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийг
2024-08-15

Согтуугаар сэрүүцэх гэж гол руу ороод осолджээ

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба
2024-08-15

Өнөөдөр 22 градус дулаан байна

Энэ сарын 15-ны өдөр Баянхонгорын зүүн, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-15

Зах худалдааны төвүүдийн чиглэлд 105 автобусыг нэмэлтээр явуулна

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 чиглэлд 1069 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна.
2024-08-14

ЦЕГ: Соёлын биет өв худалдан борлуулсан хэргийг илрүүллээ

Орон байр, тээврийн хэрэгсэлд хийсэн нэгжлэгээр мөнгөн зоос /ёншгойт/ 1184 ширхэг, мөнгөн ембүү 29 ширхэг,
2024-08-14

Хуучин дүрэмт хувцсаа хандивлаарай

“Vivi great brands” дэлгүүр хүүхдийн хувцасны “Kids and mom” салбарынхаа нээлтийг тохиолдуулан “100 форм” аян эхлүүлжээ. Эл аян энэ сарын 23 хүртэл үргэлжлэх бөгөөд 1-3 дугаар ангийн сурагчдын дунд өрнүүлэх юм байна. Сурагчид багадсан дүрэмт хувцсаа тус дэлгүүрт хандивлаад, 50 мянган төгрөгт багтаан шинэ хувцас бэлгэнд авах боломжтой гэнэ. Хандивлах хувцсаа угааж индүүдэн, өмсөхөд бэлэн болгож авчрах шаардлагатай аж. 
2024-08-14

Үндэсний аврах бригадад бэлэн байдлын үзлэг, шалгалтыг зохион байгууллаа

Энэ хүрээнд зарлан мэдээллийн дохио өгч, удирдлагын шийдвэр гаргалт, алба хаагчийн
2024-08-14

Нийслэл дэх 159 сургууль, 116 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байна

2024-2025 оны хичээлийн жилд Улаанбаатар хот дахь төрийн өмчит 159 сургууль, 116 цэцэрлэгт багш, ажилтан дутагдалтай байгааг нийслэлийн Боловсролын газраас мэдээлэв. Тус газрынхан сул орон тооны мэдээллийг сургууль, цэцэрлэг тус бүрээр гаргаж, цахим хуудсандаа нийтэлсэн байна. Сонирхсон иргэд тухайн сургууль, цэцэрлэгийнхэнтэй нь холбогдож, шаардлагатай тохиолдолд шалгалтад хамтрагдсанаар сул орон тоонд ажиллах боломж бүрдэх нь. 
2024-08-14

Нийслэлийн ногоон бүсээс болц гүйцээгүй самар түүхийг хориглоно

Зөвшөөрөгдсөн хугацаанаас өмнө хуш модны самар түүх, бэлтгэх, худалдан борлуулах зөрчил гаргасан иргэд, хуулийн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ойн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ авна.
2024-08-14

Богд хааны ордон музейг зоригсод цоожтой хаалга мөргөж байна

Нийслэлийн түүхэн гэж онцлох цөөн барилгын нэг нь Богд хааны ордон музей билээ. Энэхүү ордонд Богд хаан хатан Дондогдуламтайгаа 20 гаруй жил амьдарсан нь түүхэнд үлдсэн. Тус музейд XVII-XX зууны эхэн үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгал цөөнгүй бий. Тухайн үед амьдарч байсан нэрт дархчууд болон анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын бүтээсэн цутгамал бурхад, торгон зураг, шороон будаг, цаасан шуумал энэ музейд хадгалагддаг.
2024-08-14

Дуу цахилгаантай, аадар бороо орохыг анхааруулав

Манай орны зарим хэсэгт өнөөдрөөс эхлэн дуу цахилгаантай, аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээлэв. Тухайлбал, төвийн болон говийн аймгуудын нутгаар өнөөдөр, маргааш аадар бороо орох нь. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн зарим сумын нутаг үүнд хамаарч байна. Энэ үеэр мөндөр орж, аянга буун, нөөлөг салхи гарах эрсдэлтэй гэнэ. Мөн үер усны аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа. Түүнчлэн Улаанбаатарт өнөөдрөөс энэ сарын 18 хүртэл дуу цахилгаантай, аадар бороо орох төлөвтэйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Иймд иргэдийг аюулгүй байдлаа хангах, үер, аянга цахилгааны аюулаас сэргийлэхийг зөвлөсөн байна.
2024-08-14

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт явагдаж байна

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна.
2024-08-14

Аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амиа алджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сард гамшиг, аюулт үзэгдэл, ослын 3338 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тэдгээрийн улмаас 229 хүн амиа алдаж, 121 иргэн бэртэж гэмтсэн байна. Мөн 571 гэр, орон сууц, барилга эвдэрчээ. Түүнчлэн 448 гэр, орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 5287 хүний амийг авран, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан гэнэ
2024-08-14

Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна.
2024-08-14

ШУУРХАЙ: “Хас“-ын Ч.Ганхуягийг шүүхэд АЛБАДАН ирүүлэхээр болжээ

“Хас”-ын ч гэж тодорхойлдог, өдгөө “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг шийдэгдээгүй талаар нэгэн сайтад нийтлэгдсэн.
2024-08-14

Монгол Улс, Оросын холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” тун удахгүй болно

Монгол Улс, Оросын холбооны Улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2024” тун удахгүй болно
2024-08-14

Сумын наадмаар 20 орчим гар утас, хөөрөг хулгайлсан бүлэг этгээдийг саатуулав

Энэ онд 102 сумын 100 жилийн ой тохиож буй. Сумын баяр наадмын үеэр хулгайд эд зүйлсээ алдах тохиолдол цөөнгүй гарч, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн байна. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумынхан 100 жилийн ойн баяраа энэ сарын 7, 8-нд тэмдэглэсэн юм. Энэ үеэр 20 орчим иргэн гар утас, хөөргөө хулгайд алджээ. Цагдаагийн алба хаагчид хулгай хийсэн этгээдүүдийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээд тус сумын тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлжээ
2024-08-14