29.5 сая долларын зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
“Ухаалаг засаг-2 төсөл”-ийн 29.5 сая долларын зээлжих тусгай эрхийн Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Сангийн сайд Б.Жавхлан, Дэлхийн банкийг төлөөлөн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Дэлхийн банкны төлөөлөгчид оролцлоо.
2023-01-11
Маргаашаас ихэнх нутгаар цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд ихэнх нутгаар, 13-нд говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 12-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11-13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023-01-11
ЦЕГ-аас М.Батдөлийн "10 тэрбумын хэрэг"-ийн баримтуудыг дэлгэлээ
ЦЕГ-аас 10 тэрбумыг хураалгасан УБТЗ-ын албан тушаалтан С.Батдөлийн хэргийн баримуудыг дэлгэлээ.
ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа н.Ганчулуун: АТГ-, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг энэ оны нэгдүгээр сарын 5-нд иргэн Б-ийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют, зургаан орон сууцны гэрчилгээг хураан авсан. Хэргийн холбогдогч, яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн мөнгө угаах, татвар төлөхөөс зайлс хийх, үндэслэлгүй хөрөнгөжих, хахууль авах гэх зүйл ангид холбогдуулан, шалгаж байна. Мөн энэ сарын 9-ний өдөр нэг сар цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр ЦЕГ, АТГ ажиллаж буй. Ингээд прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хэргийн баримтыг үзүүлье.
2023-01-10
Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэлийн уралдаан зарлалаа
Шалгаруулалт хоёр үе шаттай аж. Эхний шатанд сэдэв тус бүрт шилдэг 10 илтгэлийг шалгаруулах нь. Хоёрдугаар шатны шалгаруулалт ирэх сарын 15-нд болох гэнэ. Энэ үеэр эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулж, хэлэлцүүлэх аж.
2023-01-10
Өмнөговь, Өвөрхангайд 3-5.5 градуст хүрч дулаарлаа
Амралтын өдөр говийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр, ээвэр газруудад 0-5.5 градуст хүрч дулаарчээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумд 5.5, Өвөрхангайн Арвайхээр, Хархорин, Төгрөгт гурван градус хүрсэн нь үнэмлэхүй дулаанд тооцогдож буй аж.
2023-01-10
Нийслэлчүүдтэй танилцсан цаа буганууд гуравдугаар сард нутаг буцна
Богдхан уулын дархан цаазат газарт цаа буга “нутагшаад” сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэсэн ч нийслэлчүүдэд тайгын энэ сүрлэг амьтан шинэлэг, анхаарлыг нь татсан хэвээр байна. Өнгөрсөн ням гарагт Зайсангийн аманд очиход цаатны урц олны хөлд дараатай, цаа бугатай дотночлон танилцах гэсэн иргэд дараалал үүсгэсэн байв.
2023-01-10
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн офицерууд цэргүүдийг хөлсөөр ажиллуулж, мөнгийг нь авч байв
Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг өнгөрсөн зуны наадмын үеэр учир битүүлгээр нас барсан нь тухайн үедээ дуулиан шуугиан болж байв. Тодруулбал, 2022 оны долдугаар сарын 13-ны 09.10 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын VI багт барьж буй барилгын хашаанд хүн нас барсан байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу тус аймаг дахь Цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг хийхэд 19 настай, эрэгтэй Н нь амиа алдсан нь тогтоогдсон.
2023-01-10
Хилийн манаа зөрчил илрүүлжээ
Морин уналгатай нэг хүн ОХУ-ын тал руу хил зөрчин буцаж орж ирснийг хилийн манаа илрүүлэн саатуулж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгаж байна.
2023-01-10