Төрийн алба хаагчийн ёс зүйг төлөвшүүлэхэд гол анхаарлаа хандуулах нь
Авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд тэргүүлэгч байх ёстой. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг дүгнэж, 2023 онд ажиллах үндсэн чиглэлээ тодорхойллоо.
2022-12-28
Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэв
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар ирэх таван жилд гол 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор батлуулсан Улсын Их Хурлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр 2023 онд гадаадын зээл, тусламжийн эх үүсвэрээр нийт 190.2 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээс нийт 65.7 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөж байна гэв
2022-12-27
Х.Нямбаатар: Хоёр талын бэлтгэл хангасан байдлаас шалтгаалж, боомтуудаа нээнэ
БНХАУ-ын Онцгой комиссоос 2023 оны нэгдүгээр сарын 8-наас хоёр талын бэлтгэл байдал хангасан байдлаас шалтгаалж, боомтуудаа нээх нь. Шууд ирэх сарын 8-наас хилээ нээнэ гэж битгий бодоорой. Эхлээд Эрээн-Замын-Үүдийн зорчигчийн хөдөлгөөнийг нээнэ. Дараа бусад боомтоо шат дараатай нээнэ. Монгол Улс 14 боомтоор хөрштэйгээ харилцдаг. Одоо 13 боомтоор бараа солилцдог. Сая Хавирга Архашаатын боомтыг нээхээр бэлтгэлээ хангахаар ярьсан. Агаарын боомтыг мөн дурдагдсан хугацаанд нээхээр төлөвлөж байна.
2022-12-27
ЭХЭМҮТ-өөс шинэ жилээр хүүхдүүддээ товчин зайтай чихэр бэлэглэхгүй байхыг анхааруулав
Шинэ жилийн баярын эл өдрүүдэд бага насны хүүхдүүдэд бэлэглэх бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом хийхгүй байхыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс эцэг, эхчүүдэд анхаарууллаа. Тодруулбал, шинэ жилийн бэлэг дотор товчин зайтай чихэр, тоглоом ихээр худалдаалагдаж байгаа нь хүүхдийг эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд хүргэж болзошгүй хэмээн үзжээ. Мөн ийм төрлийн бэлэг хүүхдэдээ бэлэглэхгүй байж, чихэргүй тэмдэглэхийг уриалжээ.
2022-12-27