УИХ-ын гишүүд ОУПХ-ны 152 дугаар Ассамблейд оролцов
Олон Улсын Парламентын Холбоо, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хуралтай хамтран Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 152 дугаар Ассамблей болон холбогдох бусад хурлуудыг Истанбул хотод 2026 оны 4 дүгээр сарын 15-наас 19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
2026-04-24
Гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа
НЕБ-ийн Улаанбаатар сургуульд өчигдөр гудамжны номын сангийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны онцлог нь Улаанбаатар сургууль сурагчдад зүйр үг холбох тоглоом тоглуулж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, БЗД-ийн 25-р хорооны үлгэрийн баг хүүхдүүдтэй хамт уншлага хийж, урам зориг өгөх, ГЁТЕ сургууль номын хэлэлцүүлэг өрнүүлж, хөгжөөнт тоглоом тоглон хамтран ажиллах зэрэг маш олон эерэг нөлөөтэй.
2026-04-24
Ирэх тавдугаар сард түлш, шатахууны үнэ өсөхгүй гэв
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд Найрамдах Казахстан улсад ажилласан үр дүнгийнхээ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд мэдээлэл өглөө. Сайд Г.Дамдинням ОХУ-ын холбогдох хүмүүстэй шатахууны нийлүүлэлтийн асуудлаар яриа хэлэлцээ хийж, Казахстан улстай газрын тосны салбарт хамтарч ажиллах санамж бичиг байгуулах томилолттой явж буй юм.
2026-04-23
Л.Энх-Амгалан: Багш, ажилчид 50 хувь нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авна
Багш, ажилчдын цалингийн “нэмэгдэл”-ийг албан тушаалын цалингаас тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, багш, ажилчид 50% нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулж авах нөхцөлийг бүрдүүлж Засгийн газрын 2025 оны 224 дүгээр тогтоол, 382 дугаар тогтоолуудад холбогдох өөрчлөлтийг орууллаа. Тогтоолын хэрэгжиж эхлэх хугацааг 2026 оны 5 дугаар сарын 01-нээс байхаар шийдвэрлэлээ.
2026-04-22
Засгийн газар хуралдаж байна
Өнөөдрийн /2026.04.22/Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар 20 орчим асуудал хэлэлцэж байна
2026-04-22
Н.Учрал: Засгийн Газар цахим хөгжилд тулгуурласан эдийн засгийг хөгжүүлнэ
Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх Үндэсний зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаанд /2026-04-21/ Ерөнхий сайд Н.Учрал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин болон мэдээлэл технологийн салбарын төлөөллүүд оролцож санал хүсэлтээ илэрхийлэв.
2026-04-21
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
“Улаанбаатар марафон 2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна. Иймд марафонд гүйх оролцогчдод зориулан бэлтгэлийн талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж байна
2026-04-21
Туулын хурдны замын ажлыг менежментийн төлөвлөгөөнд бүрэн нийцүүлж хэрэгжүүлэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нар нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай, Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр болон төслийн гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хаоюань женерал констракшн” ХХК-ийн төлөөлөлтэй гурван талт уулзалт хийлээ.
2026-04-20
МАН-ын БҮЛЭГ: Нийгмийн ажилтны анхдагч хууль халамжаас чадваржуулалтад шилжинэ
УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн гол зохицуулалт нь, нийгмийн үйлчилгээний салбарт чанарын шинэчлэлт хийх, нийгмийн ажилтнуудын мэргэжлийн үнэлэмж, эрх зүйн баталгааг хангах зорилготой. УИХ-ын гишүүд хуулийн төслийн үзэл баримтлалын хүрээнд асуулт асууж, санал хэллээ. Хууль боловсруулагчдад бүлгийн гишүүдийн санал болон бусад бодлогын яамдаас санал авч боловсруулах чиглэл өглөө.
2026-04-20