“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнг нээв
Монголын Эмнести Интернэшнл, Шогч бийр холбоо хамтран ХЭТТ-ын 75 жилийн ойг тохиолдуулан “Хүний эрх, эрх чөлөө V” үзэсгэлэнгээ гаргалаа. Хүн бүр эрхээ мэдэн бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү үзэсгэлэнг 5 дахь жилдээ дэлгэж байна.
2023-12-09
Газрын доройтлын асуудалд хоёр улс хамтран ажиллана
Саудын арабын хаант улс 2024 онд нүб цөлжилтин конвенцийн талуудын xvi бага хурлыг зохион байгуулна
Даян дэлхийн газрын доройтлын санаачлагыг G20 дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Ойрхи Дорнодын улс орнууд нэгдсээр байна.
2023-12-09
Зэвсэгт хүчний офицер нь ахлагчаа хутгалжээ
Завхан аймгийн цагдаагийн газарт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн үүдэнд хутгалуулсан хүн байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус аймгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад шалган нэвтрүүлэх байрны орчим тус ангийн ажилтан, ахмад "Э" нь ахлах ахлагч "Н"-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хутгалж, мөн өөрийгөө гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа ба олон нийтийн цахим сүлжээнд хүний амь хохирсон гэх андуурсан мэдээлэл явж байгааг үүгээр залруулж байна
2023-12-08
Цэргүүд Говийн байгаль, түүхийн музейгээр аялжээ
БНМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 167 ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Өмнөговь аймгийн “Говийн байгаль, түүхийн музей”-тэй танилцаж түүх, соёлын дурсгалт, түүхэн олдворуудыг үзэж сонирхож говь нутгаас олдсон эртний олдворууд болон эх түүхээрээ бахархан нэгэн өдрийг өнгөрүүлэв.
2023-12-08
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр нэмэлт орлого олох боломж нээнэ
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн мөнгөн урамшуулал олгодог зохицуулалт олон улсад байдаг. Тодруулбал, сэргээгдэх эрчим хүч хэрэглэн өрхийн болон байгууллагын эрчим хүчээ хангах, зохих нүүрсхүчлийн хийн хэмжээнээс багыг хэрэглэсэн тохиолдолд түүнийгээ арилжаалан, тодорхой хэмжээний нэмэлт орлого олох боломжтой юм. Ийм байдлаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх нь агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болсон Улаанбаатар хотод ч мөн хэрэгтэй шийдэл.
2023-12-08
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулж хүндэтгэлийн хурал хийнэ
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
2023-12-08
Хэлмэгдэгчдийг цагаатгуулах тухай өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн хугацааг сунгах нь
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Б.Бейсен, С.Бямбацогт, О.Цогтгэрэл нар өнөөдөр (2023.12.08) Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2023-12-08
Монгол Улс 2025 оны PISA үнэлгээнд дахин хамрагдана
Сурлагын амжилтын үнэлгээгээр сурагчдыг 6 түвшинд үнэлдэг. Гэтэл хоёр сурагч тутмын нэг нь суурь түвшин буюу хоёрдугаар түвшинд үнэлэгдэж чадахгүй байгааг дараах статистикаас харж болно. Тиймээс цаашид сурагч бүрийн түвшин ахиулах бодлогын шийдвэрүүд гарах болно.
2023-12-08
Өнгөрсөн хоногт нийслэлд гэр, байшин, эд зүйл шатсан гэх долоон дуудлага иржээ
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 32 дугаар хороо, Алтан-Өлгийн 24 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.07-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 11:06 цагт очиход иргэн Н-ийн 5 ханатай гэр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
2023-12-08
“Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ
Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөл, Кино Гүүр Хөгжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Хархорум” олон улсын кино наадам нээлтээ хийлээ.
“Хархорум” Олон улсын кино наадам нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна. Энэ хүрээнд “Хүний эрх 75” буюу хүний эрх, эрх чөлөөг сурталчлах нийтлэг ойлголт болоод сэдэвчилсэн мэдлэгийг таниулах бөгөөд кино урлагаар дамжуулан хүний эрхийг дээдлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилготой юм.
“Хархорум” Олон улсын кино наадам нь арванхоёрдугаар сарын 7-12-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд Венец, Пусан, Берлин, Токиогийн кино наадмын болон Оскарын шагналт найруулагчдын шилдэг 22 уран сайхны болон баримтат киног толилуулах юм. Наадмын нээлтэд олон улсын уран бүтээлчид болоод кино найруулагчид, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.
2023-12-08