Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар санал солилцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд тэдний чадавхыг бэхжүүлэхэд анхаарч байгааг тэмдэглээд She4He санаачилгын тухай танилцуулав. Түүнчлэн 2024 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад Сайд М.Йеныг оролцохыг урив.
2023-11-22
Нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчилнэ
Нийслэлийн есөн дүүрэг, 204 хорооны хуваарилалт нь хүн амын тоо, шилжилт хөдөлгөөн, төвлөрөл, эдийн засгийн чадавхи, нийгмийн дэд бүтцийн нөхцөл байдал харилцан адилгүй үзүүлэлттэй бөгөөд бүтцийн хувьд нэгж бие даан тэлж хөгжих, иргэдэд төрийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд ихээхэн хүндрэл үүсдэг байна. Нийслэл хотын засаг захиргааны нийт 213 нэгжийн үйл ажиллагаанд чиг үүргийн шинжилгээ хийж, үр дүнтэй, оновчтой засаг захиргааны нэгжийн хуваарилалт хийх зайлшгүй шаардлага үүссэн байна.
2023-11-22
Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг баталлаа
Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр төрийн худалдан авах ажиллагааны газраас хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалтыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар баталлаа.
2023-11-22
Хуурамч эмийн борлуулалтыг бууруулна
“Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”, “Мөрдөн шалгах ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглаж мэдүүлэг авч буй гадаад орнуудын туршлага эрх зүйн зохицуулалт сэдэвт судалгаа”-тай холбоотой материалд дүн шинжилгээ хийсэн аж.
2023-11-22
2028 оноос метрогоор зорчдог болно
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо урьдчилсан байдлаар хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа
2023-11-22
НӨАТ: Супер азтан тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол дөнгөж сая боллоо. Энэ удаагийн тохиролд 2023 оны аравдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 44,553,405 баримтыг оролцуулсан юм.
2023-11-22
Сургууль орчмын 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй
Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулах туршилт хийж буй. Тус туршилтын ажлыг нийслэлийн зүгээс дэмжин, эхний ээлжид 102 байршилд хийхээр нийслэлийн 2023 оны төсвийн тодотголд тусгаад байна.
2023-11-22
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалтгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.
2023-11-22
Арваннэгдүгээр сарын дунд 10 хоногийн цаг агаарын төлөв гарлаа
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Булнай, Тарвагатай, Бүрэн, Бүтээл, Эрээний нуруу, Хархираа, Түргэний уулс, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолой болон томоохон голуудын хөндийгөөр 10.0-22.0 градус, Номин, Шарга, Алтайн Өвөр, Шарга, Заг Сүүж, Борзон, Галба, Өөшийн говь, Баруун хуурай, Ингэн хөөвөр, Лигийн хоолой, Загийн Усны хөндийгөөр 0.6-4.9 градус, бусад нутагт 5.0-9.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс 1.1-7.1 градус дулаан, Завхан, Төв, Хэнтийн зарим, Увс, Ховд, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар дунджаас 1.1-4.3 градус хүйтэн байлаа.
2023-11-22
Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуургатай
Булган, Сэлэнгэ, Төв аймгийн өмнөд хэсэг, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутгаар цас орж цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.
2023-11-22
Төмөр замын зурвас газрын эзэмшлийг хуульд нийцүүлэн шийдэх шаардлагатай
Шинээр нийт 7900 орчим км төмөр замыг гурван үе шаттайгаар барихаар төлөвлөсөн талаар дурдаад, төмөр замуудын төслийг цогц байдлаар төлөвлөөгүйгээс шалтгаалан ойрын хугацаанд техник, эдийн засгийн үндэслэлд заасан үр ашгаа өгөхөөргүй, мухар замууд болсон, ихээхэн хэмжээний үргүй зардал гарсан хэмээн Үндэсний аудитын газраас дүгнэснийг онцлов.
2023-11-22
ТАНИЛЦ: ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийн намтар
МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Дүнгийн овогт Дуламрагчаагийн Жавзандорж нь хуучнаар Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу буюу одоогийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг Баруун Урт хотод 1980 оны 04 дүгээр сарын 25 буюу XVII жарны төмөр бичин жилийн хаврын адаг сарын шинийн 11-ний шар луу өдөр эцэг Дуламрагчаа, эх Нанзад нарын хоёр дахь хүүхэд болон лагшин мэндэлсэн. Жаал Аранжал хэмээх эрдэмтэн гавж лам түүнд Жавзандорж хэмээх алдрыг хайрласан.
2023-11-21
91 хүүхдэд 191 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, БАТЛАМЖ гардууллаа
Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад зарцуулахаар журамласан байдаг. Энэхүү журмын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олон улс, тив, дэлхийн урлаг, спортын тэмцээн, уралдаанд амжилт гаргасан 91 хүүхдэд 191 сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, БАТЛАМЖ гардууллаа.
2023-11-21