Үргэлжлэл. Түрүүч нь 2025 оны арваннэгдүгээр сарын 19 ний өдрийн №214 (8278), 25ны өдрийн №217 (8281), арванхоёрдугаар сарын 01 ний өдрийн №220 (8284)д
Л.Түдэвийн мэндэлсний 90 насны ойд зориулан бичсэн А.Цанжидын тэмдэглэлийг хүргэе.
“Том хүн хүүхэд хоёр бол хэл амаа ололцоход тийм ч амаргүй билээ. Томынх нь яриа томдоод жижгийнх нь яриа жижигдээд байдгаас тэрүүг эцгээдэг. Гэвч тийм биш.Том хүний яриаг ойлгодоггүй хүүхэд бараг байдаггүй. Харин хүүхдийн яриаг ойлгодоггүй, ойшоодоггүй хүн маш олон байдаг. Яриаг нь ойлгохгүй болохоор хүүхэд эхлээд гайхдаг, дараа нь дургүй нь хүрдэг.... Тoм хүн болохоор хүүхдийг нэг бол эрхлүүлж аргадах, нэг бол айлгаж сүрдүүлэх хоёрхон л аргаар тэдэнтэй ойлголцохыг хүсдэг. Энэ хоёр арга бол хүн хоорондын харилцааны хоёр туйл юм. Хамгийн ч дэлгэрсэн, хамгийн ч амархан арга....Аль аль нь хүүхдийг дарангуйлах харгис арга. Худлаа эрхлүүлэн нялганах гэдэг хүүхдийг тэрхэн үедээ аргалах “ид шидтэй” ч түүний сэтгэлд хожмын айхтар өвчний урхаг тарьж байгаа хэрэг. Худлаа айлган сүрдүүлэх гэдэг бол бас л хүүхдийг тэрхэн үедээ номхруулан дарахад тус хүргэдэг. Тийм аргаар удаа дараа номхорч байсан хүүхэд хожим “хэцүүхэн” хүн болдог. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон үл ойлголцохын бүх зовлон гамшиг бол хүүхэдтэйгээ хүүхэд ахуй цагт нь том хүн хэл амаа ололцоогүйн гамшиг юмаа”.
Түдэв гуай ингэж бичжээ. Энэ эшлэлээс энэ удаагийн тэмдэглэл маань Түдэвгуайн хүү хэдтэй холбоотой ертөнцийн тухай хүүрнэл гэдэг нь харагдана. Тиймээ, Түдэвгуайн ертөнц бол хүүхдэд хайртай ертөнц юм. Ж.Дашдондог бүтээлдээ “Хүүхэд гуай” хэмээн бичсэнийг нь сайшаан өөрөө “Хүүхэд Та”хэмээн бичсэн байна. Хүүхдийг хайрлахын зэрэгцээ хүндэтгэх ёстой ажээ. Түдэв гуайн хүүхэд, залуучуудын сэдвээр туурвисан бүтээлүүдийг нэгд, хүүхдэд зориулсан уран зохиол, хоёрт, хүүхдэд нийгмийн зүгээс хандах асуудал, гуравт, хүүхэд залуучуудын боловсрох өсөх хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, дөрөвт хүүхэд залуучуудад өөрсдөд нь хандаж ухааруулахад чиглэсэн гэсэн зүйлүү дэд барагцаагаар хувааж болмоор санагдана. Нэгдэх хэсэг түүнийг тэрлэгч миний багаасаа уншиж байсан бүтээлүүдээс эхлэн олон зохиол орох бөгөөд тэдгээр нь“Хорвоотой танилцсан түүх”, Хүмүүстэй танилцсан түүх”, Хүүхдийн туульс”, “Хүн болох ухаан”, ”Даяар Монголын голомт”, “Шүлэглэсэн туульс” зэрэг ботиудад нь тусгайлан эмхэтгэгдсэн бөгөөд бусад олон ботид байгаа. Монгол ардын ёс заншил, тоглоом, дохио гэх мэт томоохон бүтээлүүд ч томчуудын зэрэгцээ хүүхдэд хаяглагдсан нь ойлгомжтой юм. Хоёр дахь ангилалд багтах бүтээлүүд маш олон ботид байдаг юм.Жишээ нь, “Хүүхдийн туульс” хэмээх ботид “Хүүхдэд уран зохиол хайрлая”, “Хүүхдийн зохиолын онцлогууд”, Хүүхдийн хүмүүжил, хүүхдийн зохиолын тухай хэдэн үг”, “Хүүхдийн зохиол эхлэн бичигч зарим нөхдөд”, “Зохиол, зураг, хөгжим ч бас багш”, “Бяцхан уншигчдын и хутга зохиол”, “Хэлгүй юмны нөлөө (хүүхдийн хүмүүжилд уран барилга, эд юмсын нөлөө)”, “Цэнхэр дэлгэцээс хүүхэд юу сурах вэ?” гэх мэт маш олон асуудлыг хөндсөн нь хүүхэд залуучуудын хүмүүжих, хөгжих нийгмийн таатай орчныг бүрдүүлэхийн чухлыг онцолсон байна. Гурав дахь ангилалд “боловсроогүй боловсрол”, “Өв тэгш хүмүүжил”, “Хүмүүжил цогцолбор асуудал” гэх мэт томоохон бүтээлүүд багтана. Дөрөв дэх ангилалд багтах бүтээлүүд Түдэв гуайн бүтээлийн чуулганы ихэнх ботиудад бий. Энэ бүхнээс харахад Түдэвгуайн оюуны ертөнцөд хүүхдэд тавих анхаарал, халамж томоохон байр эзэлдэг нь тодорхой. Ш.Сүрэнжав Түдэв гуайг “Оюуны оргилд дагуулагч” хэмээн нэрлэсэн байдаг. Түдэв гуай монголчуудыг, түүний дотор ялангуяа, хүүхэд залуучуудыг оюун оргилд дагуулагч, эрдэм ухааны түлхүүрийг атгуулагч билээ.
Хүүхдийн тухай гүнзгий утгатай хөөрхөн шүлгүүд бий. ...
Хатан дэлхийд
Хаантан залрав
Улаан нүцгэн уйлсаар ирлээ
Гар хоосон
Мөр нүцгэн
Их хаантан
Ийм ажгуу
Даарна гэсэндээ
Дахтай төрөөгүй
Дайтна гэсэндээ
Хуягтай төрөөгүй
Ажиллана гэсэндээ
Гартай төржээ
Алхана гэсэндээ
Хөлтэй төржээ
Нүцгэрнэ гэж
Хувцастай биш
Хувцаслана гэж
Нүцгэн төржээ.
Дашрамд дурдахад,Түдэвгуайн шүлгүүд энгийн, тэгснээ сонин хэлбэртэй, гүн ухааны аястай байдаг нь надад ихэд таалагддаг. Жишээ нь,“Би хоёр болов” гэдэг шүлгийн нь эхний хэсэг:
Миний бор зүрхний тал нь
Чиний цээжинд оршлоо
Эрийн хүлэг үүрсэхийг
Чи сонсож,
Гэрийн утаа суунаглахыг
Би үзэв
Чиний бор зүрхний тал нь
Миний цээжинд оршлоо.
Түдэвгуай ба солон дууны үг зохиосон байдаг юм. “Шүлэглэсэн туульс номд нь хорин дууны шүлэг ноттойгоо бий. Түүний шүлэгт Л.Мөрдорж, Г.Бирваа, Г.Дарамзагд, Д.Лувсаншарав зэрэг манай аваргуудаас гадна Оросын А.Флярковский, А.Журбин нарын хөгжмийн зохиолчид аялгуу хийсэн байна.
Түдэв гуай насан өтөл болохынхоо цагт хойч үедээ зориулан сургамж захиа үлдээжээ. Тэрбээр “Хорин нэгдүгээр зууныгэзэгнэх тавилантай хойч үеийнхэндээ өргөн барих санамж бичиг” үйлдэж, түүний дор өөрөөс нь гадна Б.Ширэндэв, Д.Балжинням, С.ЖаланАажав, М.Дүгэрсүрэн, Б.ЦэдэнИш, Б.Жамъян, Р.Минжүүр, Ү.Аварзэд, Н.Намжиг, Ц.Балхаажав, Э.Оюун, Н.Цүлтэм, Ч.Долгорсүрэн, Э.Лувсандагва, Ш.Гунгаадорж, Г.Бирваа, М.Цэрэнханд, Ж.Цэндсүрэн, Н.Хавх, Г.Цэдэвдорж нарын алдар гавьяа, амьдралын туршлага бүхий юм мэддэг ахмадууд гарын үсэгз уржээ. Монголынхоо зан заншлыгсайтар мэдэж, дээдэлдэг Түдэв гуай болон ахмадууд маань энэ захиасаа 2000 оны арваннэгдүгээр сарын 26нд гарын үсэгзурж үлдээсэн нь учиртай бизээ. Түүнд “байгаль хүн ”гэсэн шинэ тогтолцооны уран барилгач байх,хүнийг хайрлах, эрүүлбайх,эрдэм сурах,эрх чөлөөг ёс төртэй эдэлж чаддаг байх,хөдөлмөрч байх,газар эхээ хайрлах,эв эеийг хичээх, энхтайван,аюулгүй байдлыг бэхжүүлэх, ардчиллыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, хууль ёсоо дээдлэх, мал, малчин олноо төрийн ивээлд байлгах, цагийг хэмнэж ихийг бүтээх, “Өргүй бол баян” гэдэг дээдсийн сургаалыг санаж явах, “a” үсгээр эхэлсэн гурван аюулаас (архи, авлига, аборт) сэрэмжлэх зэрэг арван таван зүйлийн захиасыг багтаасан байна. Өвөг дээдсийн эн эалтан сургаал зөвхөн Түдэв гуайн зохиолын нэг ботид үлдэх учиргүй билээ Есөн сарын нэгэн дэхний хичээл болгон заахаасэхлээд түүнийг хүүхэд, залуус төдийгүй бүр хүнд хүргүүштэй.
Их хүний, их бүтээлтэй танилцаж багахан тоймлосон энэхүү тэмдэглэлээ үүгээр өндөрлөсү.