УИХ-ын өмнөх дарга Д.Амарбаясгалан хууль, тогтоолын төсөл боловсруулах зорилгоор 58 ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан байв. Ажлын хэсгүүд долоо хоног бүр хуралдаж, яам, Тамгын газрынхныг “байцаадаг” учир төрийн албанд ажил хийдэг хүн байхгүй, тийм зав гардаггүй болсон байжээ. Үүнийг шинэхэн дарга Н.Учрал олж харсан аж. Тиймээс тэрбээр үр дүн гаргадаггүй энэ олон ажлын хэсгийг -710 болгон цөөлөх тухайгаа өмнөх долоо хоногт мэдэгдэж байв. Мөн “УИХ ямар ямар хууль баталсныг дүгнэх хэрэгтэй. Ажлын хэсэг байгуулж, анхааралтай ажигласнаараа бол тоогоо алдсан юм байна. УИХ-ын даргын захирамжаар баталсан ажлын хэсгүүд Засгийн газартай зэрэгцэж төрийн албан хаагчдыг тал талд дууддагийг зогсооно. Өмнөх УИХ-ын даргын захирамжаар байгуулсан 58 ажлын хэсгийг цуцална. Бүгдээрээ юу хийхээ мэдэхээ болилоо гэхэд юу хийхгүй гэдгээ мэддэг байя” гэж байв. Энэ амлалтаа ажил хэрэг болгож, Д.Амарбаясгалан даргын гаргасан захирамжийг цуцалж буйгаа тэрбээр өчигдөр мэдэгдлээ. Нийт 19 захирамжаар дээрх олон ажлын хэсгийг байгуулсан байсан аж.
С.Уул