Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Маргааш буюу 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-18
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна
Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
2023-11-18
Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа
НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
2023-11-17
"Эгэл нүүдэлчид" Чингис хаан үндэсний музейд "буудалжээ"
"Эгэл нүүдэлчид" "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр буулаа. Нүүдэл гэхээр нэг малчин айл хаваржаанаас зусландаа гэрээ зөөгөөд буух нэг удаагийн ажил гэж ойлгож байвал тун гоомой явдал болно. Хэрэв л ингэж ойлгоход хүрсэн бол монголоо алдаж байгаагийн илрэл, гунигтай явдал.
2023-11-17
Дээд шүүхийн шүүгч БНТУ-ын дээд шүүх, Шүүхийн академид зочлов
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн захирал Д.Эрдэнэчимэг нар Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Шүүхийн академийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус улсын дээд шүүх, Шүүхийн академид зочиллоо.
БНТУ-ын дээд шүүхэд зочлох үеэр Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дарга Февзи Илдирим, Дээд шүүхийн шүүгч бөгөөд Хэрэг эрхлэх газрын дэд дарга Мустафа Салдирим, Шүүхийн академийн Гадаад харилцааны газрын дарга Хасан Кадир Илмазтэкин нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
2023-11-17
PISA сурлагын амжилтын олон улсын үнэлгээний дүнг ирэх сард зарлана
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээг 2022 онд зохион байгуулж Монгол Улс анх удаа хамрагдсан. Манайхаас гадна дэлхийн 90 орчим орон энэ удаагийн үнэлгээнд хамрагдсан юм.
2023-11-17
Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгчээ
Хамтдаа шалгая, хамгаалъя аяныг улсын хэмжээнд өрнүүлж буй. Тэгвэл эл аянд найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулангийн гэр бүл нэгдэж, гэртээ болон байгууллага, аж ахуй нэгжийнхээ ойр орчимд хүүхдийн аюулгүй байдлын үнэлгээ хийж, эрсдэлийг арилган хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийг уриаллаа.
2023-11-17
"Ган үзэг-2023" оны тэргүүн наадам болно
Сэтгүүлчдийн бүтээл, материалыг мэргэжлийн шүүгч нар хэвлэл мэдээллийн салбарын үзүүлэлт, сэтгүүл зүйн үндсэн зарчим, шалгуурт тулгуурлан шалгаруулах юм байна.
2023-11-17
Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олголоо
Өнөө жил "Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, шилдэг бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлтийг болон дагалдах мөнгөн урамшууллыг нэмэгдүүлсэн аж.
2023-11-17
Хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь
Хэлэлцүүлэгт оролцогч талуудын зүгээс хэвлэл мэдээлэл болон цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг зохисгүй агуулгаас хамгаалах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд зориулсан нийтлэл нэвтрүүлгийн хувь хэмжээг нэмэгдүүлэхэд салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг чухалчлав.
2023-11-17
Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэв
Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.11.16)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.
2023-11-17
Хөдөөгийн сурагчдыг цахим кабинеттэй болгоход анхаарна
Бага ангийн хүүхдүүд унших, бичих, хичээлээ ойлгож ярих чадвар сайн. Багш нарын хувьд хот хөдөөгийн сургууль, цэцэрлэгийн ялгааг арилгах бодлого, боловсролын ерөнхий хуулийн 6 шинэчлэлтэй холбоотойгоор өөрсдийн сонирхсон асуултаа асууж, санал бодлоо нээлттэй солилцлоо. Могой багийн бага сургуульд 77, цэцэрлэгт 88 хүүхэд суралцдаг. Дотуур байранд 20 гаруй хүүхэд амьдарч байна.
2023-11-17
Залуу эрдэмтнээ 10 сая төгрөгийн судалгааны эрхээр шагнажээ
“Хүрэлтогоот-2023” эрдэм шинжилгээний хурал Монгол Улсын Их Сургуулийн байранд боллоо. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн судлаачдын урамшуулдаг, тэмүүлэлтэй болгодог эл хурлыг “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “Биологи-Хөдөө аж ахуй”, “Эдийн засаг-Бизнес”, “Технологи-Инновац” гэсэн 7 салбар холбооны хүрээнд явуулсан байна.
2023-11-17
Зудын эрсдэлийн зураглал гарлаа
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан аж.
2023-11-17
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
Энэ сарын 18-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-17