Эмч, сувилагч, ажилтнууд урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчинд ажиллана
2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
2023-11-03
Үндэсний сургалтын хөтөлбөрийн төслийг хэлэлцэж эхэллээ
Үндэсний сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэж эхэллээ. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн циклийн дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
2023-11-03
Х.Нямбаатар: "Урт цагаан"-д хууль бусаар алт хайлуулж, химийн бодис ашиглаж буйг шалгуулна
Хотын дарга "Иргэд өнөөдрөөс эхлээд 7 хоногийн хугацаанд ulaanbaatar.mn сайтад хандаж, санал асуулга идэвхтэй оролцоорой хэмээн хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. Хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. "Урт цагаан"-ы байрыг түрээслэгчдэд аравдугаар 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн" хэмээсэн юм.
2023-11-03
Амьд малын төрөлжсөн худалдаа зохион байгуулна
Хөдөө аж ахуйн биржийнхэн Эмээлтэд байрлах ложистикийн төвд амьд малын төрөлжсөн худалдаа зохион байгуулах юм байна. Энэхүү төрөлжсөн худалгаагаар таваарын малын арилжаанаас гадна шилмэл сайн үүлдрийн малыг дууд борлуулах нь ээ. Мөн өвс тэжээлийн худалдаа болно хэмээн салбарын яамнаас мэдээллээ. Эрчимжсэн аж ахуйчид, хоршоологч, малчид гээд бүгд нэг дор цуглах нь. Малчид энэ үеэр бүтээгдэхүүнээ мах бэлтгэлийн үйлдвэрт шууд нийлүүлэх боломжтой. Малчдад мал эмнэлгийн шаардлага хангасан мах борлуулах ганцхан шаардлага тавьж байгаа аж.
2023-11-03
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан цагдаа асныг АТГ-т шалгана
Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр цагдаагийн алба хаагч мөрийтэй тоглоомд холбогдсон гэх мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллагаас 2023 оны зургадугаар сард “З”, “С”, “Т” нарт холбогдох цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулсан байна.
2023-11-03
433.1 мянган тонн үр тариа хураана
2023 онд улсын хэмжээнд 339.5 мянган га-д үр тариа, үүнээс 316.9 мянган га-д улаанбуудай, 18.3 мянган га-д төмс, 13.4 мянган га-д хүнсний ногоо,101.7 мянган га-д малын тэжээл, 121.4 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 601.3 мянган га-д тариалалт хийжээ.
2023-11-03
АНХААР: Ховд, Говь-Алтай, Завханы хойд, Баян-Өлгий, Увсад цасаар шуурна
Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 4-нд нутгийн төв хэсгээр, 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нэмж хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-03
Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг Монголын төр хангаж чадахгүй байгааг онцоллоо
Мөн төр өөрөө мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Мэдээллээ түгээхдээ л сэтгүүлчдийг ашиглаж байна. Шаардлагатай бол зай талбай худалдаж аваад цензургүй мэдээлэл тараадаг. Тэр ч бүү хэл, төрөөс хэрэгжүүлж буй зарим төслийг шүүмжлүүлэхгүйн тулд сэтгүүлчдийн мэдээллийг устгуулдаг хэмээсэн юм.
2023-11-02
Аваргын алтан медалийг зүүх нь тодорхой болов
Польш улсад болж буй Өсвөр, залуучуудын ДАШТ өндөрлөх шатандаа орж байна. Тэмцээний үндсэн тавил дуусахаас нэг өргийн өмнө манай хоёр тамирчин ДЭЛХИЙН АВАРГА-ын алдрыг хүртлээ.
2023-11-02
“НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгож нэмэгдүүлэх” үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах нь
Түүнчлэн дээрх тооцоо судалгаа, баримтууд болон Монголбанк, Үндэсний статистикийн хорооноос гаргасан далд эдийн засаг, и-баримтын олголтын холбогдох судалгаануудыг гаргуулан авч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах, үүнд үүрлэсэн булхай луйвар, авлига хээл хахуулийн асуудлыг илчлэх замаар НӨАТ-ын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг танилцуулгадаа онцолсон юм.
2023-11-02
Говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас орно
Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, зам даваанд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхааруулж байна.
2023-11-02
Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай танилцлаа
Шүүхийн сахилгын хороо нь байгуулагдсанаасаа хойш үйл ажиллагаагаа төлөвшүүлэх, иргэдэд нээлттэй, ил тод, шударга байх, хөндлөнгийн нөлөөллөөс ангид, төвийг сахиж, чадварлаг мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, байгууллагын хэвийн ажиллах материаллаг баазыг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ. Түүнчлэн гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж, сургалт зохион байгуулж мөн Сахилгын хорооны хараат бус, бие даасан байдлаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өөрийн байртай болох асуудлыг шийдвэрлүүлээд байгаа аж.
2023-11-02
Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчдийн хүсэлтийг авч эхэллээ
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталж 07 дугаар сарын 03-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.5 дахь хэсэг, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын дагуу Орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлж, сонгон шалгаруулах тул шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
2023-11-01
Эцэг, эх асран хамгаалагчдыг чадавхжуулах сургалт боллоо
“Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийхэд эцэг эх асран хамгаалагчдыг оролцуулах замаар чадавхыг бэхжүүлэх сургалт зохион байгууллаа.
2023-11-01
Б.Бат-Эрдэнэ: Жуулчны баазуудад 55 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно
Тэрбээр “2023 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх суурь ажлуудаа хийж дууслаа. Ялангуяа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тавдугаар сарын 4-нд УИХ-аар батлуулж чадсан. Холбогдох стандартуудаа бид цэгцэлж дууслаа. Дээр нь Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулах үүргийг хуулиар хүлээсэн. Үүргээ амжилттай биелүүлж, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хоёр дахь хурлаа амжилттай зохион байгуулаад байна.
2023-11-01
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.
2023-11-01