Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Ододтой хамт өнөөдөр мод тарих уу

Өөрөөр хэлбэл, өнөөдөр Монголын рок, попын оддын дуу хуураар хөглөгдөн, хамтдаа мод тарьж, нэг өдрийг зугаа цэнгэл дүүрэн өнгөрүүлэх боломж бүрдэх нь ээ. 
2023-10-11

Эрмитаж дахь зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах талаар ярилцжээ

Соёлын сайд Ч.Номин болон албаны төлөөлөл Эрмитаж музейд хадгалагдаж буй зарим үзмэрүүдийг эргүүлэн авах, хуулбарлах чиглэлээр хамтарсан ажлын хэсэг гаргах болон бусад соёлын солилцооны асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Евсиков Алексей Николаевичтай санал солилцлоо.
2023-10-10

“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос оролцогчдоо дэмжих, сурталчлах ажлын хүрээнд үзэсгэлэнгийн өдрүүдийг агентлаг, нийгэмлэг, хувь уран бүтээлчдийн нэрэмжит болгон тэдний уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаагаа явуулах олон талт боломжийг олгож байгаа юм.
2023-10-10

"E-Mongolia"-гийн e-kids хуудсанд нэвтрэхэд дата шаардахгүй

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын уриалгыг үүрэн холбооны компаниуд хүлээн авч, E-Mongolia, шинээр яаралтай бүтээж буй e-kids-д нэвтрэхэд дата огт хэрэггүй боллоо. Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл, Ондо компанийн удирдлагатай ЦХХХ-ны сайд өнөөдөр \2023.10.09\ уулзаж, E-Mongolia болон e-kids системийг үнэ төлбөргүй ашиглах уриалгыг бүрэн дүүрэн дэмжиж эвлэлдэн нэгдлээ.
2023-10-10

Чех Улстай байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрийн талаар мэдээлэл солилцлоо

Уг уулзалтаар хоёр улсын иргэдийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардлагатай мэдээллийг солилцоход ашиглах маягтуудыг эцэслэн тохиролцож, Хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилгоор иргэдээс ирүүлж буй асуулгын талаар харилцан мэдээлэл солилцов.
2023-10-10

Завханд камержуулалт шалгах ажлын хэсэг байгуулжээ

Камержуулалтыг шалгаж, нэгдсэн дүгнэлт гаргана
2023-10-10

Бүтэн болон хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг судалж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний эрхийн үндэсний комис хамтарч хүүхдийн эрхийн нээлттэй хяналт шалгалтыг улсын хэмжээнд анх удаагаа зохион байгуулж, цаашид бүтэн өнчин, хагас өнчин хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах асуудлыг судалж эхэлжээ. Улмаар судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусга юм байна.  
2023-10-10

Дорноговийг сургуулийн автобустай болгох санал гаргалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Дорноговь аймгийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучууд хөгжлийн газар, Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, багийн Засаг дарга нар, Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг, нийгмийн ажилтан зэрэг хүүхэд хамгаалал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүх төрийн байгууллагын төлөөллийг оролцуулсан мэдээлэл солилцох уулзалт зохион байгууллаа.
2023-10-10

"Ажлын байран дээрх сургагч" стандарт боловсруулж эхэллээ

"Ажлын байран дээрх сургагч" стандарт боловсруулж эхэллээ
2023-10-10

Эрдэмтэд ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудалд шийдэл хайж, илтгэл тавилаа

Монгол Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Философи, шашин судлалын тэнхим, Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэн, “Ёс суртахууны боловсролын хүрээлэн” төрийн бус байгууллагатай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, гарц шийдэл, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй судалгаа бүтээл, санал шүүмжээ солилцсон юм. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн гэж тодотгоод, нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол хэмээн тэмдэглэв. 
2023-10-10

Сэтгэл зүйн хангалтын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг шалгав

Энэхүү ажлыг суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалт хариуцсан албан тушаалтнууд Холбоочдын нэгдсэн сургалтын төвийн хээрийн байрлалд зохион байгуулснаараа онцлог боллоо.
2023-10-10

Ерөнхийлөгчийн илгээлт-2100 тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1000 инженерыг ХБНГУ-д бэлтгэх асуудлаар санал солилцов

Ерөнхийлөгчийн Илгээлт-2,100 тэтгэлэгт хөтөлбөр, Ерөнхий сайдын санаачилсан 1,000 инженер ХБНГУ-д бэлтгэх асуудлаар талууд санал солилцов
2023-10-10

Монголын бүжигчид дэлхийн цомтой ирнэ

БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигч бүжгийн Дэлхийн цомын тэмцээн аравдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, Монголын бүжигчид амжилт арвин оролцов. Тэмцээний Youth Team Hip Hop төрөлд Монголын Н.Нандин-Эрдэнэ дасгалжуулагчтай “Сорхугтани” баг түрүүлж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
2023-10-10

“Буудагчийн баяр өдөр” тохиож байна

Өнөөдөр аравдугаар сарын 10. Энэ өдрийг “Буудагчийн баяр өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
2023-10-10

БНХАУ-д 200 баклавр, 40 магистр, 20 доктор суралцуулах нь

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн дарга Сүнь Шаочөнтэй уулзаж, хоёр талын боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.  
2023-10-10

Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээ байгууллаа

Уулзалт, сургалтад Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх анхдугаар болон 2 дахь удаагийн сургалтын төгсөгчид, энэ оны хаврын төгсөгчид, Ажлын байрны дадлагажуулагчийн загвар төсөлд хамрагдаж буй ажлын байрны дадлагажуулагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, нөлөөллийн ажилтнууд, үндэсний сургагч багш нар оролцлоо.
2023-10-10

Франц хотноо "Чингис хаан" үзэсгэлэн дэлгэнэ

музейн үзмэрийн орон зайг нэмэгдүүлэх, шинэ уран бүтээл, орчин үеийн технологи, томоохон уран бүтээлүүд, шинэ үзмэрээр баяжуулж дэглэж байгаа тул үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, тав тухыг харгалзан үйл ажиллагааг 2023 оны 10 сарын 12-ноос 11 сарын 14 хүртэл түр хугацаагаар хааж буйг албан ёсоор мэдэгдэж байна.
2023-10-10

Эвдэрч эзэнгүй орхигдсон 8000 га талбайгаас 6285 га-г сэргээжээ

Эвдэрч эзэнгүй орхигдсон 8000 га талбайгаас 6285 га-г сэргээжээ
2023-10-10

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд говь, талын нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна.
2023-10-10

Улаанбаатар болон Хөх хот нь ах дүүгийн харилцаа тогтоогоод 32 жил болжээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын орлогч дарга Жан Жифэй тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж байна.
2023-10-09