Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

Хатанбаатар Магсаржавын тухай түүхэн жүжгийг “амилуулна”

Булган аймгийн ИТХ-ын XVI хуралдааны шийдвэрээр тус аймгийн Хөгжимт жүжгийн театрыг Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, орчин цагийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Намнангийн Наранбаатарын нэрэмжит болгож, тогтоолыг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат 2023 оны долдугаар сарын 23-нд гардуулсан юм.
2023-10-09

Ажлын хөлсөө авч чадаагүй оюутнууд хөдөлмөрийн байцаагчид хандах эрхтэй

Оюутнуудад "Аюулгүй ажлын байр"-ны талаар мэдээлэл өгөх өдөрлөгийг  Монгол Улсын Боловсролын их сургуулиас зохион байгуулжээ. Тус сургуулийн төв байранд болсон өдөрлөгөөр цалингаа авч чадаагүй гэх мэтээр эрхээ зөрчүүлсэн оюутнууд хөдөлмөрийн байцаагч нарт ханддаггүйг онцолжээ.  Мөн ажил хийх хүсэлтэй ч хаанаас ажлын байрны зар хайхаа мэддэггүй оюутнуудад зориулж зөвлөмж гаргажээ. 
2023-10-09

Ажилд зуучлах замаар өрхийн орлого, амьжиргааны түвшнийг нэмэгдүүлнэ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү Жайка Олон Улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бие даан амьдрахад дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн зөвлөх ноён Чиба Хисаотой уулзав.
2023-10-09

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга АНУ манай улсын чухал гуравдагч хөрш болохын хувьд Монгол Улсын Засгийн газар харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буйг онцлон тэмдэглэсэн юм.
2023-10-09

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2023-10-09

Ковидын үед төсвөө хэрхэн зарцуулсаныг шаардаж, нээлттэй сонсгол хийнэ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2023 оны аравдугаар сарын 23, 24-нд Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулахаар болжээ. 
2023-10-09

Улаанбаатарын нийт өрхийн 50,2 хувь  нь гэр хороололд амьдардаг

Улаанбаатар хотын нийт 414 мянган өрхийн 50,2 хувь  нь гэр хорооллын өрх
2023-10-09

Ажил мэргэжлийн уралдаан зарлалаа

Монгол Улсад Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан ОСНАА-н салбарын 17 дахь удаагийн ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна. Байгууллагуудын ажил мэргэжлийн онцлог, амжилт бүтээл, ур чадварыг олон нийтэд сурталчлах, харилцан туршлага солилцох, мэргэжил нэгт байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, ажилтнуудын мэдлэг ур чадварыг сонгон шалгаруулах зорилготой тус уралдааныг 1975 оноос хойш зохион байгуулж байна.
2023-10-09

Оюутнуудын сургалт, дадлагын уламжлалт тогтолцоог шинэчлэх хэрэгтэй

Төслийн гол үр дүн болох төгсөгчид “Ажлын байранд суурилсан сургалт”-д хамрагдаж төгсөөд шууд ажлын урилга авч, одоо тухайн байгууллагадаа үндсэн ажилтнаар ажиллаж байгаа оюутнууд өөрийн сурсан мэдсэн зүйл, ажлын туршлага, өөрийн ур чадвар, хувь хүний хөгжилд гарсан гол өөрчлөлт, үр дүнгээ хуваалцав
2023-10-09

Х.Булгантуяа Дорноговь аймгийг шуурхай камержуулах үүрэг өглөө

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа аравдугаар сарын 06, 07-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа
2023-10-09

Налайхын иргэд өнгөрсөн гурван жилд 36 823 мод, сөөг тарьжээ

”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Налайхчууд 2021-2023 оны байдлаар нийт 17 зүйлийн 36823 ширхэг мод, сөөгийг 66,422,4 м2 талбайд суулгасан байна. Өөрөөр хэлбэл, 2023 оны тооллогоор 35 273 ширхэг мод тоологдож ургалт 95.8 хувьтай байв.  Энэхүү талбайг Налайх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Цэцэрлэгжүүлэлтийн албаны хамт олон хариуцан арчлан, хамгаалж байна. 
2023-10-09

Барилгын чанар, аюулгүй байдлын сургалтыг улс даяар зохион байгуулна

Болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаалаар "Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" аяныг 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлээд байна.
2023-10-06

Боловсролын салбарт ажиллаж байгаа ЕСӨН хос байртай боллоо 

Боловсролын салбарт ажиллаж байгаа 9 хос байртай боллоо 
2023-10-06

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны даргаар Х.Болормааг сонголоо

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайт/ССС/-ын ёс зүйн хорооны 2023 оны гуравдугаар улирлын хурал болж хорооны дарга, орлогч даргаа сонголоо. Тодруулбал, есдүгээр сарын 29-ний өдөр болсон Ёс зүйн хорооны хурлын үеэр хорооны даргаар хэвлэмэл хэвлэлийн сэтгүүлчийн төлөөллөөс сонгогдсон сэтгүүлч Х.Болормааг, орлогч даргаар олон нийтийн төлөөллөөс сонгогдсон хуульч, судлаач Л.Галбаатарыг гишүүд санал нэгтэйгээр сонгосон юм.
2023-10-06

Боловсролын тулгамдсан асуудлаар хэлэлцлээ

Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны (МБШУ-ны ҮЭ-ийн холбоо) гишүүн багш нар “Боловсролын шинэчлэл ба нийгмийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.
2023-10-06

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 13 зүйл: Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулцгаая сэдвээр мэдээлэл өгнө

Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 10 зүйл: Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулцгаая сэдвээр мэдээлэл өгнө
2023-10-06

Алслагдсан хороодын иргэдэд өнөөдөр хуулийн зөвлөгөө өгнө

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд НЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран алслагдсан хороодын иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Өдөрлөг аравдугаар сарын 7-ны 11:00-16:00 цагийн хооронд хороодын байр болон иргэний танхимуудад болно.
2023-10-06

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалга гаргалаа

Дуулиан шуугиант мэдээллийг олон нийтэд хүргэхдээ ёс зүйн өндөр мэдрэмжтэй ажиллахыг сэтгүүлчдэд уриалж байна!
2023-10-06

Хүүхдүүд бүлэглэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халдаж, хувцсыг нь шатаажээ

Алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж насанд хүрээгүй “Э” нар үйлдсэн болохыг илрүүлэн, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хохирогчийн ойр тойрны хүмүүс "Дарханд Хөгжлийн бэрхшээлтэй хөөрхий залууг 3 хүүхэд цагаан өнгийн бодис цацаж ингэж шатаасан" хэмээн мэдээлжээ.
2023-10-05

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна

Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын 18 бөх барилдаж байна
2023-10-05