Манай шүүгчид БНТУ-ын Хууль зүйн дэд сайдтай уулзлаа
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улс (БНТУ)-ын Хууль зүйн дэд сайд Хасан Илмаз, Дээд шүүхийн шүүгч Хулуси Пур, Хууль зүйн академийн ерөнхийлөгч Мухиттин Өздемир тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2023-10-05
"85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 122 иргэнийг аварсан"
Улсын Их Хурлын Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.10.05/ хамтран хуралдаж, “Онцгой байдлын ерөнхий газрын гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төсөл болон “Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.
2023-10-05
УИХ-ын Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулна
Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр (2023.10.05) хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг Байнгын хорооны дарга Б.Баттөмөр даргалан явуулав.
2023-10-05
Даамчдын чансааг шинэчлэн зарлалаа
Ташрамд дурдахад, Монголд даам Европоос хойд хөршөөр дамжин 1965 онд үүссэн гэж үздэг. Тэр үед “Улаанбаатар төмөр зам”-ын Зүтгүүрийн депод мэргэжилтнээр ажиллаж байсан И.С.Константинов 10 гаруй хүнтэй даамын дугуйлан анх нээсэн нь орчин үеийн оюуны спортын нэгэн шинэ төрөл болж хөгжих эхлэлийг тавьжээ.
2023-10-05
21 аймаг, есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбай байгуулна
Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлттйн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо.
2023-10-05
Азийн наадмын наадмын чөлөөт бөхийн төрөлд манай 12 бөх хүч үзнэ
Тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Болортуяа, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг нар өрсөлдөнө. Энэ тэмцээнд Монголын нийт 12 тамирчин (эрэгтэй 6, эмэгтэй 6) хүч үзэх юм.
2023-10-05
Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах хамтарсан баг байгуулав
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, соёлын яам хамтарсан уулзалт зохион байгууллаа. Энэхүү уулзалтаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах, Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиг үүргийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2024 онд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсад Монгол Улсыг сурталчлан таниулах чиглэлээр хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг ярилцлаа.
2023-10-05
Автобусны хэрэгт холбогдсон Ли Жунг Сууб, Ким Киабаум нарыг нэг сар хорино
Нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ нарыг яллагдагчаар татсан байна.
2023-10-05
21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанар хэрхэн өөрчлөгдсөн бэ
Энэ удаагийн арга хэмжээнд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг нийт 88 улсын 409 төлөөлөгч хүрэлцэн ирж, “21 дүгээр зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.
2023-10-05
Гавьяат тамирчин Б.Чинзориг Азийн наадмын аварга боллоо
БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадам өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр энэ наадмын боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Чинзориг шигшээ тулаанд Тайванийн тамирчин, 2022 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Чу Эн Лайныг ялж, алтан медаль хүртлээ.
2023-10-04