Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Мягмаржаргал

12 настай охиныг авч явсан байж болзошгүй сэжигтнийг саатууллаа

Өчигдөр буюу 2023 оны аравдугаар сарын 3-ны өглөө 07:15 цагт гэрээсээ хичээлдээ явахаар гараад алга болсон 12 настай Д охиныг улс орон даяар эрэн сурвалжилж буй. Тэгвэл охинын авч явсан байж болзошгүй сэжигтнийг саатуулжээ. Тодорхой хэлбэл, сэжигтнийг Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрээр мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашинаар нэвтрэх гэж байх үед цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа зохион байгуулж, саатуулжээ. Сэжигтнээс байцаалт мэдүүлэг авч байгаа аж. 
2023-10-04

А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарыг нэг сар хорино

Нийслэлийн прокурорын газраас “...Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлөн, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй...” гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан А.Ганхуяг, Б.Түмэнжаргал, Ж.Эрдэнэбат нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах, яллагдагч Ш.Баярсүхэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох санал гаргажээ.
2023-10-04

Дээд шүүх Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хэлэлцүүлэхээс татгалзлаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-10-04

М.Тогтохжаргал “Асарын өндөр” жүжгийн Хасун хатны дүрд тоглоно

“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн нийслэлчүүдийн хүртээл болно. Өөрөөр хэлбэл, Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын найруулгаар Corporate convention center - ийн тайзнаа тоглох гэж байна. УДЭТ-ын жүжигчин М.Тогтохжаргал төрөлх Завхан нутгийнхаа театрын тайзнаа туурвисан түүхэн бүтээлийн гол дүрд тоглож буй.
2023-10-04

Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээнд мөрдөх стандарт баталлаа

“Өсвөр үе, залуучуудын хөгжлийн төв, үйлчилгээний нийтлэг шаардлага” MNS 7012:2023” стандарт батлагдлаа
2023-10-04

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг цахимжуулна

Түүнчлэн ажилгүйдлийн тэтгэмж авах, финтек богино хугацааны зээл олгох, хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахтай холбоотой хяналт тавих зэрэг үйл ажиллагааны үйл явцыг ойрын хугацаанд бүрэн цахимжуулах ажлыг гүйцэтгэнэ.
2023-10-04

Гавьяат тамирчин Б.Чинзориг өнөөдөр алтан медалийн төлөө тулалдана

Б.Чинзориг ялсан тохиолдолд Азийн наадамд түрүүлсэн Монголын гурав дахь (2014 онд Д.Отгондалай, 2018 онд Э.Цэндбаатар түрүүлсэн) боксчин болох бөгөөд тэрбээр тус наадмын хос медальтай Монголын анхны боксчин болж байна. Монголын баг тамирчид “Тегран-1974” Азийн зуны спортын наадамд анхлан оролцоход боксын 60 кг-ын жинд С.Гомбо мөнгө, 54 кг-ын жинд Б.Ганбат хүрэл медаль хүртэж байв.
2023-10-04

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид нийт 12 медаль хүртээд байна
2023-10-04

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ

Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-16-ны хооронд зохион байгуулжээ.
2023-10-04

Австри Улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах талаар ярилцав

Австри улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах талаарх анхны уулзалтыг зохион байгууллаа
2023-10-04

Сургуулийн сэтгэл зүйч гэж хэн бэ

2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд ажиллах “Боловсролын сэтгэл зүйчийн мэргэшүүлэх” 7 дахь удаагийн сургалтад хамрагдах сэтгэл зүйчийн сонгон шалгаруулалт эхэллээ. 
2023-10-04

Засгийн газар: Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн (2023.10.04) хуралдаанаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
2023-10-04

Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан Н.Нямдорж

Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна.
2023-10-04

Ц.Тулга: Ногоон байгууламж, барилгын харьцааг 60:40 байлгана

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар зарим зүйлийг тодрууллаа.
2023-10-04

Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь ихэсжээ

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд өнөөдөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ. 
2023-10-04

“Эмоци” продакшн өнгөрсөн 10 жилд юу бүтээснээ тайлагнана

“Эмоци” продакшны 10 жилийн ой энэ онд тохиож буй. Тус продакшныхан ойдоо зориулж "Нэгэн зуны цэцэг" жүжгийг үзэгч фенүүддээ толуулахаар болжээ. Өөрөөр хэлбэл, 10 жилийн турш хийсэн бүтээснээ тайлагнан анх удаа тайзны бүрэн хэмжээний жүжиг толилуулахаар шийдэж, олон сарын турш жүжигтээ бэлдэн ажилласнаа продакшны хамт олон онцлов. Жүжгийн найруулагчаар Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, хөгжмийн зохиолчоор rock n roll-ийн "эцэг" Д.Өлзий-Орших, зохиолчоор "нууцлаг" эрхэм Тодко Самсон нар ажиллаж байгаа аж. 
2023-10-04

ШУУРХАЙ: 12 настай сурагч алга болсон тул аймгийн Онцгой комисс хуралдаж байна

Охин өнөө өглөө 07 цаг 10 минутанд Дорноговь аймгийн Сайншандын 1-р сургуулийн зүүн талын Мандах Наран хорооллын байрнаас хичээлдээ гарахаар явснаас хойш сураггүй байгаа аж. 12 нас сурагч гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан аж.
2023-10-03

Гарцаар зам хөндлөн гарч явсан эмэгтэйг хүүтэй нь дайрчээ

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хэргийг шалгахад 33 настай “О” нь  5 настай хүүгээ дагуулан эмэгтэйг гарцтай хэсгээр зам хөндлөн гарах үед нь мөргөж гэмтээсэн нь тогтоогджээ.
2023-10-03

Хотын дарга сүүлчийн удаа нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөө удирдлаа

Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдах ажилтнуудад хандан амжилт хүсэж, хотын хөгжлийн төлөө мөр зэрэгцэн зүтгэсэн нийслэлийн харьяа 123 байгууллагын дарга, төрийн 48 мянган албан хаагчдад талархал илэрхийлэв.
2023-10-03

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цахим залилангийн кэйсүүд

ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс цахим залилан газар авсныг алхам тутамд сануулж буй. Үүнтэй зэрэгцээд төв болон арилжааны банкууд өдөр тутамдаа цахим залилангаас урьдчилан сэргийлэх талаар мэдээ, мэдээллийг байнга түгээж, сэрэмжлүүлсээр ирсэн. Харамсалтай нь, сэрэмжлүүлгийг олонх нь үл хайхарч, дэлгэцийн цаанаас худалдаа хийж, түрээсийн тохироогоо ярилцаж, захиалга өгч, хэн нэгний гуйлтаар мөнгө шилжүүлж, виз мэдүүлж, өв залгамжлах “эрх” гардаж, бүр хайр дурлалын харилцаа үүсгэн, их хэмжээний мөнгө шилжүүлж, эцсийн дүндээ бүгд хохирогч болдог. Дэлгэцийн цаанаас уран мэхийг уралдуулан сэнхрүүлж, бүр амьдрал ахуй, гал тогоо руу өнгийж, улмаар таныг удирдаад буй тэр этгээд ердөө л залилагч, хулгайч, луйварчин. Хэнийг ч өрөвдөхгүй залилахад бэлэн хүрэл зүрхтэй, хүйтэн сэтгэлтэй нэгэн дэлгэцийн цаана сууж байдаг.
2023-10-03