Шинжлэх ухааны Академи Завхан аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана
Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого, ховор амьтан, ургамал, ашигт малтмалын тархац нөөц, цөлжилт, бэлчээрийн талхагдал, орон нутгийн уст цэгийн ашиглалт, хамгаалалт, түүх археологийн дурсгалууд, аймгийн мал аж ахуй, газар тариалан, хүн амын хөгжил, эрүүл мэндийн болон тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэж байна.
2023-10-03
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд юу хамаарах вэ
Хуулийн үйлчлэлд улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчид хамаарна. “Төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ" гэж төрийн албан хаагчийн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах ёс суртахууны нийтлэг шаардлагыг; "төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил" гэж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг; "төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага" гэж ёс зүйн зөрчилд хүлээлгэх арга хэмжээг хэлнэ. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуульд заасан зарчмаас гадна хүнлэг, энэрэнгүй байх; үнэнч, шударга байх; хариуцлагатай байх; манлайлах; хамтач байх гэсэн зарчмыг баримтална.
2023-10-03
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилалыг шинэчлэв
Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийх, үр дүнд суурилсан төсөвлөлтийн дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээний төсвийн шинэчлэлийн санал боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/14 дүгээр тушаалаар байгуулж хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын төлөвлөлт, зарцуулалтын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, 2024 оны хүүхэд хамгааллын төсвийг үр дүнд суурилсан байдлаар боловсруулж “Хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлын норматив, санхүүжүүлэх аргачилал”ыг шинэчлэв.
2023-10-03
Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий болгохын чухлыг онцлов
Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна.
2023-10-02
“Хүний эрх ба үзэл санааны хоригдол форум” боллоо
Монгол Улсын Үндсэн хууль мэдэгтүн, сахигтун гэж эхэлдэг. Үндсэн хуулийг дээдэлнэ гэдэг бол төрийн өндөр дээд албан тушаалд очсон цагаасаа эхлүүлэн өдөр тутамдаа шийдвэр гаргахдаа хэрэглэх үүргийг хүлээдэг хэмээн онцоллоо.
2023-10-02
Жилд 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг
Тус аж ахуй нь нэг дор 600 үхэр зэрэг бордох хүчин чадалтай бөгөөд жилдээ 400-600 үхэр зах зээлд нийлүүлдэг байна. Орон нутгийн 15 орчим хүнийг ажлын байраар хангаж, сумын болон зэргэлдээх аймгийн 120-160 малчин өрхтэй хамтран ажиллаж стейк болон өвлийн үдэш зэрэг үхрийн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
2023-10-02
Мах боловсруулах салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцлээ
Мах боловсруулах салбарын талуудын уулзалт, хэлэлцүүлэг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Төв номын санд боллоо. Тус уулзалтаар мах боловсруулах салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэх арга зам болон тус салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэхэд гаргаж буй шийдэл, сүүлийн үед хийж буй ажлуудын талаар хэлэлцсэн юм.
2023-10-02
Авто уралдаан зохион байгуулсан газарт нөхөн сэргээлт хийжээ
Тус сав газрын захиргааны томоохон голуудын нэг болох Ховд голын үндсэн цутгал болох Хонгио, Шураг голуудын эхэнд хээрийн хянан баталгаажуулах ажлыг Баян-Өлгий аймгийн Толбо, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд сумдын нутгаар хийж гүйцэтгэв.
2023-10-02
"Аниргүйд бүтээсэн хэл" баримтат кино олны хүртээл боллоо
Монгол дохионы хэл бол монголчуудын бүтээж бий болгосон оюун санааны үнэт өв. Өөрөөр хэлбэл, сонсголгүй иргэдийн ахуй соёлоос үүдэн анир чимээгүйд үүсэж хөгжсөн хэл бөгөөд эх хэл нь юм. Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг сургалтанд ашигласан цаг үеийг XIV зуунтай холбодог. Чимээгүйн сахил хүртсэн санваартнуудын дунд ашиглагддаг байсан дохио зангаа нь сонсголгүй язгууртны хүүд бичиг үсэг заахад ашиглаж эхэлсэн цаг үе юм.
2023-10-02