А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нар холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзлаа
Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2023-09-23
БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ
Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.
2023-09-23
219 290 орон сууцыг ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа гарчээ
Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ.
2023-09-23
Хамгийн их бохирдолтой бүсэд 844 646 иргэн амьдардаг
Хамгийн их бохирдолтой бүсэд 844,646 иргэн амьдарч байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын нийт хүн амын 53 хувь юм. Цаг уур, орчны шинжилгээний газрын Судалгааны хүрээлэнгээс Улаанбаатар хотын хамгийн агаарын бохирдолтой хэсгийг Баянхошуу, Долоон буудал, Баянбүрд орчим гэж тооцоолсон. Энд ерөнхий боловсролын 72 сургууль, 52 цэцэрлэг, 14 эмнэлэг байна. Судалгаанаас үзвэл дотоод орчны бохирдол гадаад орчны бохирдлоос шууд хамааралтай. Иймээс гадаад орчны бохирдлоос хамгаалахын тулд цонхны шүүлтүүр, давхар хаалга болон агаар цэвэршүүлэгч зэргийг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.
2023-09-23
Д.Сумъяабазар: Тендерийн тухай хуулиар худалдан авалт хийвэл хамгийн багадаа 90 хононо
Бид хууль зөрчөөгүй, хуулийн дагуу ажиллаж, автобуснуудыг хурдан оруулж ирэх шийдлийг сонгосон. Үнийн хувьд “Daewoo” маркийн “Euro 5” дизель хөдөлгүүртэй их багтаамжийн автобус 336 сая төгрөг, “Skywell” маркийн цахилгаан их багтаамжийн автобус 625 сая төгрөг, “Hyundai County” маркийн дизель хөдөлгүүртэй дунд багтаамжийн автобус 228 сая төгрөгийн үнэтэйгээр нийлүүлэгдэж байгаа.
2023-09-23
Ази, европыг холбосон автотээврийн коридор нээгдлээ
Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр өнөөдөр /2023.09.22/ эхэллээ. Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
2023-09-23
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: цас орж, шуурна
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25, 26-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2023-09-23
Дээд шүүх Д.Мөнх-Эрдэнийг шүүхээс татгалзлаа
Шүүгдэгч, шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
2023-09-22
Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн эрхийг сэргээв
Төрсний гэрчилгээгүй, регистрийн дугаар, эцэг, эх, овог, нэр нь тодорхой бус бага насны хүүхдийн зөрчигдсөн эрхийг сэргээв
2023-09-22
Баянхонгор-Шаргалжуут чиглэлийн 54,1 км замыг хатуу хучилттай болгоно
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Ерөнхий сайд Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал болон “Шинэ сэргэлтийн бодлого”, түүний үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
2023-09-22