“Гэгээн Муза”-д “Про” театрынхан гялалзлаа
Ид бүтээж, туурвиж буй найруулагч М.Батболдын баг ч хэд хэдэн төрөлд нэр дэвшиж, амжилттай оролцлоо. Тодруулбал, “Бүгд чамд хайртай” жүжгээрээ шилдэг эмэгтэй гол дүрийг О.Энхтуул бүтээжээ. Мөн драмын жүжгийн төрөлд шилдэг тайз засал “Орфей” театрынх байлаа. “Бүгд чамд хайртай” жүжгийн тайзны зураачаар ажилласан.О.Баярмагнай энэ шагналын эзэн болсон юм.
2023-09-19
Хүлэмжийн багцад 14, хүнсний багцад 58 өрх хамрагджээ
Чингэлтэй дүүргээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан. Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос Чингэлтэй дүүргийн 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.
2023-09-19
БНСУ-ын Бусан хотын эмнэлгүүдтэй хамтарч ажиллана
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах тэргүүтэй эмч мэргэжилтнүүд БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн эмнэлэг, Кошин их сургуулийн “Коспел” эмнэлэг болон “Дэдун” эмнэлгийн удирдах албаны хүмүүстэй уулзалт хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2023-09-18
"Буган чулуун хөшөөг" ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлээ
2023 оны 09 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэлээ.
2023-09-18
ТАНИЛЦ: "Гэгээн Муза-17" олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо
Энэ удаагийн наадамд Монгол, Румын, Польш, Энэтхэг, Ирланд, Япон, БНСУ, Герман, Итали, Филиппин зэрэг 13 орны театр, продакшны 60 гаруй уран бүтээлийг үзэж шалгаруулан хоёрдугаар шатанд 6 орноос 23 бүтээл нэр дэвшин өрсөлдсөн юм.
2023-09-18
Алтанбулаг боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадлыг 4 дахин нэмнэ
Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад өгнө.
2023-09-15
“Улсын бүртгэлийн нэг цэг” амралтын өдөр иргэдэд үйлчилж эхэллээ
Улсын бүртгэлийн үйлчилгээний хүртээмж, иргэдийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор ХУД-ийн УБХ-ийн Буянт-Ухаа ОУНБ дахь "Улсын бүртгэлийн нэг цэг" 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Бямба гарагт иргэдэд бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхээр боллоо.
2023-09-15
"Хайрын виз" даруулах уу
Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэтэн, сэтгүүлч, зохиолч Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн есдүгээр сарын 29-нөөс Улсын Драмын Эрдмийн театрын тайзнаа тавих гэж байна.
2023-09-15
S’Outlet” дэлгүүрийн урдах сэндвичэн барилгыг буулгаж байна
Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүс, үерийн далан сувгийн хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжийг буулгах ажил үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “S’Outlet” дэлгүүр орчимд нийтийн эзэмшлийн 4000 ам метр талбайд зөвшөөрөлгүйгээр 40 тн жинтэй 16 төмөр чингэлэг, байгууламж байршуулж, агуулах байдлаар ашиглаж байсан. Уг чингэлгийн нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөөд буй.
2023-09-15
Ослын дуудлага 16.3 хувиар, амиа алдах эрсдэл 2.8 дахин буурчээ
Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын үр дүн болон галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн эрсдэл, хохирлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэл өглөө.
2023-09-15
265 иргэнд оёдлын машин, дагалдах багаж хэрэгсэл бэлэглэлээ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд Сонгинохайрхан дүүргээс уг төсөлд хамрагдаж, сургалтад сууж буй 886 өрхөөс “оёдол”-ын багцыг сонгосон 265 гишүүн-өрхөд тоног төхөөрөм, багаж хэрэгслийг олголоо.
2023-09-15