Хөвсгөлийн органик бүтээгдэхүүний үзэсгэлэн иргэдийн халаасыг "хоослов"
Энд нэг зүйлийг онцлоход эл үзэсгэлэн худалдаанд дэлгэсэн бүх зүйл органик байлаа. Нутгийн малчид органик цагаан идээ, мал махаа борлуулж, үйлдвэрлэгчид нь ганд дэвтээж, гараар элдсэн арьс шир, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, эмээл хазаар, ногт, чөдөр, дээл хувцас арилжиж, ногоочид нь цэвэр хөрсөнд тариалсан, бордоогүй ногоо, дархчуул нь байгалиас авсан ургамал модоор хийсэн чамин ганган бүтээгдэхүүнээ дэлгэж, ждү-чид эсгий туурга, нэрийн бүтээгдэхүүнүүдээ авчирсан юм. Тиймээс хол, ойрын гийчид органик бүтээгдэхүүнд гар таталгүй, халаасаа хоосолж, нутгийн суурин газар суудаг иргэд ч багагүй худалдан авалт хийсэн.
2023-09-13
Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 16 зүйл: Олон улсын яруу найргийн наадам зохион байгуулагчид мэдээлэл хийнэ
Билгийн тооллын 28, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Үнэг одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн
наран 6 цаг 28 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа
үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,
биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах,
лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх,
сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар,
туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
2023-09-12
Наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард 4328 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 1222 гадаадын иргэнд виз, 31 улсын 4546 иргэнд цахим виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 2087 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1821 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.
2023-09-11
"Нэг өдөр" хүүхэд, залууст зориулсан өдөрлөг боллоо
Европын Холбооны хамтарсан санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн менежмент экосистемийн тогтвортой байдлыг хангах (STREAM)” төсөл, БНЧУ-ын Менделийн их сургуультай хамтран ойн хөгжөөнт тоглоомоор дамжуулан боловсрол олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөг зохион байгууллаа.
2023-09-11
Сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгийн урилгаар 2023 оны 9 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийнэ.
2023-09-11
Цахим засаглалын индексээр Монгол 18 байраар урагшилжээ
УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, Хур болон Дан системид шинэчлэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.
2023-09-11
Спортын гимнастикийн “Дэлхийн цом” эхэллээ
Тэмцээнд 33 орны 80 гаруй эрэгтэй тамирчид 6 хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өрсөлдөж буй. Шигшээ тэмцээн өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 10-ны 15.00 цагт эхэлсэн. Д.Энхтүвшин, Э. Өсөхбаяр нартаа амжилт хүсье ээ.
2023-09-11
Б.ТУЛГА: Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тусгай гарц нээхийг талууд дэмжсэн
Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
2023-09-08
Оюутнуудыг ажилд бэлтгэнэ
БШУЯ нь их сургуулиуд, ажил олгогч байгууллагуудтай хамтраад Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд “Aжлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” Erasmus+ MONGWBL төслийг Европын холбооны санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
2023-09-08
Хүнсний чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийнэ
Хяналт шалгалтаар эмнэлэг, эмийн сан, их, дээд, ахлах, дунд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, хүнсний болон гоо сайхны үйлдвэрүүд, ахуйн ба нийтийн үйлчилгээний гэх мэт газруудын үйлчилгээний чанар, хүрээлэн буй орчинд тавих эрүүл ахуйн шаардлагыг сайжруулах юм. Мөн эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгжид хамаарах хуулийн хэрэгжилтийг нэмэгдүүлэн ажиллана.
2023-09-08
Монголын хамгийн анхны гэр театр албан ёсоор патентаа авчээ
Монголын хамгийн анхны гэр театрынхан албан ёсоор патентаа авч, бүтээлээ оюуны өмчөөр баталгаажуулсан байна. 2019 онд театрын захирал Д. Болор-Эрдэнэ гэргий Монгол Улсын Гавьяат бүжиг дэглээч-бүжигчин Д. Энхгэрэлдээ бэлэг болгож хувийн театр барьж өгөх сэдлээр гэр театраа байгуулж байжээ.
2023-09-08