“Монголын эдийн засгийн форум 2024” эхэллээ
“MEF | Youth Perspective 2024” буюу “Монголын эдийн засгийн форум 2024” залуучуудын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 1, 2-нд 10:00-18:00 цагийн хооронд “Чингис хаан” музейд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот төдийгүй хөдөө орон нутагт оршин суугаа залуусыг урин оролцуулж байгаагаараа онцлогтой.
2024-02-01
ЦАГ АГААР: Гуравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна
Цаг уурын байгууллагаас гурваас тавдугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа. Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.
2024-02-01
Өнөөдөр -19 градус хүйтэн байна
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
2024-01-30
Өсвөр насны хүүхдийн биеийг гадаадын иргэнд үнэлүүлжээ
нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй хүний биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох зорилгоор хууран мэхэлж, ар гэрийнхэнтэй таагүй харилцаатай байсан эмзэг байдлыг нь далимдуулан ятган, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй хохирогчийн биеийг гадаад улсын иргэнтэй бэлгийн харьцаанд оруулсан, мөн гадаад улсын иргэн нь хохирогчийг 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан хэдий ч бэлгийн харьцаанд орсон хэрэг гарчээ.
2024-01-29
Тэгш, сондгойгоор зорчих дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал авч байна
Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
2024-01-29
Н.Номтойбаяр Үндэсний эвслийг тэргүүлэхээр болжээ
Монголын Ногоон Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын тус тус шийдвэрээр улс төрийн намуудын нэгдэл бүхий “Үндэсний эвсэл”-ийг байгуулж, тэргүүнээр Н.Номтойбаярыг сонгосныг өнөөдөр зарлажээ.
2024-01-29
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын гэм бурууг шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
Нүүрсний гэх хэрэгт холбогдсон Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Тодруулбал, Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн.
2024-01-29