Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

ФОТО: “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний эргэн тойронд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “FIBA 3x3 World Cup 2025” тэмцээний эргэн тойрондох мэдээллийг фотогоор хүргэж байна.
2025-06-25

Казахстан дахь НҮБ-ын суурин зохицуулагчаар Р.Сарангоог томиллоо

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Бүгд Найрамдах Казахстан Улсад суух НҮБ-ын суурин зохицуулагчаар манай улсын иргэн Р.Сарангоог томилсноо энэ сарын 22-нд зарлалаа. Уг томилгоог Казахстаны Засгийн газар дэмжиж, зөвшөөрсөн бөгөөд монгол хүн анх удаа НҮБ-ын ийм өндөр түвшний удирдах албан тушаалд очиж байна. Р.Сарангоог энэ албан тушаалд томилсон нь зөвхөн хувь хүний биш, Монгол Улсын мэргэжилтнүүдийг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл гэж хэлж болох юм
2025-06-25

“Камертон” хамтлагийнхан 30 жилийн ойн тоглолтоо энэ бямба гарагт толилуулна

 “Камертон” хамтлагийнхан 30 жилийн ойн тоглолтоо “Socialpay park”-т энэ сарын 28-нд 15.00 цагт толилуулах нь. Нийт 44 дуунаас бүрдэх эл тоглолтод “18 нас” хэмээх анхны цомгоос эхлээд хамгийн сүүлийн “Хязгааргүй” хүртэлх нийт 11 цомгийн бүх дууг амьд хөгжимтэй олны хүртээл болгохоороо онцлогтой гэнэ. Мөн энэ үеэр тус хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээлүүдээ толилуулах аж.
2025-06-25

Энэ цагийн шидээврүүдийг “Монгол хөгжим” тоглолтоос сонордоорой

“Чингис хаан” одонт Морин хуур найрал “Монгол хөгжим” тоглолтоо энэ сарын 28-нд Улсын Филармонийн концертын танхимд толилуулах нь. Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын шидээврүүдийг цувралаар хүргэдэг “Монгол хөгжим” тоглолтын тайзнаа энэ удаад Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров тэргүүтэй орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийн шилдэг төлөөлөгчдийн бүтээлүүд эгшиглэнэ.
2025-06-25

ФОТО: Хуучны машинууд

Сүхбаатарын талбайд хуучны болон орчин үеийн автомашины үзэсгэлэн гаргаад байна. Дэлгэрэнгүйг гэрэл зургаар хүргэж байна.
2025-06-25

Л.Мессигийн баг хасагдах шатанд шалгарлаа

АНУ-д үргэлжилж буй хөл бөмбөгийн Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаж байна. Өчигдөр А хэсгийг тэргүүлэгч Бразилын “Сан-Паулу” болон АНУ-ын “Интер Майами” багууд тоглов.
2025-06-25

Улаанбаатарт “уламжлалт” зун ирлээ

агим халуун өдрүүдийн завсарт ашгүй нэг бороо ортол энд, тэндгүй асфальтан зам нь ховхорч хуулраад, гантиг бордюр нь салаад унажээ. Ус зайлуулах шугамгүй зам дээрээ машинууд нь “хөвж”, явган зорчигчид уртын харайлт хийх гээд ч нэмэргүй, нүцгэн хөлөөрөө туучих нь тэр. Ийнхүү манай нийслэлд “уламжлалт” зун айлчиллаа. Даваа гарагт орсон борооны дараа УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бүтээн байгуулалт гээд л зандраад байсан асфальтан түрхлэгүүд нь ганц бороо даахгүй ховхорлоо. Манайх шиг ядруу улсад ингэж их мөнгөөр тоглосон Ерөнхий сайд, хотын дарга түүхэнд байхгүй дээ” хэмээн шүүмжлэв.
2025-06-25

“Оклахома”-гийн зогсоогдошгүй лидер

NBA-ийн 2025-2026 оны улирлын аваргаар “Өрнөд” бүсийг тэргүүлэгч, энэ улиралд лигт хамгийн олон ялалт байгуулсан “Оклахома сити тандер” баг тодорлоо. Тэд даваа гарагт болсон долоо дахь тоглолтод “Дорнод” бүсийн аварга “Индиана пейсерс”-ийг хожсон юм. “Тандер” плей-оффын өмнө ч, финалын өмнө ч түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багаар нэрлэгдэж байсан учраас тэднийг аварга болсонд төдий л гайхах хэрэггүй. Гэхдээ “Индиана” финалд гайхалтай тоглож, долоо дахь тоглолтыг гаргасан төдийгүй уг шийдвэрлэх тулааны эхний хагаст илүүрхсэн.
2025-06-25

Таклимакан цөлд 3000 км урт ногоон бүс байгуулжээ

Дэлхийн хамгийн том цөлүүдийн нэг Таклимаканд хэрэгжүүлсэн “Desert poplar spirit” төслийн үр дүн олны анхаарлыг татаад байна. Энэхүү төсөл нь хуурай, хүнд нөхцөлд амьдрах чадвартай цөлийн улиасны үржил, хамгааллыг дэлхий дахинд танилцуулж, элсэн цөлд ч ногоон байгууламж бий болгох боломжтойг харуулсан аж.
2025-06-25

“Гурван сайхан” нисэх буудлын засварын ажил дуусжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь “Гурван сайхан” нисэх буудлын хөөрч, буух зурвасыг төлөвлөсөн хугацаанаас нь өмнө засаж, ашиглалтад оруулснаа Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
2025-06-25

Ойн мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох дадлага, сургуулилалт хийж байна

Ойн мэргэжилтнүүд нүүрстөрөгчийн шингээлтийг тооцоолох дадлага, сургуулилалт хийж байна
2025-06-25

“Монголын эдийн засгийн чуулган”-аар 12 асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудал, тэдгээрийн шийдлийн талаар хэлэлцдэг “Монголын Эдийн засгийн чуулган” ирэх сарын 8-9-нд Улаанбаатар хотод болно.
2025-06-25

Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулахыг дэмжив

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах санаачилгыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар дэмжлээ. Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, М.Сарнай тэргүүтэй УИХ-ын 12 гишүүн Агаар, орчны бохирдлыг бууруулах дэд хороо байгуулах зохицуулалтыг тусгасан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өнгөрөгч долоо хоногийн сүүлчээр өргөн барьсан юм.
2025-06-25

Хэт халуунаас сэргийлэх япончуудын “жор” дэлхий нийтэд үлгэрлэл болов

“Хэрвээ таны бие тавгүй байвал санаа зоволгүйгээр манай дэлгүүрт амарч, сэрүүцээрэй. Шаардлагагүй л бол ямар нэгэн зүйл худалдаж авах хэрэггүй. Та биеэ хэвийн болгоход л анхаараарай. Эрүүл саруул болсон үедээ манайхаар үйлчлүүлээрэй”.
2025-06-25

Манай О.Бат-Ундрахын бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ

Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Нийгэм, чөлөөт цагийн мэдээллийн албаны тоймч О.Бат-Ундрахын “Нийслэлчүүдийн нэг хэсэг нь хөлдөж үхэхгүйн тулд, нөгөө хэсэг нь өвдөхгүйн төлөө тэмцэж байна” бүтээл Азийн “Пробе медиа” сангаас грант хүртлээ.
2025-06-25

Иод дутал аюулын харанга дэлдэж байна

Монгол Улс 1990 оноос хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтыг тандах, хянах, сэргийлэхэд онцгой анхаарч, давсыг иоджуулан хүнсэнд хэрэглэж ирсэн. Энэ хугацаанд Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг гурван ч удаа хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд буюу 1995 оноос хойш иоджуулсан давсны хэрэглээ тогтмол нэмэгдсээр 2010 онд 89.1 хувьд хүрсэн байна. Гэтэл 2017 оноос хойш эл үзүүлэлт аажим буурсаар өнгөрсөн жил айл өрхийн 57.6 хувь нь л хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэж байгаа нь тогтоогджээ.
2025-06-25

Ерөнхий сайд хилийн чанадад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв

Ерөнхий сайд хилийн чанадад суугаа Элчин сайд нартай цахим уулзалт хийв
2025-06-25

Хятад, америк, германчууд гадаад аялалд хамгийн их мөнгө зарцуулжээ

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) олон улсын аялал жуулчлалд голлох нөлөөтэй 10 орныг 2024 оны үзүүлэлтэд үндэслэн эрэмбэлжээ. Энэхүү жагсаалтыг БНХАУ тэргүүлсэн байна.
2025-06-25

Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай” дүгнэлт өгөв

Үндэсний аудитын газар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын нэгдсэн чуулганд өчигдөр танилцуулав. Төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тухайд нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүнг 29 их наяд 670.8 тэрбум төгрөгөөр баталгаажууллаа.
2025-06-25

Талцах биш, тал бүрээс нь хэлэлцэх элсэлтийн шалгалт

Элсэлтийн шалгалт (ЭШ) тойрсон будилаантай холбоотой асуудал нийгэмд бухимдал, талцал үүсгэсээр ирсэн. Энэ жил асуудал нэлээд ноцтой, хурцаар хөндөгдөж, даалгаврын тохирц хүндэдсэн болон ЭШ-ын үед алдаа гарсан судлагдахууны шалгалтыг наймдугаар сарын 15-ны дотор дахин зохион байгуулах, холбогдох байгууллагын удирдлагад хариуцлага тооцуулах шаардлагыг Монголын Багш нарын үйлдвэрчний эвлэлийн хорооноос салбарын сайддаа хүргүүлээд буй. Шаардлагыг нь хүлээж авахгүй бол сайдыгаа огцруулах хэмжээнд хүртэл асуудлыг тавина гэдгээ багш нар мэдэгдэв.
2025-06-25