Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“Усны инженер”-тэй танилцуулах аялал зохион байгууллаа

Экологийн боловсрол, мэдлэгийг дэмжих зорилготой явган алхалт, аялал зохион байгуулдаг “Мэдлэгтэй алхагч залуусын нэгдэл” төрийн бус байгууллагынхан нийслэлийн Байгаль орчны газартай хамтран минжтэй танилцуулах хөтөлбөртэй аялал зохион байгуулж байна. Хамгийн сүүлд энэ сарын 21-нд буюу өнгөрсөн бямба гарагт ээлжит аяллаа зохион байгуулж, хүүхэд, залуусыг “усны инженер”-үүдтэй танилцуулжээ.
2025-06-24

Гэмт хэрэг илрүүлэхэд математикийн матрицын аргыг ашиглах боломжтой гэж үзжээ

Дотоод хэргийн их сургуулийн Хууль сахиулахуйн докторын зэрэг хамгаалуулах дэд зөвлөлийнхөн өнгөрсөн долоо хоногийн баасан гараг буюу зургаадугаар сарын 20-нд нэгэн докторантын эрдмийн зэрэг горилсон диссертацыг хаалттай хуралдан сонслоо. Тус сургуулийн докторант Нацагдоржийн Ууганбаяр “Гэмт хэргийг гүйцэтгэх ажлаар илрүүлэхэд матрицын арга ашиглах боломж” сэдэвт хууль сахиулахуйн докторын зэрэг горилсон диссертацаа амжилттай хамгаалсан байна.
2025-06-24

“Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар монгол хүний мөн чанар, үндэсний өв соёл, уламжлал, зан заншилтай танилцуулах, эх оронч хүмүүжил олгох зорилгоор “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа юм. Үүний хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 9-10 дугаар ангийн сурагчдын дунд “Эх оронч сурагч” хөтөлбөр хэрэгжүүлж, долоон дүүргийн 46 сурагч хамрагдаж байна.
2025-06-24

ЭХЭМҮТ-ийн MRI, компьютер томограф эвдэрчээ

Ой есөн сартай хүүхэд зургаадугаар сарын 10-нд халтирч унасны улмаас тархи нь гэмтэж, цус харвасан гэх урьдчилсан оноштойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д хүргэгджээ. Гэвч эмнэлгийн MRI болон компьютер томографын аппарат эвдэрсэн тул тархины аль хэсэг гэмтсэнийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
2025-06-24

Ахмадууд тэтгэврийнхээ 83.7 хувийг зээлийн эргэн төлөлтөд өгч байна

Монгол Улсын хэмжээнд тэтгэврийн зээлтэй 281 мянган ахмад настан байгаа бөгөөд нэг зээлдэгч сард дунджаар 800 мянган төгрөг буюу тэтгэврийн орлогынхоо 83.7 хувийг зээлийн эргэн төлөлтөд зарцуулж байгааг Монгол¬банк¬наас өчигдөр мэдээлэв. 2025 оны дөрөвдүгээр сарын байд¬лаар ахмадуудын зээлийн үлдэгдэл 1.8 их наяд гаруй төгрөг байгаа нь 2021 оныхтой харьцуулахад 11 дахин өссөн дүн аж.
2025-06-24

Эмэгтэйчүүдийн талбайн теннисний шигшээ баг аваргаар шалгарлаа

Малайзад болсон “Billie jean king cup” эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн ДАШТ-ий Азийн II группийн аварга шалгаруулах шатанд Монгол Улсын шигшээ баг түрүүлж, тивийн I группэд ирэх жил дэвшин тоглох эрхээ авав. Манайхан А хэсэгт эхний үед Марина арлын улсын багийг, дараагийнхад Сингапурын шигшээг 3:0-ээр хожиж, тэмцээнээ үргэлжлүүлсэн.
2025-06-24

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд үер бууж, 13 айл усанд автжээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд зургаадугаар сарын 22-ны 18.45-19.50 цагийн хооронд дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж, айл өрхүүд усанд автжээ. Үерийн талаарх дуудлагыг тухайн өдрийн 19.20 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Онцгой байдлын ерөнхий газрынхны мэдээлснээр Есөнбулаг сумын Баянхайрхан, Баяншанд, Харзат багийн нутагт үер бууж, 13 айлын гэр, есөн хашаа, нэг аж ахуйн нэгжийн барилга усанд автжээ.
2025-06-24

Театрт “төрсөн” ховрын хүн

Төгөлдөр хуурч, дуучин, ДБЭТ-ын хормейстер Д.Отгонбаатартай уншигчдаа танилцуулахаар бэлдлээ. Дуурийн театрт төрсөн гэж болохоор, эхийнхээ хэвлийд байх үеэс нь тоолбол 56 дахь жилдээ энэ л ягаан театраас холдоогүй уран бүтээлч тэрбээр Монголын сонгодог урлагийн хөгжилд гэр бүлээрээ зүтгэсэн алдартнуудын үр, үргэлжлэл юм.
2025-06-24

Тагнуулын албаны анхдагчдын нэг

Дэлхий дахин М16 гэх нэрээр нь мэддэг Британийн Гадаад тагнуулын албаны 116 жилийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн тус байгууллагыг тэргүүлэх болсныг Засгийн газрынх нь хэвлэлийн алба өнгөрсөн ням гарагт зарлав. Энэ эмэгтэйг Блейз Метревели гэдэг, одоо 47 настай. Түүнд халаагаа өгөх хүнийг нь Ричард Мур гэнэ. Тэрбээр М16-г таван жил удирдаад албаа өгөх гэж байна.
2025-06-24

Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хуулийн төслийг намын бүлгүүд хэлэлцэв

УИХ-ын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг МАН, АН-ын бүлгийн хурлаар өчигдөр хэлэлцлээ.
2025-06-24

Хэт халалт ойрын өдрүүдийг дуустал үргэлжилнэ

Гал түймэр, гол, усны ослын нөхцөл байдал, ойрын өдрүүдийн цаг агаарын төлөвийн талаар албаныхан өчигдөр мэдээллээ. Урин дулаан цагт иргэд амралтын өдрөөрөө гэр бүл, хамт олноороо гол, нуур, цөөрөм рүү зугаалах нь ихэсдэг. 2025 он гарсаар усны ослоос үүдэн таван хүн амь эрсэдсэн аж. Архидан согтуурсан үедээ гол усанд орохгүй, сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулсан юм.
2025-06-24

“Элсэлтийн шалгалтын даалгаврыг сургалтын үндсэн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан”

Элсэлтийн шалгалт энэ сарын 18-21-нд болж өндөрлөлөө. Энэ жилийн элсэлтийн шалгалт тойрсон элдэв хардлага, шүүмжлэл нийгмийн сүлжээнд цөөнгүй тархсан. Тодруулбал, “шалгалтын материал хэт хүнд байсан”, “нээлттэй тавьсан бодлогоос огт оруулсангүй”, “сурах бичгийн агуулгаас зөрсөн”, “шалгуулагчдад өгсөн харандаа нь чанар муутай байсан”, “машин нь алдаатай уншлаа” гэх зэрэг олон шүүмжлэл гарсан. Эл асуудалтай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн холбогдох мэргэжилтнүүд өчигдөр мэдээлэл хийв.
2025-06-24

“Ногоон”-ы ханш 3600 төгрөгт хүрчээ

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг огцом суларч байна. Монголбанкнаас зарласан ханшаар “ногоон” өчигдөр 3579 төгрөгтэй тэнцэж байсан бол валют арилжааны “Найман шарга” захад ченжүүд 3596 төгрөгөөр худалдан авч, 3600 төгрөгөөр борлуулж байв.
2025-06-24

Тендерийн тээг нь төр өөрөө

Төрөөс тавьж буй өндөр босго, алдаатай тооцоолол, дарга нарын компанийг “ивээх” бодлогоос болж тендерт оролцдог, шалгардаг дотоодын аж ахуйн нэгж олдохоо байлаа. Сүржигнэж, муу амлаж байгаа юм биш, бодит байдал ийм л болчихлоо. Дэд бүтэц, бүтээн байгуулалтын тендер зарлахаар оролцох аж ахуйн нэгж олдохгүй байна, үүнээс болж төрийн ажил цалгардлаа гэх ялархал, гомдлын шинжтэй үгсийг албаны хүмүүс сүүлийн үед байнга хэлэх болсон. Үүнийхээ бурууг аж ахуйн нэгжүүд рүү чихэж “шаардлага, шалгуур хангах материал ирүүлсэнгүй”, “санхүүжилт нь бага гээд сонирхохгүй байна”, “энэ чиглэлийн туршлагатай компани алга” гэх нийтлэг зовлон тоочдог.
2025-06-24

Израилаас эх орондоо буцаж ирэхийг хүссэн 13 иргэнийг авчирчээ

Израил улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг Гадаад харилцааны яамнаас Анкара болон Каир дахь Элчин сайдын яамдтай хамтран зохион байгуулжээ. Израил, Иран улсын хооронд үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан, Монгол руугаа буцах хүсэлт гаргасан дээрх иргэдийг өчигдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр авчирсан байна.
2025-06-24

“The MongolZ” баг дэлхийн аваргад дэд байр эзэллээ

Монголын цахим спортод шинэ эрин эхлүүлсэн “The MongolZ” баг дэлхийн аваргын тавцанд түүхэн амжилт үзүүллээ. 20 хоног үргэлжилсэн “Counter strike 2” (cs2)-ын “BLAST.tv Austin Major-2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод манай улсын “The MongolZ” баг Францын “Team Vitality”-тай ширүүн өрсөлдөж 2:1 харьцаатай ялагдал хүлээснээр тэмцээний дэд аваргаар тодров. Манай баг цувралын эхний хожлоо авсан ч дараагийн хоёр тоглолтод харамсалтайгаар хожигдол хүлээн, энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнээ ийн өндөрлүүлсэн юм.
2025-06-24

25 жилийн дараа Монголд таван хүн тутмын нэг нь ахмад настан болно

ГБХНХЯ, Монгол дахь НҮБ-ын Хүн амын сан хамтран “Эрх тэгш байдал, тэгш оролцоог эрчимжүүлэх нь: Монгол Улсын үе хоорондын ба жендерт тулгуурласан эдийн засгийн асуудал” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тодруулбал, манай улсын хөдөлмөрийн насны хүн ам тогтвортой өсөж буй нь эдийн засаг, хөгжлийн хувьд эерэг нөлөөтэй боловч энэ өөрчлөлт удаан хугацаанд үргэлжлэхгүй байх магадлалтай. Дэлхий даяар насжилт нэмэгдэж, төрөлт багасаж буй нь тэтгэврийн санд ирэх ачааллыг нэмж, улс орнууд эрүүл мэнд, боловсролын зардалдаа өөрчлөлт оруулах, хүн амын бүлгүүдэд чиглэсэн орлого, зарлагын бодлогыг дахин тооцоолох шаардлага үүсэж байгаа талаар онцлов.
2025-06-23

“Үндэсний наадам-2025” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах нь

Манай улсыг зорин ирж буй жуулчдын хамгийн их хүлээдэг, сонирхдог арга хэмжээ бол Үндэсний их баяр наадам юм. Энэ жилийн наадмыг угтан “Сая мөнх” ХХК-иас “Үндэсний наадам-2025” үзэсгэлэн, худалдааг ирэх сарын 1-5-нд Улсын их дэлгүүрийн өмнөх усан оргилууртай, нийтийн эзэмшлийн талбайд зохион байгуулахаар ажиллаж байна.
2025-06-23

Булган ууланд дахин 21 янгир нутагшууллаа

Архангай аймгийн төв Эрдэнэбулган сумд орших Булган ууланд өнгөрөгч бямба гарагт 21 тооны янгир нутагшуулав. 1999 онд ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн “Монгол 99” холбооны санаачилгаар 2023 оноос эхлэн Богд хан уулнаас Булган ууланд янгир шилжүүлэн нутагшуулсан юм. Анх 13 янгирыг тус ууланд тавьсан нь өдгөө 50 гаруй тоо толгойд хүрсэн аж.
2025-06-23

Ажил хаялтаас болж Луврын музей үйл ажиллагаагаа түр зогсоов

Дэлхийн хамгийн олон жуулчин хүлээн авдаг Луврын музейн хэт их ачааллаас болж ажилтнууд нь ажил хаялт зарласнаар үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоосон байна. Музейн тайлбарлагчид, тасалбар борлуулагчид, хамгаалалтын ажилтнуудын оролцсон энгийн уулзалт гэнэт бүрэн хэмжээний ажил хаялт болж хувирсан бөгөөд өдөр тутмын ажлын нөхцөл байдал “тэсэшгүй болсон” гэж үзэн тэд ийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Өнгөрсөн онд 8.7 сая жуулчин хүлээн авсан тус музейн амралтын өрөө хүрэлцэхгүй, үйлчилгээний талбайн багтаамж хангалтгүй болж, орчин үеийн хэрэгцээнд нийцэхгүй дэд бүтэц зэргээс үүдэн хүндхэн сорилттой тулгарсан аж.
2025-06-23