Газын оршин суугчдын 90 гаруй хувь нь хүнсний хомсдолд орж, 65 хувь нь ундны цэвэр усаар гачигдаж буй өнөөгийн хүнд нөхцөл байдал нь НҮБ Газын зурвасыг өлсгөлөнгийн бүс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд хангалттай байна гэж Газын Эрүүл мэндийн яамны ерөнхий захирал Мунир аль-Бараш “Anadolu” агентлагт мэдэгдэв.
"Газчуудын 91 орчим хувь нь хүнсний нэн хомсдолд орсон бол өөр 65 хувь нь ундны цэвэр усаар гачигдсан. Хүүхдүүд болон хөхүүл эхчүүдийн 92 орчим хувь нь хоол хүнсний хурц дутагдалд орсон нь тэдний амь насанд шууд аюул учирч байна" гэж тэрбээр хэллээ.
Пүрэв гарагийн өглөө Газын зурвасын Эрүүл мэндийн яам дэлхийн өнцөг булан бүрээс эрүүл мэндийн, хүмүүнлэгийн байгууллага, идэвхтнүүдийг мөргөлдөөний бүсэд байгаа Палестин хүүхдүүдийг дэмжих долоо хоногийн кампанит ажил явуулахыг уриалж, эмнэлгийн багийг тус бүс руу илгээж, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сэргээхийг эрэлхийлэв.
Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, 3-р сарын 18-наас хойш Израиль дахин гал нээснээр Газын зурваст 2300 гаруй хүн амиа алдаж, 6000 гаруй хүн шархадсан байна.
Гуравдугаар сарын 18-ны шөнө Израилийн батлан хамгаалах хүчин Газын зурваст дахин цохилт өгчээ. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хэлэхдээ, Палестины Хамас хөдөлгөөн гал зогсоох хугацааг сунгаж, барьцаалагдсан хүмүүсийг суллах АНУ-ын төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзсан тул бид цохилтоо үргэлжилсэн гэжээ.
Израиль болон ХАМАС-ын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр гуравдугаар сарын 1-нд албан ёсоор дуусгавар болсон ч Газын зурвас дахь мөргөөлдөөнийг зохицуулах хэлэлцээрт талуудыг татан оролцуулах зуучлагчдын зүтгэл мөргөлдөөнийг дахин эхлээгүй байна.
Гэсэн хэдий ч Израиль зурвась цахилгаан нийлүүлэхийг зогсоож, хүмүүнлэгийн тусламж ачсан ачааны машинуудыг нэвтрүүлэхийг хаажээ.