Энэтхэг, Пакистан улсууд биенээ дайнаар сүрдүүлж, хилээ хаав. Өнгөрсөн сарын 22-нд лалын шашинтнууд Кашмир мужид хэсэг аялагч, жуулчлагчийг буудсаны улмаас ийм алхам хийцгээсэн бөгөөд Нью-Дели үүнээс болж Исламабадыг “хил орчмын алан хядах ажиллагааг дэмжлээ” хэмээн буруутгалаа.
Кашмирын Энэтхэгийн хэсэгт байх Байсаран хөндий бол залуу ой, цэвэр тунгалаг уст нууруудаараа гайхуулсан үзэсгэлэнт сайхан нутаг. Чухам энд Болливудын алдартай кинонуудын зургийг авсан байдаг. Гэтэл дөрөвдүгээр сарын 22-нд төдийлөн нэрд гараагүй “Эсэргүүцлийн фронт” хэмээх алан хядах бүлэглэлийн таван этгээд хядлага үйлдсэн байна. Автомат буугаар зэвсэглэсэн тэд замдаа тааралдсан лалын шашинт бус хүмүүсийг устгаж орхижээ. Нийтдээ 28 хүн амиа алдаж, 20 иргэншархадсан аж. Тэд бүгд Энэтхэгийн иргэн байв.
Аллага үйлдэгчдийн төв байр, бааз, лагерьнь Пакистаны нутаг дэвсгэр дээр байдаг аж. Энэ бүлэглэлийг Пакистаны цэргийнхэн үүсгэн байгуулж, одоо хэр нь санхүүжүүлдэг юм байна. “Бид тэдний хэн болохыг тодорхойлж, мөрдөн мөшгөөд, толгой дараалан цээрлүүлнэ. Газрын мухраас ч тэднийг олох болно. Алан хядах үйлдэлдээзохих ял эдлэхгүй өнгөрөх ёсгүй. Шударга ёсыг ялуулахын тулд чармайх болно” гэж Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хэлсэн байна. Тэгвэл Исламабад огт өөр байр суурьтай, жуулчлагчдын аминд хүрсэнд зовниж буйгаа илэрхийлсэн ч уг үйлдэлд Пакистаны тал хамаатайг үгүйсгэжээ. Харин ч “Олон улсын эрх, Кашмирын оршин суугчдын тухайд НҮБ-ын тогтоолыгмөрдөөгүй” гэж үзэж, бурууг Энэтхэгийн удирдлагад тохохыг оролдсон аж. Түүнээс гадна гал зогсоохоос аваад олон улсын худалдаа хүртэлх хоёр талын харилцааг тусгасан бараг бүх гэрээ, хэлэлцээрийн үйлчлэлийг түр зогсоохоор шийдэв.
Цаашдаа 48 цагийн хугацаанд Кашмирын эргэн тойронд хямрал газар авч, Энэтхэгт байсан пакистан хүмүүсийн тусгай зөвшөөрлийг Нью-Дели хүчингүй болгон, тэднийг дөрөвдүгээр сарын 27-ны дотор гарч явахыг шаардлаа. Дараа нь Пакистаны ЭСЯ-ны тэнгисийн болон агаарын цэргийн бүх зөвлөхийг итгэл үзүүлж үл болох хүмүүс хэмээн зарлаж, гарчявахыгшаардаадПакистанд байсан өөрийн дипломатуудын үлэмж хэсгийг эргүүлэн татжээ. Хамгийн гол нь 1960 оноос мөрдөж ирсэн Инд мөрний усны нөөцийг хуваарилах асуудлыг зохицуулж ирсэн гэрээний үйлчлэлийг Энэтхэг түр зогсоосон байна. Энэ нь Пакистаны Засгийн газрын үйл ажиллагааны хариуд Энэтхэгийн Гадаад хэргийн яамнаасавсан арга хэмжээ юм. Энэ гэрээ тус хоёр улсын харилцааг 60 гаруй жил зохицуулж ирсэн тулгын чулуу байв. Гималайн уулнаас эх авдаг Инд мөрний урсгалыг Энэтхэгийн барьсан далангаар зохицуулж ирсэн бөгөөд түүний ус олон арван сая пакистан хүний хувь заяаг шийдэж өдийнхүрсэнбайх юм. Энэтхэгийн эрх баригчдын гаргасан энэ хэтэрхий зоримог шийдвэр Пакистаны удирдлагын бухимдлыг төрүүлснээс Энэтхэгийн энэ алхмыг дайны хэмжээнд үнэлж, зөрчил тэмцэл эхлэхэд бэлэн байхыг иргэддээ Исламабад уриалсан байна. Аль аль нь цөмийн зэвсэгтэй болохыг сануулахаа ч хоёр тал мартсангүй. Тэгэхдээ үй олноор хөнөөх зэвсгийг биебиеийнхээ эсрэг хэрэглэхийг одоогоор завдсангүй, шаардлагатай гэж үзвэл хэрэглэхээс ч бас буцахгүй янзтай байлаа.
Хоёр талын мэдээлснээр дөрөвдүгээр сарын 25-ны шөнө залгаа хил дээр эхний харилцан буудалцаан болсон байна. Өөрийнхөө нутаг руу нэвтрэх гэсэн дөрвөн ч оролдлогыг нь няцаасан хэмээн Дели мэдэгдэв. Пакистаны талд олзлогдсон энэтхэг цэргийг харуулсан бичлэгийг нийгмийн сүлжээгээр цацаж эхэлжээ. Тэр цэрэг харуулд гарч байх үедээ санамсаргүй Пакистаны цэргүүдийн байрлалд ороод ирчихсэн байв.
Аль аль тал нь одоогоор цэргийн ажиллагаа явуулахад хүрээгүй байна. Тэгэхдээ энэ нь Энэтхэг ч, Пакистан ч үйлдлээ ахиулахад бэлэн бус байгааг илтгэж буй юм биш. Урссан цусны төлөөх хонзон бол Энэтхэгийн хувьд үндэсний нэр төрийн хэрэг. Кашмирын лалын шашинт хүн амын эрхийг хамгаалахад бэлэн байх нь ч Исламабадын хувьд үүнтэй эн тэнцэх үйл юм.
Кашмирт өдөөсөн зөрчил ойрын үед хэрхэн өрнөхийг таахад бэрх. Хил орчмын газар нутаг дээр хоёр арми сүүлийн олон арван жил янз бүрийн шалтгаанаар байнга “гар зөрүүлсээр” ирсэн байдаг. Энэ удаад цэргийн техник, нисэх хүчин ашиглан өргөн цар хүрээтэй байлдаан хийхгүй л болов уу. Харин нутгийн гүнд алан хядагчдын баазуудад агаарын цохилт өгч болзошгүй. Ийм тохиолдол 2019 онд болж байсан юм. Нисгэгчгүй агаарын төхөөрөмж ашиглах магадлал илүүтэй ч Энэтхэг өөрөө энэ салбарт ихээхэн хоцрогдож яваа, байлдааны дроны нөөц ч хангалтгүй. Тэгэхдээ ийм үйлдлийг Пакистаны армийн эсрэг хийхгүй, харин алан хядагч бүлэглэлүүдтэй тэмцэхэд зориулж хийж мэднэ. Хилийн зөрчилдөөн төдийд ялахын тулд Энэтхэг ч, Пакистан ч цөмийн зэвсэг хэрэглэж төр, улсаа болон олон сая хүний амийг золих эрсдэлтэй үйлдэл хийхгүй биз. Хэрэв цөмийн зэвсэг хэрэглэвэл Пакистан тусгаар тогтносон улсын хувиар оршин тогтнохоо байж, Энэтхэг нь ХХ зууны эх рүү буцаан хаягдах болно гэж шинжээчид үзэж байна. Энэтхэгийн буруутгалыг шинжээчид няцаахгүй байгаа юм. Янз бүрийн цаг үед Пакистан улс алан хядагч бүлэглэлүүд нэг бус удаа “төрүүлж”, санхүүжүүлж, яваандаа тэд нь хяналтаас нь гарч байжээ. “Цэрэгжсэн энэ зэвсэгт бүлэглэлүүд Засгийн газартаа харьяалтай нэртэй ч үнэн хэрэг дээрээ бүрэн биеэ даасан байдалтай. Энэтхэгийн талаар баримтлах өөрийн бодлоготой. Тухайлбал, ISI л гэхэд “Талибан” тэжээж байдаг. Кашмир гэх мужийн асуудал Пакистаны нийгмийн сэтгэхүйд чухал байр эзэлдэг. Эрх чөлөөнийхөө төлөө лалын шашинтнуудын тэмцэлд туслах нь Пакистаны эрх баригчдын хувьд ариун үүрэг байсаар ирсэн.
Энэ бол нэлээн хэдэн өдрийн өмнө дэлхий дахинд түгж байсан мэдээлэл.
***
Ойрын үед бидний сонорт дуулдсанаар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Пакистаны “алан хядагч дэд бүтцүүд”-ийн эсрэг явуулж байсан тусгай ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргасан байна. Ингээд байлдааны ажиллагаа тавдугаар сарын 10-нд зогсох ёстой байжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ч манай зуучлалаар Энэтхэг, Пакистан улсууд галаа даруй зогсоохоор боллоо гэж мэдэгдэв. Гэвч Энэтхэгийн эсрэг томоохон цэргийн ажиллагаа эхэлж буйг яг энэ өдрийн шөнө нь Пакистаны Засгийн газар зарласнаар цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хоорондын зөрчил шинэ түвшинд гарлаа.
Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф “Манай тусгаар тогтнолд хэн нэгэн заналхийлбэл өөрийгөө хамгаалахын тулд боломжтой бүхнийг хийнэ” гэж тэр орой ард түмэндээ хандахдаа хэлжээ. Бямба гаригт (тавдугаар сарын 10) хүрсэн бидний харилцан ойлголцлыг Пакистан хэд хэдэн удаа зөрчлөө. Тохирох хариуг нь өгөхөд манай зэвсэгт хүчин бэлэн гэж Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри мэдэгдлээ. Энэтхэгийн хяналтад байгаа Кашмирын газар нутагт дэлбэрэлтийн чимээ сонсогдож байна гэж ВВС-гийн сурвалжлагч мэдээлсэн бол баруун районд нь нисгэгчгүй төхөөрөмжүүд ажиглагдлаа хэмээн Энэтхэгийн эрх баригчид ярьжээ. Энэтхэг-Оросын хамтарсан үйлдвэрийн бүтээгдэхүүн болох дуунаас хурдан пуужингийн агуулахыг нь устгаж, нисэх хүчний нь баазад цохилт өглөө хэмээн Пакистаны арми удалгүй мэдээлжээ. Тэгвэл Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Викрам Мисри болон Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Виоминка Сингх нар Пакистаны цохилт цэргийн баазад хохирол учруулаагүй, тэдний өгч буй мэдээлэл “хорон зорилготой ташаа зүйл” гэж үзсэн байна.
Тавдугаар сарын 7-ноос эхлэн хоёр тал буудалцаж, гал зогсоох тохиролцоогоо зөрчжээ. Үүнээсхойш амь үрэгдсэн хүний тоог яс гаргах боломжгүй байгаа ч дор хаяж 48 иргэнзолиос болсон гэж мэдээлсэн байна.
Энэтхэг, Пакистан улсууд харилцан пуужин харвасаар л байна. Нисгэгчгүй төхөөрөмжөөр хэд хоног байлдсаны эцэст тус хоёр улс маш тодорхойгүй, тун аюултай газар нутаг болж хувираад буй аж. Одоогийн мөргөлдөөний цар хэмжээ хийгээд учруулж буй хохирлын хувьд сүүлийн 30 жилд байгаагүй хөнөөлтэй гэж шинжээчид үзэж байна.
Р.Жаргалант