Дампуу компанид давуу эрх олгосон тендерчид хэн бэ
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар долоон жилийн өмнөөс харилцан тохиролцож, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн гэрээг үзэглэн улмаар 2019 онд Солонгосын “Ки-Ди-Эйч-И Си” (KDHEC), “Ки-Ди-Эйч-Си” (KDHC) болон манай “Грин энержи интернэйшнл” (GEI) компаниудтай зөвлөх үйлчилгээний ажлаа гэрээлж байсан “Арван аймгийн төвд дулааны станц барих төсөл” цаасан дээрх хоосон мөрөөдөл болов. Цар тахал, түүний дараах нийгэм, эдийн засгийн хямрал, хоёр ч удаагийн УИХ-ын сонгууль гэх мэт олон талын сорилт бэрхшээл бүхнийг даван туулсны эцэст ажлаа хүлээлгэж өгөхөд жил хүрэхгүй хугацаа үлдээд байтал төслийн ерөнхий гүйцэтгэгч БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани дампуурлаа зарлахад хүрчээ.
2025-05-13
“Мэдлэг бэлэглэе” хөтөлбөрийг ерөнхий боловсролын 412 сургуульд нэвтрүүлэхээр төлөвлөжээ
Оюутны “Мэдлэг бэлэглэе” тэтгэлэгт хөтөлбөр нь 2024 оноос хэрэгжиж эхэлсэн. “Динза”, “Цондоолой Цүндээлэй хоёр” комикс номын анхны уншигчид дараагийн үеийн уншигчид болон эцэг эхчүүдэд ном унших соёлыг суулгах олон талт ажил хийж, олсон орлогоороо цалин болон тэтгэлэг авдгаараа онцлогтой. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн эхний жилдээ л 157 оюутныг хамруулж, 80 гаруй сая төгрөгийн цалин тэтгэлэг олгожээ.
2025-05-12
“Дугуйтай Улаанбаатар” өдөрлөгт 188 хүн өрсөлджээ
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дугуйтай Улаанбаатар-2025” арга хэмжээний сонирхогчдын болон мэргэжлийн төрөлд 188 хүн өрсөлдлөө. Тухайлбал, засмал замын төрөлд 108 дугуйчин оролцсон бол мэргэжлийнхэд нь 55 тамирчин өрсөлджээ.
2025-05-12
Говийн бүсэд 38 төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Говийн бүсэд тээвэр логистик, хот байгуулалт, боомт, соёл, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, үйлдвэр, үйлчилгээний зэрэг нийт 38 төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2025-05-12
Америкт төрсөн анхны Тэргүүн хамба
Дэлхийд 1.4 тэрбум хүн шүтдэг католик шашны 267 дахь тэргүүнийг сонгох үйл явдал түрүүчийн тэргүүн хамбыг жанч халсны дараа энэ сарын 7-ноос эхлэн хамба нарын саналыг гурван удаа хураасны эцэст хэд хоногийн өмнө шийдвэрлэгдэв. Шинэ тэргүүн хамбын ширээнд 69 настай Роберто Фрэнсис Прево сонгогдож, XIV Лев нэрээр эрдэнийн сэнтийд залрах боллоо. Энэ хүн 1955 онд АНУын Чикагод төржээ.
2025-05-12
Хаврын мод тариалалт эхэллээ
Мод тарих тохиромжтой хугацаа нь хавар, намрын улиралд тохиодог. Энэ жилийн хаврын мод тариалалтад Зэвсэгт хүчний Жанжин штабын бие бүрэлдэхүүн идэвхийлэн оролцлоо.
2025-05-12
Мартахын аргагүй "Ялалтын вальс" бүжицгээжээ
Русский дом буюу РЦНК-д өнгөрсөн амралтын өдрүүдээр Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан цуврал үйл явдал, өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгийн хөтөлбөр нь баялаг аж. Энэ үдэш цэргийн алдар, эв нэгдэл, ой санамж сэргэж, тоглолтууд нь олон нийтийг баяр баясгаланд автуулж, нэгтгэсэн мартагдашгүй үйл явдлууд өрнөжээ.
2025-05-12