Олон улсын уран бүтээлчид нэг тайзнаа гарахад цөөн хоног үлдээд байна. Тодорхой хэлбэл, Солонгосын алдарт Big Bang хамтлагийн гишүүн TAEYANG, black pink дуучин AILEE нарын оролцох "SUPER CONCERT 2025" тоглолт энэ сарын 21-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Монгол уран бүтээлчдээс тоглолтод mxrningstar, FOUX, DOID, Tsetse, AM-C нар оролцоно. Мөн сүүлийн мөчид нууц артистийн нэр задарна.
Тоглолтын үеэр 300-500 хамгаалалтын ажилтан үзэгчдийн аюулгүй байдлыг ханган ажиллана хэмээн зохион байгуулагчид мэдээллээ. Товчхондоо, 𝐄𝐕𝐀𝐍𝐃𝐈𝐒 𝐄𝐧𝐭𝐞𝐫𝐭𝐚𝐢𝐧𝐦𝐞𝐧𝐭 үзэгчдийн аюулгүй байдлыг чухалчилж, тоглолт хийнэ гэсэн юм.