Амаржих газрууд авлига авна, төрүүллээ гэж бас төсөв цөлмөдөг болох нь
Төрөх эмнэлэгт амаржсан эх, нярайд ямар нэгэн хүндрэлгүй л бол эмчилгээ хийдэггүй. Нэг ч аминдэм, дусал залгахгүйгээр эмнэлгээс гаргах нь нийтлэг. Харин ч эсрэгээрээ эхчүүд төрөх эмнэлгээс шаарддаг нэг удаагийн живх, тос, хуурай, нойтон цаас зэрэг ахуйн зүйлийг өөрсдөө бэлтгэсээр ирсэн. Хэн, хэзээ, яагаад, ийм тушаал шийдвэр гаргасан нь тодорхойгүй.
2025-01-23
“Агаарын бохирдол ихэссэн нь 1984 оноос хойш нэг ч ДЦС бариагүйтэй холбоотой”
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооныхон агаарын бохирдол, утааны асуудалтай холбоотойгоор “Түлш, зуухны стандарт ба хяналт” сэдэвт дэд хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Ирэх сард зохион байгуулах утааны сонсголыг угтан уг хэлэлцүүлгийг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэе.
2025-01-23
“Цагаан сараа гуравдугаар сарын 1-нд тэмдэглэнэ”
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийнхэн хамтран өнөө жилийн Цагаан сарын баярыг хэзээ тэмдэглэх талаар өчигдөр мэдээлэл өглөө.
2025-01-22
Монголчуудад инээмсэглэхийг заая
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана “Хүүхдүүддээ инээмсэглэхийг заая. Бид яагаад дулаахан инээмсэглэдэг үндэстэн байж болохгүй гэж” хэмээн нийгмийн сүлжээнд бичиж, уриалга дэвшүүлж байсан нь саяхан.
2025-01-22
Гадаад зээл, тэтгэлгийн мэдээлэл нууцлаг, “тусгай хамгаалалт”-д хэвээр байна
Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадын болон дотоодын их сургуульд суралцаж төгссөн хоёр оюутан байлаа гэж бодъё. Гадаадын их сургуульд суралцсан мэргэжилтэн дөрвөн жилийн хугацаанд харьцангуй өндөр буюу 300 орчим сая төгрөгийн санхүүжилт авчээ. Харин дотоодын сургуулиа “бараадсан” оюутан найман сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна.
2025-01-20
Дипломат албан дахь “бялуу”-ны хуваарилалт
Монгол Улсаас гадаад орнуудад суух Элчин сайд, консулын томилгоо өнгөрсөн оны төгсгөлөөс эхэлсэн. Нийт 23 оронд суух Элчин сайдын бүрэн эрхийн хугацаа дуусаад буй.
2025-01-20
Үл тоогдсон жагсаал өлсгөлөнгөөр үргэлжилнэ
“Засгийн газар огцор” жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжилж байна. Эрх чөлөөний эвсэл намынхан энэ сарын 22 хүртэл жагсана гэж буй. Тэр хүртэл зорилго нь биелнэ хэмээн тооцсон бололтой. Утаа, түгжрэл, татварын нэмэгдэл, авлига хэрээс хэтэрснийг эсэргүүцэж, энэ бүхний эсрэг шийдэл гаргаж чадахгүй байна хэмээн үзсэн иргэдийн төлөөлөл ийнхүү жагсаж байгаа юм.
2025-01-17
Хэл зохиолын хүрээлэнгийнхэн хийцгүйрч байна
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн монгол хэлнийхээ үгийг буруу тайлбарласнаас Үндсэн хуульд заасан, үзэл бодлоо илэрхийлэх эрх хязгаарлагдаж, нэгэн иргэн 30 хоног баривчлах шийтгэл хүлээсэн харамсалтай үйл явдлын гэрч нь бид боллоо.
2025-01-17
Барилгын салбарт үүрлэсэн залилагчид
“Ковид-19” цар тахлын үеэс уналтад орсон барилгын салбар сэхэл авалгүй байсаар эцэстээ луйварчдын үүр болжээ. Барилга барих тусгай зөвшөөрөлтэй л бол ямар нэгэн аргаар газар авсан этгээд орон сууцжуулна гэж сайхан амлах замаар олон хүнийг залилах явдал гаарсныг хуульчид хэлж байна. Гэвч эцсийн дүндээ орон сууц захиалсан иргэд цаасан дээр “сүндэрлэсэн”, гоё барилгын зурагтай л үлдэх тохиолдол цөөнгүй гарах болов.
2025-01-16
“Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихсэж байна”
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл хангах ажлын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь болох “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цаашдын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
2025-01-16
Дархан-Уул дараагийн Улаанбаатар болох уу
Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шилжин суурьшсан нь улсын хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болж байна. Үүний дараа Орхон (7036), Төв (5436), Сэлэнгэ (4585) аймаг жагсжээ. Дархан-Уул аймагт албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 110 мянга гаруй бол их, дээд сургууль, коллежид суралцагсад, түр оршин суугчдыг оруулбал 130 мянгыг давах гэнэ.
2025-01-15