“Чухагийн багачууд” цэцэрлэгт 133 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхан “нүүж иржээ”.
Хүүхэд, багачууд шуугилдаж, бужигнаж л байвал ойр орчимд нь цэцэрлэг, сургууль бий. Ха рин хотхоны бага сургууль орчимд эл хуль байв. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь “Чухаг” хотхоны орон сууцын нэгдүгээр дав хар буюу хуучин “Чухагийн багачууд” цэцэрлэгт нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүд “нүүж иржээ”. Тухайн сургууль 640 хүүхдийн багтаамжтай ч 2300 сурагч тай, гурван ээлжээр хичээллэхдээ тулсан аж. Харин энэ хичээлийн жилээс ачаалал өндөртэй сургуулиудын дэргэд хотхоны бага сургууль нээсэн юм. Одоогоор нийслэлийн 21 байршилд хотхоны бага сургууль нээж, үүнд 9000 гаруй хүүхэд сурч буй гэх мэдээллийг Боловсролын яамныхан өглөө. Эдгээр сургуулийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг нийс лэлийн Боловсролын газар хариуцаж буй гэнэ. Хот хоны сургуулийн байрны тав нь төрийн өмчийн, долоо нь хувийн хэвшлийн цэцэрлэгийнх аж. Мөн орон сууцын нэгдүгээр давхрын үйлчилгээний газар, аж ахуйн нэгжүүдийн байрыг түрээслэн, төвх нүүлжээ. Түүнчлэн зарим хувийн сургуулийн нэг жигүүрт ч байрласан гэнэ.
Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн салбар буюу дээр дурд сан хотхоны бага сургуульд ур жигдар 12.50 цагт очлоо. Өдрийн ээлж хүлээлцэх гээд сургууль дотор хөл хөдөлгөөн их тэй байв. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ гадуур хувц сыг тайлахад тусалж, үүнийг нь багачууд үүдний шүүгээндээ эвлэгхэн хийчхээд анги руугаа гүйлдэнэ. Хувийн цэцэрлэг байсан бай рыг ийн түрээслэн сургуулийн зохион бай гуу лал тад оруулсан тул орчин нөхцөл нь хүүхдийн ан хаарал татахуйц юм. Мод, цэцэг, навчаар чим сэн, туулайн бөжин, барын бамбарын дүрслэл бү хий зурагт хана, өнгө, гэрэл чимэглэл сайтай орчин угтав. Үнэхээр л цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулсан орчин юм. A5 “Чухагийн багачууд” цэцэрлэгт 133 дугаар сургуулийн нэг, хоёрдугаар ангийнхан “нүүж иржээ”. Харин бага анги буюу 15 дугаар ангийнханд хэр зохимжтой вэ гэсэн бо дол төрснийг нуух юун. Учир нь энд биеийн та мирын хичээл орох спорт заалгүй, гал то гооны өрөөнд ажиллах тогооч дутагдалтай аж. Хотхоны бусад сургууль ч мөн адил спорт заалгүй, нэг өрөөгөө тохижуулж, биеийн та мирын хичээлээ аргацаадаг байна. Нэг, хоёрдугаар ан гийнхан нас, бие махбодын онц логтоо то хирсон дасгал хөдөлгөөн хийхээс том спорт заал хэрэггүй хэмээн үүний гээ цагаатгасан. Эл сур гуулийн хувьд гоо зүйн өрөөг тохижуулж, би еийн тамирын хичээл орж буй. Цэцэрлэгийн гал тогооны өрөөг ашиглан, хүүхдүүдэд ха луун хоол, цай өгдөг аж. Гэхдээ хүн хүчний дутагдлаас болж 133 дугаар сургуулийн төв байрнаас тогооч ирж ажилладаг гэнэ. Тус сургуулийн сургалтын менежер Б.Бямбаахүү “Энд нийт найман бүлэгт 1-2 дугаар ангийн 270 хүүхэд сурч байна. Төв хичээлийн байранд дунд, 157 дугаар сургуульд ахлах ангийн сурагчид хи чээллэдэг. Хотхоны сургуультай болсноор хүүх дүүд гэртээ ойрхон, аюулгүй орчинд сурч буй нь сайшаалтай. Мөн анги бүр дотроо ариун цэврийн өрөөтэй. Зургаан настай хүүхдэд то хир сон суултуур, гар угаах тосгууртай. Төв сур гуулиасаа 300 орчим метр зайтай учраас багш, ажилтнууд ирж ажиллахад асуудалгүй. Дуу хөг жим, биеийн тамирын багш ирж ажилладаг, бага ангийн багш нар эндээ байдаг” гэв.
Гоо зүйн танхимыг биеийн тамирын заал болгон ашиглаж байна.
Боловсролын салбарт 31 дэх жилдээ ажиллаж буй бага ангийн багш Б.Одонтуяа “Нэг, хоёрдугаар ангийнханд цэцэрлэгийн энэ орчин нь илүү зохицож байна. Гэрт ойр гэдгээрээ хүүх дэд ээлтэй, багш нарт ч амар. Манай анги 37 хүүхэдтэй. Ширээ сандал, тоглоом, ухаалаг самбар гээд хэрэгтэй бүх л тоног төхөөрөм жөөр хангаж өгсөн. Нэгдүгээр ангийн шинэ чилсэн хөтөлбөрийн дагуу есдүгээр сар бү хэлдээ сургуульдаа дасан зохицох үйл ажиллагаа өрнөлөө. Сургуулийн сэтгэл зүй чийн судалгаагаар хүүхдүүд хичээлдээ ирэх их дурЗургаа, долоон настнуудыг л аргацаасан хотхоны сургууль Гоо зүйн танхимыг биеийн тамирын заал болгон ашиглаж байна. Цэцэрлэгийн хоёр байрыг хотхоны сургууль болгож, 58 дугаар сургуулийн хүүхдүүд хичээллэж буй нь. түрээсний төлбөр төлөхгүй нь нэг давуу тал болжээ. Анги болгон ариун цэврийн өрөөтэй учир хүүхдүүд коридороор гүйхгүй, чимээ шуугиан багатай юм. Хүүхдүүдийг дунд анги руу ороход нь төв сургууль руу шилжүүлэх аж. тай байна гэсэн үр дүн гарсан” гэв.
Нийс лэлийн төсвөөс таван тэрбум төгрөгөөр хотхоны бага сургуулийн ширээ сандал, ухаалаг самбар, хичээлийн хэрэглэгдэхүүн зэргийг худалдан авч, тохижуулсан гэнэ. Хотхоны сургуульд “school police”-ийн үүрэг гүйцэтгэж буй М.Намжил дорж хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гэж автобус, унаа хүлээхгүй, түгжрэлд орохгүй нь сайхан хэмээн онцолсон. Анги танхимыг зур гаан настай хүүхдийн сэтгэхүйд зориулж тохижуулсан нь таалагдсан хэмээн ам сайтай байв. Харин сургуулийн захирал нь хотхоны сургууль хэдийгээр ачаалал бууруулж байгаа ч нэгэн дээвэр доор сургалтын үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байдгийг учирласан юм. Иймд шинэ сургууль барих шаардлагатайг ч хэлсэн.
Бид мөн нийслэлийн ерөнхий боловсролын “Эрдмийн хөтөч” буюу 58 дугаар сургуулийн салбар, хотхоны бага сургуулийн үйл ажиллагаа тай танилцсан юм. Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хорооны хүүхдүүд эл сургуульд суралц даг юм байна. Дамбадаржайлин хийдийн ойролцоо оршдог “Эрдмийн хөтөч” сургууль нь хичээлийн дөрвөн байртай. Энэ хичээлийн жи лээс хотхоны мөн төрөлжсөн ахлах сургууль тай болжээ. Бүхэлдээ гэр хороолол дунд Хотхоны сургууль нь ийн дамжин өнгөрүүлэх төдий л үүрэгтэй гэхэд хилсдэхгүй нь. Өөрөөр хэлбэл, шинэ цэцэрлэг, сургууль барихын оронд түр гал намжаасан хэрэг. Мэдээж балчир хүүхдүүдийг өвлийн хүйтэнд хол газар зөөхгүй, гэрт ойрхон гэдэг давуу талыг үгүйсгэх аргагүй. Гэвч анх наа саа сургуулийн зориулалтаар бариагүй байрлах тус сургуульд хүүхдүүд 5-6 км-ээс алхаж ирдэг байж. Мөн л гурван ээлжээр хичээл лэхээс өөр аргагүйд хүрчээ. Харин өдгөө хотхоны бага сургуулийн зориулалтаар 36, 109 дүгээр цэцэрлэгийн байрыг ашиглаж, үйл ажиллагаагаа явуулж буй. Дүүргийн хө рөнгө оруулалтаар иж бүрэн засвар хийж, 1-4 дүгээр ангийн сурагчид хичээллэх болсныг тухайн сургуулийн бага ангийн сургалтын менежер, зөвлөх багш Б.Норов хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн хичээлийн жилүүдэд “Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолбор”-ын ойролцоох хичээлийн байранд 3-5 дугаар ангийн сурагчдыг хүүхдийн автобусаар зөөж, хүргэдэг байсан. Хотхоны сургуультай болсноор ингэж зөөх шаардлагагүй боллоо. Одоо манайх үндсэн хичээлийн байраас гадна хоёр цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тухайлбал, 36 дугаар цэцэрлэгт нэгдүгээр ангийн есөн бүлгийн 372 сурагч хоёр ээлжээр хичээллэж байна. Харин 109 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгад дөрөвдүгээр ангийн найман бүлгийн 337 сурагч хоёр ээлжлээр хичээллэдэг. Нийт 17 бүлгийн 709 сурагч хичээллэж байна. Нэг ангид дунджаар 40 хүүхэд сурдаг” гэв. Цэцэрлэгийн хуучин гал тогоог ашиглаж, үдийн хоолоо хий дэг аж. Мөн л спорт заалгүй тул хүүхдүүд сургуулийнхаа төв байранд очиж, биеийн тамирын хичээлдээ ордог байна.
Цэцэрлэгийн хоёр байрыг хотхоны сургууль болгож, 58 дугаар сургуулийн хүүхдүүд хичээллэж буй нь.
Тухайн хороо хүн ам ихтэй учир жил бүр нэгдүгээр ангид 400 орчим хүүхэд элсэн суралцдаг аж. Улсын өмчийн цэцэрлэг тул бай ранд сургалтын үйл ажиллагаа явуулж буй тул спорт заал, гал тогооноос эхлээд бэрхшээл бий. Гэхдээ эцэг, эхчүүдийн тухайд үүнийг бэрх шээл гэхээс илүү хүүхэд нь тохилог орчинд сурах болсонд олзуурхаж байна. Уг нь сургууль, цэцэрлэгийн байрыг анх наас нь стандартын дагуу барьж, хүүхдийн су рах эрхийг хангах нь төр засгийн үүрэг юм.
Хотын төвийн зургаан дүүргийн Чингэл тэй гээс бусдад нь хотхоны бага сургууль байгуулжээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт зургаан байр шилд эл сургуулийг нээсэн бол Баянзүрх удаалж байна. Хүн амын тоогоороо тэргүүлж буй Баянзүрх дүүргийн 16 хорооны нутагт байрлах нийслэлийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн захиралтай холбогдож хотхоны сургуулийн нөхцөл байдлын талаар тодруулахад “Манай сургууль 1880 хүүхдийн хүчин чадалтай ч 5400 сурагч хичээллэдэг. Иймд ачааллыг сааруулж, 189 дүгээр сургуульд 400 хүүх дээ сургаж байна. Энэ хичээлийн жилээс хот хоны бага сургуультай болж, нэгдүгээр ангийн хүүхдүүдийг хоёр ээлжээр хичээллүүлж байгаа” гэв. Харьяаллын дагуух сургуульдаа “баг таж, шингэхгүй” болсон хүүхдүүд өөр сургууль царайчилсан, нэг ангидаа 40-50-иулаа чихэлд сэн байдал өдгөө ч хэвээр. Тухайлбал, хамгийн олон сурагчтай сургуулийн нэг гэгддэг Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн ойр хавьд хотхоны сургууль болгочих цэцэрлэг, объект байхгүй тул нөхцөл байдал хүнд хэвээр үлджээ.
Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын бүтцийг дахин төлөвлөн, ча нар, хүртээмжийг сайжруулж, төсвийн зар цуу лалтын үр ашгийг нэмэх “мэргэн санаа”-ных нь нэг энэхүү хотхоны бага сургууль байгуулах байв. Эл шинэчлэлд 2026 оны төсвийн тодотголд 50 тэрбум төгрөг тусгуулснаа Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Үүний 13.9 тэрбум нь ачаалал өндөртэй байршлуудад сургуулийн зориулалттай барилга түрээслэх, анги танхим тохижуулахад зориулна гэж тайлбарласан юм. Гэвч энэ тухайд Боловсролын яамныхан ам нээгээгүй бөгөөд нийслэлийн Боловсролын газрын хариуцах асуудал гэсэн. Тус газраас тод руулахыг хүссэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй. Нэг ёсондоо бага ангийн сурагчид, тэр дун даа зургаа, долоон настнуудыг хотхоны бага сургууль гэх гоё нэртэй газарт аргалан байршуулж буй үйл явц л өрнөж байгаагаас алсдаа ямар үр дүн гарах нь тодорхойгүй юм.