Аялал жуулчлалын салбар дахь төрийн байгууллагууд жуулчдын статистик, тоон үзүү лэлтээ уял даа холбоотой, бодитой тооцож чаддаггүй нь оновч той бодлого, шийдвэр гаргахад саад уч руулсаар ирснийг бид өмнө нь хөндсөн билээ. Тэгвэл одоо эл салбарынхан Гадаадын иргэн, харьяатын газ раас өдөр тутам ирүүлдэг тайлан, мэдээллийг “бу лаа цал дан”, толхилцох болжээ.
Засгийн газар Аялал жуулчлалын тухай хуулийг 2023 онд шинэчлэн батлахдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулж, тус салбарыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хэмээх нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг байгуулсан юм. Тус хол боо байгуулагдсан цагаасаа Гадаадын иргэн, харь яатын газрын тайланд тулгуурлан, Монгол Улсын хилээр нэвтэрсэн жуулчдын статистик мэдээл лийг салбарынхандаа тогтмол хүргэж ирсэн. Гэ тэл Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хан саяхнаас эл мэдээллийг шууд хүлээж авдаг болсноор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо ныхон энэ чиглэлийн тоон үзүүлэлтүүдийг цаг ту хайд нь гаргаж, танилцуулж чадахаа больжээ.
Өөрөөр хэлбэл, тус холбооны mto.mn цахим хууд саар дамжуулан мэдээлдэг жуулчдын статистик яамныхны хүнд суртал, “өмчирхөх” хандлагаас болоод хэдэн өдрөөр хоцроод байна. Энэ нь аялал жуулч лалын мэдээлэл шуурхай, ил тод байх зарчмыг алдагдуулж, төвөг чирэгдэл учруулж буйг суд лаачид ч хөндөж эхлэв. Үүнд бухимдсан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооныхон “Бид жуулчдын тоон мэдээллийг попрох гэж биш, тө лөвлөх гэж гар гадаг” хэмээсэн юм.