Дэлхийн ихэнх оронд олон улсын эрүүл мэндийн болон судалгааны байгууллагуудаас тог тоосон хүлцэх хэмжээ, зөвлөмжийг үн дэс лэн бүх төрлийн тээврийн хэрэгслийн дуу чи мээг 70-80 децибел (дБ)-ээр хязгаарладаг аж. Энэ нь угаалгын машин ажиллуулахад гардагтай дүйцэ хүйц хэмжээний чимээ гэнэ. Үүнээс илүү гарсан тохиолдолд хүний эрүүл мэнд, хүрээлэн буй ор чинд ноцтой хохирол учруулахуйц сөрөг нөлөөтэй гэж үздэг юм байна. Гэтэл манай улс Авто тээврийн хэрэгслийн эргономикийн үзүүлэлтүүд MNS 4599:2026 стандартыг энэ онд батлахдаа сууд лын автомашины дуу чимээний дээд хязгаарыг үйлдвэрлэсэн он, хөдөлгүүрийн төрлөөс нь хамаараад 74-86 дБ гэж тогтоосон бол мотоциклынхыг 105 дБ-д хүргэж, хаана ч байхгүй өндөр “хэмжүүр” бий болгожээ.
105 дБ гэдэг нь олон улсын ангиллаар модны хө рөө рам ажиллуулах, нисдэг тэрэг, галт тэрэг хажуу гаар өнгөрөхтэй адил хэт чанга дуу чимээний түв шин аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хү ний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй орчны дуу чимээг өдрийн цагаар 55 дБ, шөнө 45 дБ-ээс ихгүй гэж тогтоосон байдаг. Тэгвэл Монгол Улс үүнээс хоёр дахин чанга дуу чимээг хүлцэн тэвчих, хүлээн зөв шөө рөх сонголтыг Стандарт, хэмжил зүйн газраас ба талсан дээрх стандартаар иргэддээ тулгажээ.
Дэлхийн улс орнууд хотжилт, төвлөрлөөс үүдэлтэй, шинэ зууны “чимээгүй тахал”тай эрчимтэй тэмцэж, орчны дуу чимээг хязгаарлах арга замуудыг эрэлхийлж байхад ма найх стандартын шинэчлэлээрээ үүний хязгаа рыг улам нэмж, иргэдийнхээ эрүүл мэн дийг эрс дэлд оруулав.
Дээр дурдсан жишээ бол Монгол Улсад дуу чимээний бохирдол ямар түвшинд байгаа, төр үүнд хэрхэн анхаарч, хяналт тавьж, яаж “тэмцэж” ирснийг илтгэх баримт юм. Үндсэндээ манай улс үүнийг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчны тулгамдсан асуудал гэж харахаасаа илүү нийгмийн тодорхой бүлэг, нэг хэсэгт л хамаатай бэрхшээл мэтээр явцуу хүрээнд авч үзэж ирсэн. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл дуу чимээ үүсгэгчидтэй тэмцэх, хариуцлага тооцох, хяналт тавих, энэ төрлийн бохирдлыг бууруулах чиглэлд хойрго хандаж, хууль, эрх зүйн орчныг ч бий болгож чадаагүй юм. Чанга дуу чимээний эсрэг урдаа барьж ирсэн стандартууд нь ч дээр дурдсанчлан хийдэл, будилаан ихтэй учраас иргэд тэр бүр хариуцлага нэхэж, хяналт тавьж чаддаггүй. Тэгвэл дуу чимээтэй холбоотой энэ бүх бэрхшээлийг шийдэх, харилцааг зохи цуулах, хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх зорил готой анхдагч хуулийн төслийг өдгөө боловс руулаад байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Дуу чимээ ний бохирдлын тухай хуулийн төсөл боловс руулахаар ажиллаж буйгаа өнгөрсөн найм дугаар сард зарласан. Харин есдүгээр сарын сүүлчээс эл хуулийн төслөө олон нийтээр хэлэлцүүлж, иргэд, хуулийн этгээд, эрдэмтэн, судлаачдаас санал авч эхэлжээ. Хуулийн төслийн хэлэлцүү лэгт хамрагдаж буй иргэдийн ирц, үүний та лаар нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээл лийн доорх сэтгэгдэл зэргээс харахад Дуу чимээний бохирдлын тухай хууль манай улсад, ялангуяа хотжилт, хэт төвлөрлийн дарам тад орсон Улаанбаатар хотод ус, агаар шиг хэрэгтэй нь харагдаж байна. Одоогоор эл хууль тай холбогдуулан 2000 гаруй иргэн цахим болон цаасан хувилбараар саналаа ирүүлээд буй бөгөөд цаашид “D-Parliament” системд байршуу лан, санал авах үйл ажиллагааг үргэлж лүүлэхээр төлөвлөжээ.
Хууль санаачлагч “Дэлхийн олон оронд дуу чимээний бохирдлыг хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүрээлэн буй орчны томоохон эрс дэл гэж үзэн тусгай хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгжүүлдэг. Харин манай улс дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээг тогтоосон стан дар туудыг мөрдөж байгаа ч тэдгээр нь техникийн шаардлагаар хязгаарлагддагаас хэрэг жүүлэх, хариуцлага тооцох шатанд бэрхшээлүүд учирдаг. Иргэдийн эрүүл, аюулгүй, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор санаачилсан тус хуулийн тө сөлд дуу чимээний бохирдлоос урьдчилан сэр гийлэх, зөвшөөрөгдөх дээд хэмжээг бүсчлэн тогтоох, эх үүсвэрийг тодорхойлж, түүний үйл ажил лагаанд тавих шаардлагыг тодорхойлох, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын эрх үүрэг, хяналт, хариуцлагын тогтолцоог боловс ронгуй болгох зохицуулалтыг тусгахаар ажил лаж байна” гэсэн юм.
ДЭМБ-ын зөвлөмжид тусгаснаар орон сууцын орчны дуу чимээ өдрийн цагт 30-40 дБ байх нь хэвийн гэж үздэг аж. Харин манай улсад өдгөө мөрдөж байгаа стандартад орон сууц, нийтийн суурьшлын бүсэд зөвшөөрөгдөх дуу чимээний дээд хэмжээг 55-60 дБ байхаар хязгаарласан. Олон улсын жишиг үзүүлэлтээс давсан хэмжээг стандартаар хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэтэл бодит байдалд үүнээс ч илүү чимээ шуугиантай орчинд улаанбаатарчууд амьдарч буй. Тээврийн хэрэгслийн дуу чимээний хязгаарыг эхэнд дурдсанчлан мөн л олон улсын стандарт түвшнээс өнд рөөр тогтоосон. Хэрэв манай улс Дуу чи мээний бохирдлын тухай хуультай болбол эд гээр стандартын хэрэгжилтийг хөрсөн дээр буулгах хяналтын механизмыг бий болгож, олон улсын жишиг, судалгааны байгууллагуудын зөв лөмж, Улаанбаатарын хотжилт, төвлөрлийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан бүсчлэл бүрээр нарийвчилсан дээд хязгаар тогтоох нөхцөл бүрдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, орчны дуу чимээний зөвшөөрөгдөх дээд хэмжээг тодорхой нэг тогтсон тоогоор бус, бүсчлэлийн онцлогийг харгалзан тогтоохоор тусгасан байна. Бүсчлэл харгалзаж хязгаар тогтооно гэдэг нь бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдтэй тэмцэнэ гэсэн үг. Тус хуулийн төслийн гол зохицуулалт нь энэ.
Олон улсын туршлагаас харахад дуу чи мээний бохирдлыг бууруулахын тулд газар нутгийг зориулалт, дэд бүтэц, төвлөрлийн онцлогоор нь бүсчилж, өдөр, шөнийн цагаар ялгаатай дээд хязгаар мөрдүүлдэг жишиг зонхилж байна. Ингэхдээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг үндэслэл болгодог. Тухайл бал, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн орч ныг онцгой хамгаалалттай бүс гэж үзэн, дуу чи мээний хязгаарыг нь хамгийн бага түвшинд буюу 35-50 дБ-ийн хооронд тогтоодог жишиг олон улсад нийтлэг аж. Эмчилгээ, сувилгаа, сур галт, хүмүүжлийн орчинд дуу чимээг хатуу хязгаарласаар иржээ. Харин орон сууц, суурьш лын бүс буюу бидний хамгийн их цаг өнгөрүүлдэг, амарч, алжаал ядаргаагааа тайлдаг ор чинд 55 хүртэлх дБ-ийн хязгаар тавьдаг байна. Шөнийн цагт орчны дуу чимээ 55 дБ-ээс хэ тэрвэл хүний нойрны чанар муудаж, амгалан тайван байдал алдагдан, зүрх судасны системд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үздэг ажээ. Тэгвэл худалдаа, үйлчилгээ, бизнесийн бүс буюу хөл хөдөлгөөн ихтэй, үйлчилгээний газар төв лөрдөг хэсгүүд дэх дуу чимээний хүлцэх хэм жээг 55-65 дБ-ээр хязгаарладаг. Барилга, зам тээвэр, хүнд үйлдвэрийн бүсэд 65-75 дБийн босго тогтоодог. Энэ мэтчилэн дэлхийн то моохон хотууд бүсчлэл харгалзсан ялгаатай зохи цуулалт бий болгож, хамгийн гол нь түүнийгээ хөрсөн дээр буулгадаг аж. Манайд стандарт буй ч түүнийгээ хэрэгжүүлдэггүй, салбар хоо рон дын уялдаа холбоог хангадаггүй, хууль санаачлагчийн дурдсанчлан “техникийн шаардла гаар хязгаарладаг” байна.
Техникийн шаардлагаар хязгаарладаг гэ дэг нь манай улсад мөрдөж байгаа дуу чимээ ний стандартууд нь амьдрал дээрх бодит нөх цөл байдлыг зохицуулж чадахгүй, зөвхөн цаа сан дээрх шаардлага, хэмжилт болж үлд дэгийг хэлж буй юм. Тодруулбал, “Үүнээс хэтэрсэн дуу чимээ гаргавал ингэж торгоно, ийм хариуцлага хүлээлгэнэ” гэсэн бодитой зохицуу лалт, заалтгүй хэрнээ “Ийм байх ёстой” гэсэн хуурай хэмжүүр, техникийн заавар мөрд дөг. Нийтийн орон сууцад шөнийн цагаар чан га дуу чимээ гаргасан иргэнийг Зөрчлийн тухай хуулиар торгосон дүр үзүүлэхээс цаашгүй байдаг бол барилгын замбараагүй чимээ, тээв рийн хэрэгслийн нүргээнийг хэрхэн хэмжиж, хариуцлага тооцох нь хууль, эрх зүйн хү рээнд бүрхэг. Цаашлаад дуу чимээг хэмжих зо риулалтын, баталгаажсан багаж, тоног төхөө рөмж манай улсын төрийн байгуул ла гуудад хангалтгүйгээс энэ төрлийн бо хирдлыг хянаж чаддаггүй. Иймд эл хуулиар дам жуулан нэгдсэн стандарт, хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг зорьж буйгаа ажлын хэсгийн хэн нь дурджээ.
Одоогоор дуу чимээг хязгаарласан тусгай хууль, журам хэрэгжүүлдэг улс дэлхийн хэмжээнд 100 орчим бий гэнэ. АНУ 1972 онд батал сан Дуу чимээнд хяналт тавих тухай хуу лийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, Хол бооны Засгийн газар нь галт тэрэг, нисэх онгоц, хурдны замын шуугианыг хянадаг бол суурьшлын бүсийнхийг нь муж болон хотууд нь өөрсдийн журмаар зохицуулдаг гэнэ. Арабын 22 улс байгаль орчны багц хуулийн хү рээнд дуу чимээг хязгаарласан 140 орчим дү рэм, журам мөрддөг бөгөөд Саудын Араб, Йор дан, Оман хамгийн хатуу, нарийвчилсан заалт тай зохицуулалттай нь юм байна. Герман зэрэг оронд өдрийн зарим үе (13.00-15.00)-ийг ч амралтын цаг гэж үзэн, дуу чимээ гаргахыг хориглодог гэх. Европын Холбооны улсууд жил бүр хотынхоо аль хэсэгт дуу чимээ их байгааг харуулсан цахим зураглал гаргаж, түүний дагуу дуу намсгагч хана босгох, замын хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авдаг нийтлэг жишиг тогтоожээ.
Дэлхий нийт дуу чимээний бохирдолтой ийн тэмцэж байна. Харин Монголд энэ чиглэлээр хэрэгжүүлсэн сайн сайхан ажлын туршлага, үлгэрлэл байтугай тодорхой зохицуулалт, тоймтой мэдээлэл ч алга. Юу бий вэ гэвэл тодорхойгүй байдал л ноёлж байна.