Улсын хэмжээнд өнгөрсөн мягмар гаргийн байд лаар 24.4 мянган га талбайг ангилан хадаж, 102.7 мянган га-гаас 185.9 мянган тонн үр тариа, 7.3 мянган га-гаас 99.8 мянган тонн төмс хураан авсныг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн нийт 40 000 ор чим га талбайгаас 183 000 тонн хүнсний ногоо, ма лын тэжээл, тосны ургамал хураан авсан аж. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс улаан буудайн ур гац хураалт 27.2 мянган га талбайгаар буюу 26.6, төмснийх 23.7, хүнсний ногооных 10, тэжээлийнх 40.9 хувиар ахиу дүнтэй явж буй үзүүлэлт гэнэ. Харин тосны ургамлын хураалт 113.8 га-гаар бага явагдаж буй аж. Ургац хураалтад нийт 951 комбайн, үр тариа цэвэрлэх тоног төхөөрөмж 1058, төмс, хүнс ний ногоо хураах техник 453-ыг ажиллуулж буй бөгөөд техникийн хүчин чадлаар тооцоход 26-30 хо ногт тариа хураалт дуусах боломжтой юм бай на. Түүнчлэн урьдчилсан балансаар манай улс энэ на мар 555.3 мянган тонн үр тариа, 168 200 тонн төмс, 218 400 тонн хүнсний ногоо хураан авах боломжтой гэнэ.
С.Дулам