Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж байсан компанийнхныг шалгаж эхэллээ

Мансууруулах үйлчилгээтэй ургамал тарьж байсан компанийнхныг шалгаж эхэллээ
2025-10-06

Нийслэлд 9 хэм дулаан байна

6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025-10-06

ШИЛМЭЛ МАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ДУУДЛАГА ХУДАЛДААГ СОНИРХООРОЙ

Бэлчээрийн мал аж ахуйн өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, биотехнологийн ололттой хослуулан төрөлжүүлэн үржүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг сайжруулах зорилгоор “Шилмэл мал-2025” үзэсгэлэн, дуудлагахудалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөө жилийнх энэ амралтын өдрүүдэд буюу 3, 4-нд Дархан-Уул аймагт болох нь.
2025-10-03

Нийтийн тээврийн шалгагч нар сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж буй шалгагч нарыг нийтийн тээврийн салбарын техник, технологи, парк шинэчлэлт, салбарт мөрдөгддөг хууль, дүрэм, журам, стандарт, үйлчилгээний ажилтны зан харилцаа, зорилтот бүлгийн иргэдэд хэрхэн үйлчлэх чиглэлээр мэдлэг, мэдээлэл өгч чадавхжуулж, үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
2025-10-03

“Mongolian gallery” дэлгүүрийг Канадад нээлээ

Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн ноос, ноолууран бүтээгдэхүүнийг гадаадын худалдан авагчдад таниулах зорилготой “Mongolian gallery” дэлгүүрийг Канадын Торонто хотноо нээжээ. Бизнес эрхлэгч А.Бадамцэцэг, Д.Биндэръяанарын санаачилгаар нээсэн эл дэлгүүр нь үндэсний шилдэг үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг Канадын зах зээлд шууд нийлүүлэх гүүр болж буйгаарааонцлогтой. Тус дэлгүүрт “Ханбогд”, “Бүүвээ”, “Maral design”, “Жинс Мөрөн”, “Warm” тэргүүтэй үндэсний үйлдвэрлэгчийн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж буй гэнэ.
2025-10-03

Тэтгэвэр нэмэгдүүлэх санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө

Тэтгэвэр нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгээс холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, чиглэл өглөө
2025-10-03

Гамшигт үзэгдлийн улмаас эдийн засагт учруулсан хохирол 47 хувиар нэмэгдэв

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдлийн давтамж дэлхийн дахинаанэмэгдэж буй. Манай орны хувьд ч сүүлийн 10 жилд (2015-2024) тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувиар нэмэгджээ. Эл хугацаанд эдийн засагт учруулсан хор хохирол 47 хувиар өссөн байна. Иймд Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагаас “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнийг зохицуулах нь” төслийг 2024-2026 оны хооронд хэрэгжүүлж, Завхан, Сүхбаатар, Төв, Хөвсгөл аймагт ажиллаж буй юм.
2025-10-03

Хагас коксон шахмал түлш хэрэглэхэд “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олгожээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олголоо.  
2025-10-03

Турк улстай батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллана

Монгол, Туркийн харилцаа түүхэн уламжлал, соёлын гүн холбоонд тулгуурласан стратегийн түншлэл болж өргөжсөнийг тэмдэглэж, цаашид батлан хамгаалах, цэргийн боловсрол, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх
2025-10-03

54 жилийн дараа барианд орсон нь

Олимпын холын зайн (марафон) гүйлтийнодоогийн дээд амжилтыг2024 оны Парисын тоглолтоор тогтоосон Этиопын тамирчин Тамират Тола эзэмшиж байдаг юм. Тэрбээр 45 километр 195 метр зайг хоёр цаг зургаан минут 26 секундэд туулжээ. Гэлээ ч бараг 55 жил болж байж барианд орсон Японы гүйгч Сизо Канакүриг хөнгөн атлетик сонирхогчид одоо хэр нь мартдаггүй. 1936 онд Берлинд болсон олимпын тоглолтод Японы тугийн дор өрсөлдсөн Сон Ги Чоныг ялсан гэж үзсэн аж. Энэ хүн солонгос үндэстэн ч тухайн үед эх орон нь Японы колони байсан болохоор түүний нэрээр тэмцээнд орсондоо ихэд ичиж байсан гэдэг.
2025-10-03

"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна

"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна
2025-10-03

Х.Тэмүүжин: УИХ-ын дэд дарга чуулганыг даргалбал төсвийн хэлэлцүүлэгт оролцоно

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийв. Уг чуулганыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдсан юм. Нүүрсний хулгайн хэрэгт холбоотой, эсэх асуудлаа цэгцлэхээс нааш нэгдсэн чуулганыг удирдахгүй байхыг УИХ дахь АН-ын бүлгийнхэн Д.Амарбаясгалан даргаас шаардсан. Тиймээс дэд дарга нь түүнийг орлов бололтой.
2025-10-03

“Ногоон автобус”-ны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг хойшлууллаа

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон 24 хүний заримынх нь гаргасан гомдлыг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар өчигдөр хянан хэлэлцэхээр товлоод байв. Гэвч өмгөөлөгч нараас нь шалтгаалж хойшлууллаа.
2025-10-03

Улсын хэмжээнд 55 мянган багш ажиллаж байна

Дэлхийн багш нарын өдөр энэ сарын 5-нд тохионо. ЮНЕСКО-гоос 1994 онд жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан түүхтэй. Эл өдрийг 100 гаруй орон тэмдэглэдэг. Манай улс мөн адил энэ өдрийг тэмдэглэн, багш нартаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улс орон бүр сурган хүмүүжүүлэгчдийнхээ асуудалд анхаарал хандуулж, шийдвэрлэх боломжийг олгох зорилгоор энэ өдрийг тэмдэглэдэг болсон.
2025-10-03

Чойжин ламын сүм музейг сэргээн засварлах ажил маргаан дагуулав

Чойжин ламын сүм музейн барилгын сэргээн засварлах ажлыг олон нийт шүүмжиллээ. Тодруулбал, тус музейн хойд хэсгийн хашааг нураан, дахин барьж буй нь соёлын өвийн эх төрхийг сүйдэлж, түүнд бүдүүлгээр халдаж байгаа явдал хэмээн иргэд эсэргүүцсэн юм. Энэ талаар Чойжин ламын сүм музейн захиргаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах тохиолдолд Соёлын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрт үндэслэн, зохих журмын дагуу мэргэжлийн байгууллага гүйцэтгэдэг болно.
2025-10-03

С.ЗОРИГ: Улсын эрх ашиг намынхаас түрүүнд байх ёстой

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд, УИХ-ын гишүүд, өчигдөр цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ эрхэм бусдын гарт амиа алдсан харамсалтай хэргээс хойш 27 жил улирч буй билээ. Эрх баригч намын дотоод зөрчил парламент, Засгийн газар хоорондын хямрал болон гүнзгийрч буй энэ цаг үед С.Зориг агсны хэлсэн эрх ашгийн эрэмбийг бид санах ёстой болж байгаа юм. Тэрбээр улсын эрх ашиг нэгт, намынх хоёрдугаарт, хувийнх сүүлд нь байх ёстойг бидэнд захиж үлдээсэн.
2025-10-03

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна

Дүүжин замын тээвэр төсөлд 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй арматурыг ашиглаж байна
2025-10-03

 С.НЭРГҮЙ: Маш шуурхай арга хэмжээ авахгүй бол амь нь эрсдэх аюултай байсан

 Өмнөд Суданд НҮБ-аас явуулж буй UNMISS энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабын Эрүүл мэндийн хэлтсийн даргаар үүрэг гүйцэтгэж буй хурандаа С.Нэргүй мэргэжлийн өндөр ур чадвар гарган Энэтхэгийн цэргийн алба хаагчийн амийг аварчээ. Түүнтэй холбогдож, цөөн асуултад хариулт авлаа.
2025-10-03