Алтайн бүсийн АШТ-ийг зохион байгуулах хотыг тодруулна
БНСУ-ын Мужу хотод зохион байгуулсан “Гран при челленж-2025” тэмцээний үеэр Дэлхийн таеквондогийн холбооны ерөнхийлөгч Чүнвон Чу Казахстан, БНСУ, Монгол, ОХУ, Турк улсын таеквондогийн холбооны төлөөлөгчидтэй уулзаж, Алтайн бүсийн таеквондогийн холбоо байгуулах талаар санал солилцлоо. Энэхүү санаачилга нь Алтайн соёлын хүрээний 10 улс болох Азербайжан, Япон, Казахстан, БНСУ, Киргизстан, Монгол, Узбекистан, Туркменистан, ОХУ болон Туркийн хооронд таеквондогийн бэлтгэл сургуулилалт, сурталчилгаагаар дамжуулан найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилготой аж.
2025-09-07
Гэрийн тэжээвэр амьтантай хил нэвтрэх бол гэрчилгээ аваарай
Нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтантайгаа хил нэвтрэхэд юуг анхаарах ёстой талаар Гаалийн ерөнхий газраас дараах зөвлөгөөг хүргэж байна. Иргэд гадаад улс руу гэрийн тэжээвэр амьтан буюу нохой, муур, тоть, усан гахай зэрэг амьтантай зорчихдоо дараах шаардлагыг хангасан байх ёстой аж.
2025-09-06
Япон, Монголын сэргээн засварлагчид хамтран ажиллав
Монгол Улсын Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор, цаасан баримтат өвийг сэргээн засварлахад монгол, япон эрдэмтэд хамтран ажиллажээ. Тодруулбал, Японы Киотогийн Урлаг, дизайны их сургуулийн профессор Ообаяаши, докторант Д.Отгон болон Үндэсний номын сангийн сэргээн засварлагч, доктор О.Ангарагсүрэн, Э.Хулан нар энэхүү ажлыг хамтран гүйцэтгэсэн байна.
2025-09-05
“E-Mongolia” цахим систем дэх зээлийн мэдээллийн цэсэд өөрчлөлт орууллаа
Улсын Их Хурлын 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанк зээлийн ангиллын мэдээллийг лавлагаанд тусгахгүй байх (зээлийн мэдээллийн лавлагаан дахь “ангилал” баганыг хасах) арга хэмжээг энэ сарын 10-наас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.
2025-09-05
Хувийн сургуулийн 234, төрийн өмчийн 62 автобус сурагчдад үйлчилнэ
Энэ хичээлийн жилд “Сургуулийн автобус” төслийг тав дахь ондоо хэрэгжүүлэхээр болсныг Нийтийн тээврийн бодлогын газар (НТБГ)-аас мэдээллээ. Сургуулийн автобусыг үйлчилгээнд явуулснаар хотын төвийн ачааллыг сааруулах, хол гэртэй сурагчдыг аюулгүй зорчуулах зорилготой гэв.
2025-09-05
Чимээгүй хувьсгалч
ЗСБНХУ-ыг атомын бөмбөгтэй болоход чухал үүрэг гүйцэтгэсэн их эрдэмтэн Виталий Хлопин 1890 онд төржээ. Тэрбээр шинжлэх ухаанд төрөө шинэ байдлаар ханддаг болгох үндэс суурийг тавьсан онолыг бий болгосноороо нэрд гарсан хүн юм.
2025-09-05
Автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцвол эрхээ хасуулах нь
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан олон нийтийн дунд санал асуулга явуулж, нийслэлд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж буй. Гэвч сүүлийн өдрүүдэд жолооч нар улсын дугааргүйгээр болон автомашиндаа хуурамч дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцох нь олширч байгаа тул өчигдрөөс эхлэн дээрх төрлийн зөрчилд хариуцлага тооцож эхэлжээ.
2025-09-05
Боломж, сорилтын индэр COP17
Бразилийн Рио-де-Жанейро хотноо 1992 онд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн удирдагчид Уур амьсгалын өөрчлөлтийн, Биологийн олон янз байдлын, Цөлжилттэй тэмцэх тухай зэрэг байгаль орчны суурь гурван конвенцыг батлан тунхагласныг өдгөө бид “Риогийн тунхаг” хэмээн нэрлэдэг. Энэхүү гурвалын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц (UNCCD)-ын талуудын 17 дугаар бага хурал (COP17) жил хүрэхгүй хугацааны дараа Монгол Улсад анх удаа болох гэж байна.
2025-09-05
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар ОХУ-ын Владивосток хотноо энэ сарын 3-6-нд болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна. Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарт урилга хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт X чуулга уулзалтад оролцож буйд талархал илэрхийлэн, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцолсон юм.
2025-09-05
Улс даяараа цахилгаан, дулаангүй болох эрсдэл хаяанд ирэв үү
Өвөл өнөө, маргаашгүй “айлчлах” гэж байхад цахилгаан, дулааны станцууд, дамжуулах сүлжээнүүдэд байсхийгээд л гал гарч, энд тэндгүй дэлбэрэлт болж, үйл ажиллагаа нь доголддог болчихлоо. Эрт хүйтэрч, хахир хатуу өвөл болно хэмээн цаг уурын байгууллагуудаас сэрэмжлүүлсээр байтал манайхны бэлтгэл, үнэн төрх нэг иймэрхүү.
2025-09-05
Тарваган тахлаар хүн өвчилжээ
Тарваган тахал өвчний хүний тохиолдол бүртгэгдсэнийг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ. Энэ нь он гарснаас хойших анхны тохиолдол юм байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Цагаан Уул сумд уг өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, энэ сарын 3-нд оношийг нь баталгаажуулсан гэнэ. Өвчтөнийг өдгөө аймгийн Нэгдсэн эмнэ¬лэгт хэвтүүлэн эмчилж байгаа аж.
2025-09-05
Өвлийн олимпын медалийн загварыг танилцуулав
Итали улсын Милан, Кортина хотод ирэх оны хоёрдугаар сарын 6-22-нд зохион байгуулах өвлийн 25 дахь удаагийн олимпын болон паралимпийн наадмын медалийн загварыг танилцууллаа. Медалийн нэг тал нь тамирчны ялалт, нөгөө нь амжилтын ард байдаг баг хамт олныг илэрхийлэх хос утгатай аж.
2025-09-04
Хий дамжуулах хоолой Монголын нутгаар 960 км үргэлжилнэ
Монгол, Хятад, Оросын гурван талт үйл ажиллагаа 2014 онд эх сууриа тавьсан гэж үздэг. Ийм санаачилгыг тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж Душанбе (Тажикистан)-д болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан байдаг. Гурван улсын Төрийн тэргүүний анхны уулзалт ч тэнд болсон юм. ШХАБ-ын хүрээнд ийм уулзалтыг тогтмол хийж байхаар тэд тохиролцсон аж
2025-09-04