Японы Засгийн газраас гадаадын иргэдэд олгодог нэг удаагийн виз (аялал жуулчлал, гэр бүл, төрөл садантайгаа уулзах, бизнесийн богино хугацааны)-ийн хураамжаа ирэх долоодугаар сараас эхлэн тав дахин өсгөж, 15 мянган иен болгох шийдвэрийг өнгөрсөн баасан гарагт гаргалаа. Тус шийдвэр нь инфляц болон иений ханшийн уналтын улмаас 48 жилийн дараа визийн хураамжаа нэмэгдүүлж буй тохиолдол болсон гэнэ. Түүнчлэн Япон руу тодорхой хугацаанд олон удаа зорчих эрх олгодог визийн хураамжийг ч мөн адил нэмж, 6000-аас 30 мянган иен болгосон аж.
Тус улсын Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги “Энэхүү шийдвэр нь манай улсыг зорин ирэх жуулчдын урсгалд шууд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж бид үзэж байна” хэмээн мэдэгджээ. Уг үнийн өсөлтийн үр дүнд Японы визийн хураамж нь “Их долоо”-гийн бусад гишүүн орны жишигт дөхөх төлөвтэй байна.
Д.Хэрлэн