6-р сарын 24-ний Лхагва гарагийн үдээс хойш хоёр Венесуэлийн хойд болон төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болов.
Венесуэлийн парламент өнөөдөр товлосон хурлаа цуцалж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес тус улсад онц байдал зарлажээ.
Reuters агентлагийн мэдээлснээр эхний хөдлөлт 7.2 магнитудын хүчтэй байсан бөгөөд нэг минут хүрэхгүй хугацааны дараа 7.5 магнитудын хүчтэй дахин газар хөдлөлт болсон байна.
Эрх баригчид олон тооны барилга байгууламж нурж устсан мөн нас барсан хүмүүс байгаа талаар мэдэгдсэн ч албан ёсны тоог гаргаагүй байна.
USGS буюу АНУ-ын Геологийн Судалгааны Албаны автомат систем Венесуэлийн гамшиг маш их хохиролтой гэсэн урьдчилсан мэдээг гаргажээ. Тодруулбал 44 хувийн магадлалтайгаар нэрвэгдэгсдийн тоо 10,000-100,000 хүн байж болзошгүй гэжээ.