Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “OpenAI” зах зээлийн үнэлгээгээр Илон Маскийн “SpaceX”-ийг ардаа орхижээ. Өөрөөр хэлбэл “OpenAI”-ийн хувьцаа 500 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компани болсон байна. Мөн тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн үед хурдацтай өсөж буй бөгөөд “OpenAI”-ийн орлого энэ оны эхний хагас жилд өнгөрсөн онынхоос 16 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрчээ. Гэвч тус компани нь хөрөнгийн биржид бүртгэлгүй учраас хөрөнгө оруулагчид хувьцааг нь худалдаж авах боломж хязгаарлагдмал байдаг гэнэ. “OpenAI” бол хиймэл оюун ухааны хувьсгалыг эхлүүлэгчдийн нэг бөгөөд тэдний бүтээсэн “ChatGPT” хэрэглэгчдэд хүссэн мэдээллийг нь богино хугацаанд цэгцтэй, холбогдох бүх эх сурвалжтай нь илгээдгээрээ онцлогтой. Ингэснээр хэрэглэгчдэд тухайн мэдээллээ лавшруулан судлах боломж олгодог юм.