МУИС судалгааны их сургууль болох зорилт тавиад буй. Үүнийхээ хүрээнд 2030 он гэхэд “Scopus”, “Web of science” зэрэг хяналт өндөртэй мэдээллийн системд бүртгэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний хоёр сэтгүүлтэй болох зорилго дэвшүүлжээ.
Тус сургуулийн багш, судлаачид “Scopus”, “Web of science”-д бүртгэлтэй, импакт фактор өндөртэй олон улсын сэтгүүлүүдэд өнгөрсөн хугацаанд нийт 1700 гаруй өгүүлэл хэвлүүлсэн байна. Үүний 70 гаруй хувь нь нийт 21 мянга гаруй удаа эшлэгдсэн, нэг өгүүлэлд ногдох эшлэлийн дундаж тоо 12 байгаа нь бүс нутагтаа өндөр үзүүлэлт аж. Түүнчлэн МУИС-ийнхан 2021-2025 онд хэвлүүлсэн бүтээлийнхээ 70 орчим хувийг Q1, Q2 зэрэглэлийн буюу чансаа өндөртэй сэтгүүлд нийтлүүлжээ. Тэгвэл тус сургуулийнхан 2025- 2030 онд “Scopus”, “Web of science”-д бүртгэлтэй олон улсын сэтгүүлд 1500, Q1, Q2 зэрэглэлийнхэд 180 орчим өгүүлэл хэвлүүлэхээр төлөвлөгөөндөө тусгажээ.
Н.Мишээл