УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцжээ. Ц.Баатархүү тэргүүтэй 35 гишүүн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын газар олголтын асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Энэ талаараа дээрх гишүүн бүлэгтээ мэдээлэл хийсэн байна. Үүний дагуу 1992 оноос хойш нийслэлд өмчлүүлэхээр олгосон газрын зөвшөөрөл, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр төлөвлөж буй юм. Мөн Орон сууцжуулалтын болон Орон сууцын санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийн талаар “Монголын ипотекийн корпорац ОССК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга танилцуулга хийжээ.