Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Бат-Ундрах

Цемент цутгаснаа цэцэрлэгт хүрээлэн гэж эндүүрэх хэрэггүй

Хотын дарга асан Х.Нямбаатар “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийг 2024 онд нурааж, суурин дээр нь 44 тэрбум төгрөгөөр долоохон ширхэг модтой, цементэн талбай бүхий “цэцэрлэгт хүрээлэн” байгуулж, нийслэлчүүдийг доромжилсон. Энэ хавар хэдэн мод нэмж суулган, зүлэгжүүлсэн болоод бүтээн байгуулалт нь дуусав бололтой, одоогоор хийж, тохижуулж буй ажил алга.
2026-06-04

Орчин нөхцөлийг нь бүрдүүлээгүй байж одон гардуулахаасаа ичээсэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эл өдрүүдэд олон хүүхэд төрүүлж өсгөсөн эмэгтэйчүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, гол усаар л нэг найр наадам, хөл хөөр болцгоож байна. Жил бүрийн энэ үеэр дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд I, II зэргийн одон хүртээж, төв талбайд дэвссэн улаан хивсэн дээгүүр алхуулж, алдаршуулдаг уламжлалтай. Одон гардуулах ёслолыг ийн сүр дуулиантай хийхээс ч аргагүй юм. Учир нь манай улсад хүн амаа өсгөх, олон хүүхэдтэй гэр бүл, төрөлтийг дэмжих бодлого үүнээс өөр байхгүй.
2026-05-27

Инфляцыг зохиомлоор хөөрөгдөв үү

Улсын инфляцын түвшин өнгөрсөн сарын байдлаар 10.1 хувь болж өсөн, сүүлийн гурван жилийнхээ хамгийн дээд хэмжээнд хүрээд буйг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос мэдээллээ.
2026-05-21

Хоёр хүн тутмын нэг нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байна

Монгол Улсад иргэний эрүүл мэндээ хам­гаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах нь Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажсан суурь эрхийн нэг билээ. Гэвч бодит нөхцөлд нийтээр эл эрхээ ижил тэгш, чанартай, хүртээмжтэй байдлаар эдэлж чадахгүй байна.
2026-05-18

Төсөв нээлттэй ч төр хаалттай хэвээр байна

Монгол Улс төсвийн ил тод байдлын индексээр 100-гаас 64 оноо авч, “хангалттай мэдээлэл нийтэлдэг орон”-ы тоонд оржээ. Гэвч олон нийтийн оролцооны түвшин ердөө 35 оноотой байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр төсвийн баримт бичгээ тодорхой хэмжээнд түгээдэг болсон ч төсөл боловсруулах, зарцуулах, хянах зэрэг үйл явцад иргэдийн оролцоо улам алсарсаар байгаа аж.
2026-05-14

Соёлын төвөө “булшилсан” хот

Улаанбаатар хотын төв, Баруун дөрвөн замын уулзварт өндөр барилга, байгууламжид бүслэгдсэн, олны хөлийн дундаас торойж харагдахааргүй нэгэн объект орхигдож хоцорсон нь Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордон (МҮЭСТО) юм. Нэгэн цагт хүүхдийн цангинасан инээд, хөгжмийн тансаг аялгуу тасралтгүй эгшиглэдэг байсан МҮЭСТО өнөөдөр өндөр барилгуудын сүүдэрт дарагдан, нар үзэхээ байж, автомашинуудад шахагдан, “амьсгалах” зайгүй болжээ.
2026-05-12

Итгэл нурж, амь үнэгүйдэв 

Монголд эмчлэх боломжгүй өвчтэй охиноо аварч үлдэхийн тулд нэгэн гэр бүл бүхнээ шавхаж, хил даван, тэрбум орчим төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн ч эцэст нь өнчирч хоцров. Амьдрахын төлөөх охин, түүний ар гэрийнхний тэмцэл, итгэл найдвар нь төрийн тогтолцоо, системийн гажуудлын өмнө хэрхэн нуран унаж, сөхөрснийг бид өмнөх хоёр цувралаараа хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад эрх мэдэлтнүүдийн шийдвэр гаргах механизм хэрхэн эсрэгээрээ ажилласныг нэхэн сурвалжиллаа. 
2026-05-08

Итгэл нурж, амь үнэгүйдэв 

Хүнд өвчинтэй нүүр тулсан хүмүүсийн эцсийн “хоргодох газар” нь эдгэрнэ гэсэн итгэл найдвар нь байдаг. Эмчийн хэлсэн ганц үг, эмчилгээний өчүүхэн ахиц хүртэл тэдэнд амьсгалах хүч, урагшлах дэм болдог.
2026-05-06

Итгэл нурж, амь үнэгүйдэв

“Намайг Т.Шинэбаяр гэдэг...” хэмээн яриагаа эхлэх энэ эмэгтэйн хоолой тай­ван сонсогдох ч өгүүлбэр бүрийн цаа­на эмтэрч нугарсан амьдрал, хариулт нэхсэн асуултууд нэвт мэдрэгдэнэ. Тэрбээр хоёр хүү, нэг охин, нөхрийн хамт ам бүл тавуулаа амьдарч байсан, Монголын жирийн нэгэн гэр бүлийн төлөө­лөл. “Байсан” гэж тодотгосон нь учиртай.
2026-05-04

Улсын эрүүл мэндийн даатгал үйлчлэхээ больж, хувийнх нь “хүлээс”-нд байна 

Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог энгийнээр ойлговол иргэдийг эмчилгээний зардлын дарамтаас хамгаалах, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх л үндсэн зорилготой шүү дээ.
2026-04-28

ЭМДС-г өрнөөс нь салгаад удаагүй байхад эмнэлгүүдэд дахиад л “барьцаалагджээ”

Манай улс эрүүл мэндийн салбарын үйл­чилгээгээ 2022 оноос гүйцэтгэлийн санхүү­ жилтийн тог­толцоонд шилжүүлсэн. Гэвч салбарын сан­хүү­жилтэд ийм систем нэвтрүүлсэн 2022-2025 онд даатгалын сангийн орлого, зарлага тэнцэхээ больж, өчнөөн өр төлбөрт унасаар ирсэн билээ. Үүнээс болж Эрүүл мэндийн даатгалын ерөн­хий газар (ЭМДЕГ)-ынхан эмнэлгүүдээс “ху­­ дал­дан авсан” тусламж, үйлчилгээнийхээ төлбө­рийг дий­лэхээ байж, сангийн өр бугшсаар өнгөр­сөн онд 316.8 тэрбум төгрөгт хүрсэн байдаг.
2026-04-15

Зургаан сургууль тутмын нэг нь биеийн тамирын хичээл орох заалгүй байна

Өнөөгийн монголчуудын, тэр дундаа шинэ үеийн хүүхэд, залуусын бие бялдрын хөгжил сул, хөдөлгөөний эв дүйгүй, өөрийгөө дайч­ лах, манлайлах болон ажлын ачаалал даах чадвар муу, сав л хийвэл хойшоо суух хандлагатай, залхуу, аймхай байгаа нь ерөөс биеийн тамирын хичээлийн сургалтын чанартай шууд холбоотой гэнэ.
2026-04-09

“Тэнгэр”-ийн тээвэр 316 тэрбум төгрөгөөр босож байна

Улаанбаатарыг “үлгэрийн хот” болгох 24 мега төсөл “гараанаас хөдлөөд” 16-гийнх нь ажил ид өрнөж байна. Гэвч мега төслүүдийн санхүүжилтийн бүтэц, эрсдэлийн тооцоолол, эдийн засгийн үр өгөөж одоо болтол нийтэд ил тод бус, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ нь ч тодорхойгүй, зөвхөн албаныхны өөдрөг төсөөллөөр л урагшилж буй.
2026-04-06

Нийтийн аюулгүй байдал нэрээр иргэний хувийн орон зай үгүй болох нь

Та өнөөдөр гэрээсээ гараад харьтлаа хаагуур явснаа эргээд нэг бодоод үзээрэй. Магадгүй нэгбүрчлэн санахгүй ч байж болох юм. Тэгвэл нийтийн орон зайд байршуулсан хяналтын камерууд таныг өөрөөс чинь ч илүү мэдэж байдаг гэвэл итгэх үү. Өөрөөр хэлбэл, орцноос гарах мөчөөс эхлээд л таныг “дагаж”, гудамж, зам, талбай, уулзвар, гарц, дэлгүүр, банк, ажлын байр гээд алхам бүрийг чинь чимээгүйхэн “бичиж”, хадгалж байгаа.
2026-03-31

2.7 их наяд төгрөгийн өртөгтэй трамвай хотын түгжрэлийг шийдэхэд нэмэр болохгүй

Улаанбаатар хотын удирдлагууд ирэх 2-3 жилийн дотор л мега төслүүдээр дамжуулан нийслэлийн хөгжлийг айхавтар хурдасгана гэж амлах боллоо. Толгой эргүүлж, төөрөлдмөөр том том төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, Улаанбаатарыг “үл­гэрийн хот” болгох юм байх. Нийт 24 төсөл “гараанаас хөдөлсний” 10 гаруйнх нь ажил алдаг оног ч урагшилж л буй.
2026-03-25

Уяа сойлгодоо сайн ч улс төрд гавихгүй З.Мэндсайхан

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү.
2026-03-23

Хүний эрхэд халдах “технологи”-ийг хот хяналтгүй угсарч байна

Бид төдийлөн анзаардаггүй л болохоос орчин үеийн нийгэмд хүний хувийн мэдээлэл бүртгэгдэхгүй орон зай гэж бараг үгүй. Ухаалаг тодотголтой гар утас, таблет, цаг, компьютер, видео тоглоом, олон нийтийн сүлжээ, тэдгээрт суулгасан программ хангамж, орон байрны аюулгүйн систем, тасалгааны гэрэлтүүлэг, телевиз, чанга яригч, угаалгын машин гэх мэт ахуйн эд зүйлс, хяналтын камер хүний амьдралын талаарх их хэмжээний мэдээллийг тасралтгүй бүртгэн цуглуулж байдгийг та мэдэх үү. Цаашлаад нийтийн интернэт WiFi, автомашиныг дугаараар хянах систем, зогсоолын төлбөр төлөх цэг тэргүүтэй орон зайд суурилуулсан бүх л цахим төхөөрөмж биднийг тасралтгүй “бичиж” байна.
2026-03-20

Төрөлтийн муруй доошилж, “5 сая”-ын амбиц алсрав

Нэрт сэтгүүлч, нийтлэлч Гомбожавын Отгонбаярын үйл хэрэг, дурсгалыг хүндэтгэн “Нийтлэлч Отгонбаяр” сангаас зохион байгуулсан “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл-2026” уралдааны шилдэг 15 бүтээлийн нэгээр шалгарсан, “Өнөөдөр” сонины тоймч О.БатУндрахын нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.
2026-03-17

Урлаг, спорт заалгүй улс, хувийн сургуулиуд олширчээ

Урлаг, спорт заалгүй улс, хувийн сургуулиуд олширсон таагүй мэдээтэй. Боловсролын яамныхны өгсөн мэдээллээр 2025-2026 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2026-03-11

Паркетын өвчин” буюу хүүхдийн хөл нумгүйдэх эмгэг

Гутлын дэлгүүрүүдийн хамгийн эрэлттэй, гүйлгээтэй бараа нь нумтай гутал, улавч, хөлийн хуруу тэгшлэгч болоод уджээ. За­рим нь хүүхдийн хөлийн тавхайн согогийг үнэгүй оношлох нэрээр бараагаа сурталчлах аж. Ийм төрлийн бизнес цэцэглэсний учир нь сүүлийн жилүүдэд бага насныхны дунд хөлийн тавхай хэсгийн олдмол хийгээд төрөлхийн эм­гэг, гажиг хэдэн мянгаараа оношлогдож, аюул дагуулах болсонтой холбоотой. Энэ нь бидний нэрлэж заншсанаар хөлийн ул тэгшрэх буюу нумгүйдэх эмгэг юм.
2026-03-04