Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгодог урлаг

“New season 2026”-д Чингис хаан одонт Б.Шаравын бүтээлүүдийг эгшиглүүлнэ

Улсын филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлт энэ сарын 17-ны 19.00 цагт “New season 2026” тоглолтоор эхлэх нь. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, тэргүүн зэргийн Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Морин хуур найрал хөгжим”-ийн бүтээлээр хөшгөө нээх эл тоглолтод удирдаач Н.Жигжиддорж дохих бол Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар гоцлох юм байна. Мөн энэ үдэш нэрт хөгжмийн зохиолчийн “Цагаан малгайтны бүжиг” болон “Вариаци концерт” эгшиглэх нь.
2025-10-10

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлэв

Польшийн Шчэцин хотын алдарт “Opera at the castle” театрт болсон “XXV great tenors tournament” олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд ОХУ-ын Мариинскийн театрын гоцлол дуучин Д.Дагвадорж Монгол Улсаа төлөөлөн оролцжээ. Тэрбээр шүүгчдээс өндөр үнэлгээ авч, 25 дахь удаагийн наадамд тэргүүлсэн төдийгүй уг уралдааныг санаачлан зохион байгуулсан Яцек Нежыховскийн тусгай шагнал, дуурийн “Opera na Zamku” оркестрын нэрэмжит шилдэг дуучны шагналыг ч бас хүртжээ. Түүнтэй хамт уралдаанд оролцсон дуучдаас Польшийн дуулаач Себастиан Мах дэд, Испанийн дуучин Андрес Санчес Жоглар гутгаар байр эзэлсэн байна.
2025-09-13

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын чансааг тэргүүлжээ

Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэлхийн шилдэг баритон дуучнаар шалгарууллаа. Тодруулбал, “Ореra world” цахим хуудас 2023 оноос эхлэн олон улсад үнэлэгдсэн дуурийн дуучдыг таван ангилалд хуваан, шилдгүүдийг нь шалгаруулж буй билээ. Тэгвэл өнөө жилийн дэлхийн шилдэг баритоны жагсаалтыг Ардын жүжигчин Э.Амартүвшин 7500 оноогоор тэргүүлжээ
2025-08-01

Их зохиолч Д.Нацагдоржийн Герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлнэ

Монгол, хятад, манж судлаач эрдэмтэн Эрих Хэйнишийн удирдлагаар их зохиолч Д.Нацагдоржийн зохиосон Герман, монгол хэлний толь бичгийг шинэчлэн хэвлүүлэх төсөлд гурван улсын их сургуулийн судлаачид хамтран ажиллаж байна. Тодруулбал, МУИС-ийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийнхэн ХБНГУ-ын Боннын болон БНЧУ-ын Карлын их сургуулийн судлаач, монголч эрдэмтэдтэй энэ чиглэлээр хамтран ажиллаж буй аж.
2025-07-22

Шекспир ба Шоугийн дундаас “төрсөн” хатан

Эдгээр үдэш “Клеопатра” сонгодог драмын жүжгийг ДБЭТ-ын тайзнаа тоглож буй. Бүжгэн жүжиг, дуурийн улсын төв театрт толилуулж буй нь тус уран бүтээлийг жинхэнэ утгаараа сонгодог болголоо хэмээх хүн олонбайна. Манай сонин жил гаруйн өмнө тус жүжгийн нээлтийн үзвэрээс “Пирамид шигээ нууцлаг Клеопатра” хэмээх сурвалжилга бэлтгэж байв. Харин энэ удаагийн тоглолтыг урьд тавилттай нь харьцуулж, шинэ содон, сайшааж, шүүмжлэх зүйл юу байгааг уншигч танд хүргэе.
2025-07-13

“Гэгээн муза-18” наадмын шилдгүүдийг 21 номинациар шалгаруулав

“Гэгээн муза-18” наадмын шилдгүүдийг 21 номинациар шалгаруулав
2025-05-26

Жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр”-д дахин тоглохгүй гэдгээ мэдэгдлээ

Жүжигчин У.Уранчимэг “Тамгагүй төр”-д дахин тоглохгүй гэдгээ мэдэгдлээ
2025-05-26

Исаак Дунаевскийн нэрэмжит XV уралдаанд П.Баярмагнай тэргүүллээ

ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XV уралдаанд Соёлын тэргүүний ажилтан П.Баярмагнай тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ.
2025-05-21

Төгөлдөр хуурын ард гэрэлтэх Монгол зүрх

Монголын нэрийг дэлхийн урлагийн тавцанд өөрийн шавь нараар дамжуулан гялалзуулж яваа залуу төгөлдөр хуурч, төгөлдөр хуурын багш Батнасангийн Ичинхорлоо 2025 онд ч бас ээлжит амжилтуудаар баялаг оныг үдэж байна. Түүний заах арга барил, ур чадвар, урам зориг нь олон улсын хөгжмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөж, залуусын ирээдүйд гэгээ нэмсээр байна.
2025-05-06

Залуу театрынхны зангаргатай жүжиг “Сүүлчийн бороо”

“Про” театрыг байгуулсан нь саяхан. Гэсэн ч тус театрынхан “Гэгээн муза”-гийн тайзнаа гялалзсан олон олон амжилтыг гаргаад байгаа билээ. “Про” театрынхан энэ удаад шинэ уран бүтээлийн хөшгөө “Сүүлчийн бороо” мета жүжгээр нээгээд буй.
2025-04-15

Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” жүжгийг толилуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ 

“Орфей” театр таван жилийн ойдоо зо­­риулан Германы суут зохиолч И.В.Гё­­те­­гийн “Фауст”, Оросын нэрт зо­хиолч Ф.М.Дос­тоевс­кийн “Гэм зэм”, АНУ-ын зо­хиолч Жон Патрикийн “Опал”, Анг­лийн алдарт зохиолч Жорж Оруэл­лийн “1984”, Хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьд­рахуй” жүж­гүүдээ да­хин олны хүртээл болгох гэж буй.
2025-03-26

“Хайрын одод” хөгжимт жүжгийг ирэх сарын 16-нд толилуулна 

Н.А.Бестужевын нэрэмжит Оросын улсын драмын театрынхан Сер­­­гей Васильевын зохиол “Хайрын одод” хөгжимт жүжгийг УДЭТ-ын тайз­наа тог­­лохоор болжээ
2025-03-25

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритоноор тодров 

Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэл­­­хийн шилдэг баритон дуучнаар шал­га­руул­лаа.
2025-03-24

“Голын тохой дээр” шүлгийг “Мөрөөдлийн театр”-ын жүжигт ашиглахыг хоригложээ 

“Мөрөөдлийн театр”-ынхан шинэхэн уран бүтээл болох “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжигтээ яруу найрагч А.Эрдэнэ-Очи­рын “Голын тохой дээр” шүлгийг ашиг­лас­наа­раа оюуны өмч зөрчсөн хэмээн Мон­голын зохиолчдын эвлэлээс энэ сарын 14-нд мэ­дэгд­сэн юм.
2025-03-17

Завхан аймагт театрын олон улсын фестиваль зохион байгуулах нь

Олон улсын хүүхэд, залуучуудын театрын холбооны Монгол дахь үндэсний төвийнхөн Л.Ван­ганы нэрэмжит Завхан аймгийн Хөг­жимт жүжгийн театр, “Бамбүү” хүүхэд, залуу­чуудын театртай хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.
2025-03-12

Хайлаас модны доорх хайр

Театр урын сан дахь жүжгээ сэргээн то­ли­луу­лах нь цаг үеийн ач холбогдолтой байх нь олонтоо. Анх 1996 онд УДЭТ-ын тайз­наа “Тамын дурлал” нэртэйгээр үзэгчдэд хүрч байсан жүжиг өдгөө уран бүтээлчдийн баг, бүрэл­дэхүүнээ шинэчлээд “Хайлаас модны доор чамайг хүлээнэ” болон эргэн иржээ. Ийм нэгэн уран бүтээл төв театрын тайзнаа дахин “ами­лав”. Дүрд тоглох жүжигчдийн бүрэл­дэ­хүүнийг өн­гөрсөн сард зарласан. 
2025-03-09

“Амьдрахуй” драмын жүжгийг Тувад тоглох нь

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын Кызыл хотын Үндэс­­­­ний их театр “Амьдрахуй” жүжгийн франчайз эрхийг худалдан ав­­­­­чээ.
2025-02-25