Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардын урлаг

Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын уралдаан боллоо

Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаан” 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
2023-11-05

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудыг тодрууллаа 

Тусгай байрыг Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн “Аялгуу”, “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн “Шинэ зууны хүүхдүүд” хамтлаг эзлэв. Түүнчлэн шилдэг удирдаач багшаар Монгол, Оросын хамтарсан III сургуулийн хөгжмийн багш Спицин Никита Сергеевич тодорлоо. Мөн Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын нэрэмжит шагналыг Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн “Эгшиглэн” хамтлагийнхан хүртсэн байна. Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолтыг нийслэлийн 384 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 26-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болжээ. 
2023-10-19

Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрт тоглолт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв.
2023-10-12

Монголын яруу найрагт чөлөөт сэтгэлгээний салхи оруулсан Н.Нямдорж

Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 90 жилийн ойг угтсан ЭШБХ болно Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний 89 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу найрагчийн мэндэлсэн өдөр аравдугаар сарын 12-нд болох гэж байна.
2023-10-04

“ҮЛЭМЖИЙН ЧАНАР” нэртэй уртын дуу дуулаачдын олон улсын уралдаан зарлажээ

Гурван жил тутамд зохион байгуулагдах “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” нэртэй уртын дуу дуулаачдын олон улсын уралдааны анхдугаар уралдааныг Монголын суут соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн ноён хутагт ЛУВСАН ДАНЗАНРАВЖАА гэгээнтний мэндэлсний 220 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит болгон зарлаж байна.
2023-08-16

“Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулах ажил үргэлжилж байна

МУИС-ийн Эрдмийн их танхимд “Монголын уран зохиолын харилцаа холбоо: Уламжлал, өнөө үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
2023-08-16

Соён гэгээрүүлэгч В.Инжинашийн мэндэлсний 185 жилийн ойд зориулсан хурал болно

“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал, өнөө” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал наймдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
2023-08-15

Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт анх удаа бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Морин хуурын чуулга нь 1992 онд байгуулагдаж, 1996 оноос Орос, Япон, Хятад, Солонгос, Америк, Франц, Итали, Австри, Герман зэрэг 40 гаруй улсад тоглогдож
2023-08-08

Хан Хэнтий чуулгын шинэ барилга ашиглалтад орлоо

Эзэн Чингис Хааны өлгий нутаг Хэнтий аймгийн ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын шинэ барилга өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлж, Соёлын сайд Ч.Номин, Хэнтий аймгийн засаг дарга Ц.Чогсомжав, Хан Хэнтий чуулгын дарга Д.Цогт-Эрдэнэ нар оролцлоо.
2023-07-26

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар Тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэллээ.
2023-07-07

Б.Болор-Эрдэнэ: Монголын төр хоёр дахь урлагийн байгуулагаа амжилттайгаар гудамжинд гаргалаа

"Түмэн эх" чуулгын байрыг яг одоо нурааж байна. Нураах тухай шийдвэрийг өмнө нь гаргасан бөгөөд чоно борооноор гэгчээр эл шийдвэрийг өнөөдөр хэрэгжүүлж буй нь энэ аж.
2023-07-06

“Морин хуурийн музей” байргүй болох эрсдэлд оржээ

Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах музей 2015 онд байгуулагдаж, 400 гаруй үзмэр хадгалагдаж байна. Үүнд эртний 20 гаруй морин хуур хадгалагддаг нь олны сонирхлыг ихээр татдаг. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургийн цуглуулга, дүрс бичлэг зэрэг олон зүйл хадгалагдаж байгаа юм.
2023-06-28

Морин хуурын музей ардын урлагийн тоглолтоор жуулчдад бэлэг барих нь 

“Жонон хар” нь монгол үндэстний хөгжмийн зэмсгийн анхны музей гэдгээрээ онцлогтой. Тус музейд зочилсноор өвөрмөц хийц загвар бүхий морин хууруудтай танилцахаас гадна уг хөгжмийн хөгжлийг харуулсан гэрэл зураг, уран зураг, баримтат материалуудтай танилцах боломжтой. Харин ирэх сарын эхээр болох үзэсгэлэнд үүнээс заримыг нь дэлгэж, олон нийтэд танилцуулах нь. 
2023-06-27

Увсад мэндэлсэн, соёлын томоохон брэнд

Увс аймгийн хөгжимт жүжгийн “Ойрад” театрын дэргэдэх Икэлийн чуулгын “Улаанбаатар палас”-т болсон тоглолтыг үзээд олзуурхав. Ийм чуулга байгуулсныг манай улсын хөгжмийн урлагийн түүхэн дэх онцлох үйл явдал, соёлын томоохон брэнд хэмээн үзэх буй за. 1992 онд, хожим Ардын жүжигчин болсон морин хуурч, багш Ц.Батчулуун Морин хуурын чуулга үүсгэн байгуулсантай агаар нэгэн санаачилга, хичээл зүтгэл ч ажгуу. Байгуулагдаад жил гаруйхан болж буй тус чуулгынхан Улаангомдоо олон удаа тогложээ. Улмаар хил залгаа, хойд хөршийн Тувад нэг удаа, мөн Дархан-Уул, Орхон аймаг болон нийслэлд тоглож, юу хийж бүтээснээ харуулав, сонсгов. Бахархалтай юм. Дарханыхан тоглолтыг нь үзээд 20 гаруй минутын турш алга ташин баяр хүргэж, хүндэтгэсэн байна билээ. 
2023-06-26

“Дэлхийн өв-Бурхан Халдун” соёлын өвийн наадам болжээ

“Дэлхийн өв-Бурхан Халдун” соёлын өвийн наадам зургадугаар сарын 21-23-нд Тэрэлжийн хөндийд боллоо.
2023-06-25

Үндэсний театрынхан Дуурийн театрт тоглож эхэллээ 

Үндэсний урлагийн их театрынхан дотоод, гадаадын жуулчдад зориулдаг, уламжлалт “Монголын сайхан орон” тоглолтоо өнөөдрөөс эхлэн Дуурийн театрт явуулна. УДЭТ, ҮУИТ хоёр дундаа нэг концертын танхимтай билээ. Тус танхимд нь Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг энэ зун удаан хугацаанд тоглуулахтай холбоотойгоор ийнхүү буурь сэлгэн бууж байгаа юм.
2023-06-20

Төрөлжсөн чуулгын “Цэнгэлийн эгшиг” уралдаан зохион байгуулна

ХБДС-ийн дэргэдэх хийлийн төрөлжсөн чуулга нь Хөдөлмөрийн баатар, хөгжмийн зохиолч Б.Шаравын “Баярынуянга” алдарт бүтээл зэргийг тоглодгоор нь олон нийт сайн мэддэг билээ. 
2023-06-06

Хаан найргийн хатан Дулмаа 92 насандаа марканд дүрээ мөнхөллөө

“Монгол Улсын Ардын уран зохиолч Шагдарын Дулмаа” сэдэвт маркт Г.Дулмаа найрагчийн 70 орчим насны үеийн зургийг буулгасныг “Монгол шуудан” ХК-ийн хэлтсийн дарга Б.Дамдинбазар тодотголоо.  Харин өдгөө Хаан найргийн хатан Ш.Дулмаа өнөө жил 92 насыг "зооглоод" буй. Энэхүү маркийг 20 мянган ширхэг хувиар, мөн дугтуйг 1000 ширхэг гарган шуудан илгээмжид хэрэглэж эхлэв.
2023-06-04