Монголын Бурхны шашны тэргүүн, Богд Жавзандамба хутагтын цол хийгээд алтан тамгын учир
Гэвч Дээрхийн уг эхэд “Хорин нэгдүгээр он (Тэнгэрийн тэтгэсний 21 дүгээр он-1756) мөн Хүрээний газарт цанид номын сургууль байгуулж судар тарнийн шашныг зэргээр ихэд бадруулж зах хязгаарын олон амьтныг бурхны соёлд жолоодож гайхамшигтай эрдэм дөрвөн этгээдэд нэвтэртэл дуурсгаж шарын шашны итгэл болов. Мөн Хотгойдын ван Цэнгүнжав дэмий цуу үг зохиож халхчуудыг бачимдуулан цуугуулж явсан тухайд Жавзандамба хутагт даруй “Цэнгүнжавын алдаршуулсан цуу үгийг итгэвээс болохгүй” хэмээн нийтээр ухуулан зарласан бөгөөд, бас дөрвөн аймгийн хан, ван, гүн, тайж нарыг цуглуулж чуулган нийлж олон бүхнийг амар жимрээр тохинуулан суулгасан учирт Гозун Төгсгөлт хуанди хишиг хүртээж урьдын бүх “шашныг мандуулах” цолын дээр, “амьтныг жаргуулагч” хэмээх цол нэмж өргөмжлөөд дотоод сангийн зүйл бүр торгын зэрэг юмыг тусгайлан хиа гаргаж шагнасан” гэсэн тэмдэглэл оржээ.
2025-07-24
“Дүүрэн билигтэй түвшин жаргалтай амьдрахыг бэлгэдсэн сав бол авдар”
Үндэсний музейнхэн “Монгол авдар” хэмээх тусгай үзэсгэлэнг энэ сарын 29нийг хүртэл олны хүртээл болгох нь. Эл үзэсгэлэнд өнө эртнээс хэрэглэж ирсэн суран үдээстэй авдраас эхлээд төрөл бүрийн цоож, цуурга тэргүүтэй 100 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж буй юм. Мөн энэхүү үзэсгэлэнд монголчуудын XVII-XX зууны үед хэрэглэж байсан бурхан тахилын болон уламжлалт үхэг, эрээлсэн, алтан цоолбор болон сийлбэр хээтэй авдруудыг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
2025-07-23
“Дээлтэй монгол” наадмыг 19 дэх жилдээ зохион байгууллаа
Тулгар төрийн2234, Их Монгол Улсын819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийнойг тохиолдуулан“Дээлтэй монгол-2025” наадмыг Сүхбаатарынталбайдөчигдөр зохион байгууллаа.
2025-07-09
Нийслэлийн өдрөөр бүх гай барцад арилахыг бэлгэдэж сор заллаа
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөртэй хамтатган “Хүрээ цам-Даншиг-2025” наадмыг зохион байгуулав. Энэхүү наадам нь Монголын шашин, соёлын зан үйл, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой.
2025-06-28
Өрлөг жанжин Боорчуг туульсын найраглалд “амилуулжээ”
Ахмад зохиолч, яруу найрагч Д.Түмэндэмбэрэл “Өрлөг жанжин хүлэг баатар Боорчу” хэмээх туульсын найраглалын номоо уншигчдад өргөн барьжээ. Уг найраглал 15 бүлэгтэй бөгөөд Боорчугийн талаарх түүхэн баримтуудыг судлаач, зохиолчдын бүтээлээс цуглуулан харьцуулан дүгнэлт хийж, уран сайхны аргаар шүлэглэн бичсэнээрээ онцлогтой аж. Боорчугийн хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга, туулсан замнал зэрэг нь Тэмүүжинийхээс нэг их хол биш, бараг зөрүүгүй гэдгийг яруу найрагч тодотгожээ.
2025-03-18
“Хөх дөл”-ийг дэлгэцийн бүтээл болгожээ
“Хөх дөл” төслийг санаачлагч, УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл, Г.Номуун нар хүүхдүүдийн хамт 2023 оны зургаадугаар сард Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Галуут сумын Цагаан цохиот хэмээх нутагт шилжин суурьшсан.
2025-03-15