Д.Нямбилэг: Спортын гэрэл зурагчид ашгийн төлөө бус, хоббигоор ажилладаг
“Токио-2020” зуны 32, “Бээжин-2022” өвлийн 24, 33 дахь удаагийн “Парис-2024” олимпын наадамд Спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Д.Нямбилэг оролцсон юм. Түүний хувьд бага наснаасаа спортод шимтэгч байжээ. Уг нь тэрбээр ОХУ-д цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн юм байна. Харин одоо бол спортын гэрэл зурагчин төдийгүй гэр ахуйн тавилга үйлдвэрлэгч “Mirmebel” компанийн үүсгэн байгуулагч. Сурвалжилсан олимпын наадмуудынх талаар түүнтэй ярилцлаа.
2024-11-27
Г.Тэнгүүндалай: Шатрын бодлогуудыг маш хурдан бодож, дэлхийн аварга болсон
Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” сургуулийн есдүгээр ангийн сурагч, Дэлхийн шатрын холбооны мастер Г.Тэнгүүндалайг зочноор урьж ярилцахаар “Босоо ноён” клубийг зорив. Тэрбээр Э.Энхнар дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэлээ базааж байлаа. Тэд багш, шавийн барилдлага тогтоогоод гурван жил болжээ.
2024-11-25
Т.ИДЭРХАНГАЙ: Хадны зураг нь бичгийн сурвалжийг орлохуйц чухал ач холбогдолтой
Долоон бурхан од, даруулт завь, зөвхөн 11.00-12.00 цагийн нарны тусгалд харагддаг зураг гэх мэт Монголын нутгаас өмнө нь олдож байгаагүй олон сонирхолтой хадны зургийг археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан баг Өмнөговь аймагт ажиллахдаа илрүүлжээ. Тэдний илрүүлсэн хадны зургуудын талаар МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангайтай ярилцлаа. Тэрбээр Монголын анхны төрт улс болох Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутгаас анх илрүүлсэн багийг ахлан ажиллаж байв. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болсон юм.
2024-11-21
Б.АЛТАНЧИМЭГ: Хэцүү санагдсан үед анх хэрхэн эхэлснээ боддог
Тулааны спортын олон улс, тив, дэлхийн тэмцээний дэвжээнд амжилттай оролцож, улсынхаа нэрийг гаргасаар байгаа тамирчин манайд цөөнгүй бий. Тэдний нэг бол “Их засаг” их сургуулийн оюутан, “One team” клубийн тамирчин Б.Алтанчимэг. Тэрбээр Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан холимог тулааны 10 дахь удаагийн ДАШТ-ий залуучуудын ангиллын-61.2 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн билээ. Түүний амжилт Монголын холимог тулааны спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээж, үүгээр сонирхож хичээллэдэг хүүхэд, залууст урам зориг өгсөн юм.
2024-11-19
Б.Батзориг: “Зөрүүд” иргэдээ хариуцлагажуулах нэрийн доор эрх чөлөөг нь хуульчилж, журамлах гэж байна
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ-наас боловсруулж, яаруу сандруу хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор хуульч, судлаач, хэвлэл мэдээллийн гал тогоонд ажиллаж буй мэргэжлийн сэтгүүлчид янз бүрийн байр суурь илэрхийлэх болсон. Тухайлбал, энэ төслийн цөөнгүй зүйл, заалтыг сэтгүүлчид бид эсэргүүцэж байгаа юм. Хуулийн төслийн талаар хуульч, судлаач, хууль зүйн ухааны доктор, профессор Б.Батзоригтой ярилцлаа.
2024-11-12
Х.Дамдинбаяр: Ширээний теннисний тэмцээний шүүлтэд луйвар байдаггүй
Монголын ширээний теннисний олон улсын шүүгч, спортын дэд мастер Х.Дамдинбаяр олон улс, тивийн тэмцээнд уригдаж, Ази, Европын шилдэг тамирчдын тоглолтыг нэг бус удаан дэнсэлсэн. Түүний шүүсэн тоглолтуудаас Казахстаны Астана хотод болсон Азийн АШТ дэлхийн олон орны анхаарлыг ихэд татсан юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
2024-11-11
Б.Энхцэцэг: Тэмцээний талбай дахь 35 минутын хугацаа бол хэн, юу хийж чаддагаа батлан харуулах супер боломж
Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах “OMC hairworld” тэмцээнээс манай улсын шигшээ багийнхан анхны алтан цомоо хүртсэн билээ. Эл тэмцээний дөрвөн төрөлд өрсөлдөж, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн нэгэн бол “Eva” салоны захирал, “Elen beauty” академийн үүсгэн байгуулагч, артист Б.Энхцэцэг юм. Тэрбээр энэ удаагийн тэмцээний нүүр будалтын “Bridal”, “Creative” төрөлд хүрэл медаль хүртсэн. Түүнчлэн цахимаар зохион байгуулсан “Сreative lash” хэсэгт нэгдүгээр байр эзэлсэн юм. Харин “Stage” нүүр будалтаар тусгай шагнал гардсан аж.
2024-10-29